No menu items!
HomeХүмүүсK-Попын гүнж И Жи-ыний талаарх сонирхолтой баримтууд

K-Попын гүнж И Жи-ыний талаарх сонирхолтой баримтууд

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа өхөөрдөм хөөрхөн жүжигчин, дуучин, ая зохиогч IU буюу И Жи-ыний талаар хүргэж байна.

И Жи-ынь 1993 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн.

Багадаа эдийн засгийн хувьд дутагдал гачигдалгүй өссөн ч эцэг эх нь буруу хүнд зээлийн батлан даагч болсноор асуудалд орон эмээ, дүү хоёртойгоо цуг амьдрах болсон. Эхлээд жил гаран хорхой гүйлдсэн дан ганц өрөөнд амьдарч байгаад хамаатныдаа амьдрахаар болов. “Хүссэн болгон нь од болчихдог гэж бодоо юу?” гэх мэтээр хамаатны хүмүүс нь үргэлж дорд үздэг байж. Энэ бүхний хариуд тэрээр заавал дуучин болно доо гэж өөртөө амлажээ.


Ахлах ангид орохдоо дуулах хүсэлдээ автан Олон компанид шалгуулсан ч бүтэлгүйтэж, “Good Entertainment”-д тэнцсэн ч удалгүй гарчээ. 2007 онд “LOEN Entertainment” урлагийн компанид элсч “I and You” (Чи бидэн хоёр) гэсэн англи үгийг товчилсон “IU” (Ай-Ю) хэмээх тайзны нэртэй болсон.

15 наснаасаа Солонгосын хөгжмийн урлагт хөл тавьсан IU тун чадварлаг дуулахаас гадна сайн жүжигчин гэдгээ нэлээд олон киногоор баталсан. Мөн Хятадын олон ангит “Ирээдүйгээс ирсэн бүсгүй” киноны Солонгос хувилбарт гол дүрийн эмэгтэйн дүрийг бүтээсэн юм.

Ай-Ю 2011 онд “Мөрөөдлөөс ч илүү” олон ангит кинонд Ким Пил-сүг дүрийг бүтээсэн нь түүний анхны дүр бөгөөд тус киноны «Someday» хэмээх дууг дуулсан. Тус дуу 2.2 сая хувь татагдаж, түүний хамгийн ихээр борлогдсон киноны дуу болжээ.

“Lost Child” хэмээх анхны дуугаа 2008 оны 9 сард нийтэд цацсан бөгөөд «Lost and Found» анхны тал цомгоо гаргаж олонд танигдаж эхэлсэн. 2009 оны 4 сард анхны «Growing Up» бүтэн цомгоо гаргаж, «Boo» дуу нь Инкигаю хөгжмийн хөтөлбөрт тэргүүн байрын төлөө өрсөлдөв. Ай-Ю эгдүүтэй хөөрхөн төрх, хүчтэй хоолойгоороо бусдаас ялгарч байлаа. 2009 оны сүүлээр «IU…IM.» цомог гаргажээ. Энэ хооронд олон ангит киноны дуу хоёрыг дуулсан. Оны төгсгөлд телевизийн хөтөлбөрүүдэд зочноор орж, телевизийн хөтөлбөрт анх удаа хөтлөгчөөр оролцжээ.

2011 оны 5 сард Ай-Югийн өөрийн зохиосон анхны дуу «Hold My Hand» нийтэд цацагдсан ба оны төгсгөлд хоёрдугаар бүтэн цомог «Last Fantasy» худалдагдаж эхэлсэн. Цомгийн 13 дуунаас 8 нь Каюнь жагсаалтын шилдэг 10-т багтаж байсан бөгөөд шүүмжлэгч нар цомгийг олон урсгалыг багтаасан хэмээн сайнаар дүгнэсэн. Цомгийн тэргүүн дуу «You and I» дуу жилийн дотор 5.5 сая хувь борлуулагджээ.

2010 оны 6 сард 2АМ  хамтлагийн Сылунтай хослон «Nagging» дууг дуулж шилдэг дууны жагсаалтад гурван долоо хоног тэргүүлсний дараа Ай-Ю «Because I’m a Woman» дууг дуулсан ньмөн олны таашаалд хүрсэн бүтээл болжээ. 12-р сард гуравдугаар тал цомог «Real»-аа худалдаанд гаргасан бөгөөд цомгийн гол дуу «Good Day» Каюнь шилдэг дууны жагсаалтад таван долоо хоног дараалан тэргүүлсэн.

Тэрээр өөрийн гоо сайхан, бие галбиртаа ихэд анхаардаг. Түүний өндөр 161.7 см хэдий ч 44.9 кг жинтэй байдгийн нууц нь хоолны дэглэмтэй нь шууд холбоотой.

2017 онд тэрээр “Америкт алдартай Солонгос одод” жагсаалтын гуравдугаар байранд бичигдсэн.

2019 онд түүний тоглосон “Hotel Del Luna” цуврал tvN телевизийн хамгийн өндөр хандалт авсан цувралаар шалгарсан юм.

Мөн тэрээр БНСУ-д тархсан “COVID-19” халдварын эсрэг тэмцэлд тусламж үзүүлэн “Сайн хөршүүд” төрийн бус байгууллагад 100 сая вон, Солонгосын Анагаах ухааны холбоонд 3000 хамгаалалтын хувцас хандивласан байна.

Үерхлийн цуурхал

БНХАУ-ын “Scarlet Heart” (2011) цувралын шинэчлэгдсэн хувилбар  болох “Moon Lovers: Scarlet Heart Ryeo” (2016) гарснаас нэг жилийн дараа IU болон жүжигчин Kang Haneul нарыг үерхдэг гэх цуурхал тархсан. Гэвч жүжигчин Kang Haneul-ийн харьяалагддаг агентлагаас энэхүү цуурхлыг үгүйсгэн “Тэд уулзсан нь үнэн. Гэвч залуус хамтдаа кинонд тоглосноосоо хойш их сайн найзууд болсон учраас л уулзсан юм” хэмээх мэдэгдлийг хийж байсан. 

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд