No menu items!
HomeОнцлохУлаанбаатар хот дахь номын сангууд

Улаанбаатар хот дахь номын сангууд

-

Энэ удаагийн “хөтөч” булангаараа уншигч олондоо, шинэхэн оюутан залуустаа зориулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг номын сангуудыг танилцуулж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН

 Монгол үндэстний төдийгүй Төв Азийн нүүдэлчдийн бичиг соёлын эрт эдүгээгийн өв дурсгал, гар бичмэл, алт эрдэнэсээр урласан хосгүй үнэт ном судрыг хадгалагч байгууллага бөгөөд тус номын сан нь 9 фондонд хадгалагдаж буй 3 сая гаруй ном, хэвлэлийг төрөлжсөн 4 уншлагын танхимаар өдөрт 400-450 дотоод гадаадын уншигч, судлаачид, оюутан залуучуудад хүргэж, тэдний оюуны хэрэгцээг хангадаг. Гэрээр ном олгодоггүй.

Өвлийн цагийн хуваарь: 09:00-20:00 цаг, бямба, ням гарагт 09:00-170:00 цаг хүртэл

Шинээр карт нээлгэх үнэ 6000 төгрөг. Нэг жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд сунгалтын үнэ 3000 төгрөг

Д. НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САН

Чөлөөт сонголттой, хүүхдийн уншлагын, Харааны бэрхшээлтэй иргэдийн, номтой орох зэрэг танхимуудтай.

Шинээр бүртгүүлэх:

Насанд хүрэгч /16-55 нас/ – 5000 төгрөг иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэх шаардлагатай.

Ахмад /56-с дээш нас/- 2000 төгрөг

Хүүхэд /1-15 нас/ – 3000 төгрөг Төрсний гэрчилгээ болон сурагчийн үнэмлэх 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн- 2000 төгрөг    

Сунгалт хийлгэх:

 Насанд хүрэгчид: 5000 төгрөг  /16-55 нас /

 Сурагч:    3000 төгрөг  /1-15 НАС/

 Ахмад:  2000 төгрөг  /56-аас дээш/

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэн : 2000 төгрөг

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан /Хан-Уул дүүрэг дэх салбар номын сан/

Үндсэн фонд нь 47000 гаруй боть номтой, дотроо Монгол хэл дээрхи номын фонд, гадаад хэл дээр бичигдсэн номын фонд, ойрын фонд, хүүхдийн номын фонд гэж 4 хуваагддаг. Нийтийн уншлагын танхим 100 хүний суудалтай, хүүхдийн уншлагын танхим 50 хүний суудалтай. Мөн гэрээр ном олгодог.

Хаяг: Хан-Уул дүүрэг 2-р хороо, Жаргалант үйлчилгээний төвийн 2-р давхарт

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан / Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан/

 Нэг ээлжиндээ 100 суудалтай Нийтийн уншлагын болон Хүүхдийн уншлагын танхим 2 танхимаар тус бүрт үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн гэрээр ном авах боломжтой.

Хаяг: Баянзvрх дүүргийн 1-р хорооны 58-р байрны 1-р давхар

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан / Сонгино Хайрхан дүүрэг дэх салбар номын сан/

Тус салбар номын сан нь нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхимтай СХД, БГД-ийн хүн амд номын сангийн үйлчилгээ үзүүлдэг. 35,000 орчим номын фондтой.

Хаяг: 14-р хорооны “Өнөр” хорооллын 2-р vйлчилгээний төв /Цамбагарав/-ийн баруун хаалга

ХҮҮХДИЙН ТӨВ НОМЫН САН

10 хүртэлх насны хүүхдийн “Их мэдэх”, 11-16 насны хүүхдүүдэд зориулсан “Мөрөөдөл”, ахлах ангийн сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан “Боловсрол хөгжил”, Герман, Өрнө дахины, Дорно дахины гэсэн 6 уншлагын танхимтай. 

Уншлагын үнэмлэхийн үнэ: Хүүхэд 2000 төгрөг, оюутан 3000 төгрөг

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ

Бага ангийн (1-5 анги) хүүхдүүдэд зориулсан танхим, дунд ангийн (6-9 анги) сурагчдад зориулсан танхим, ахлах ангийн (10-12 анги) сурагчдад зориулсан танхимтай. Хүүхдүүд ном уншихаас гадна үндэсний тоглоом наадгайгаар тоглох боломжтой. Мөн кино цаг, зохиогчтой уулзах уулзалтыг тогтмол зохион байгуулдаг.

Хаяг: ЧД-ийн 3-р хороо, Номын өргөө бүхий цогцолбор барилга /УИД-ийн баруун хойно/

Цагийн хуваарь: Даваа-Баасан гаригт 08.30-17.30 Бямба гаригт 10.00-17.00 Ням гаригт амарна.

ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДНЫ НОМЫН САН

Тусгаар тогтнолын ордны 9давхарт байрлах тус номын сан нь 50 хүний суудалтай.

АНТООН МОСТАЭРТ МОНГОЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН НОМЫН САН

Хаяг: Хүнсний 4-р дэлгүүрийн Худалдаа Хөгжлийн Банкны ар талаар баруун гар тийшээ эргээд 2 давхар шар байшин /Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв байр/

Цагийн хуваарь: 09:00-15:00

“ХУУЛЬ ЗҮЙН ҮНДСЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН САН”

Эрх зүй, нийгэм, улс төрийн ном, товхимол, судалгааны ажлууд төвлөрдөг. Уншлагын танхимаар 25 хүртэлх хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Бакалаврын ангийн оюутнууд жилийн 45000 төгрөг, магистр буюу түүнээс дээш түвшний оюутнууд улирлын 15000 төгрөгөөр уншигчийн карт нээлгэнэ.

“ЦИФЕЦРБЛАТ” номын сан

Шинжлэх ухааны 200-300 орчим номтой. Нэг цагийн төлбөр нь 6000 төгрөг бөгөөд үүнд /кофе, цай/ багтсан. Мөн тав тухтай байдлыг хангасан. Долоо хоног бүрийн бүх өдөр 10:00-22:00 цагт ажилладаг.

ГЕРМАНЫ МЭДЭЭЛЛИЙН НОМЫН САН

Тус мэдээллийн төвийн 30 хүний суудалтай уншлагын танхимд 4000 гаруй номоос сонгон унших, 2000 гаруй аудио материал сонсох, утасгүй чихэвч ашиглан видео болон DVD материал үзэх,  кассет болон CD сонсох зэрэг нөхцөлийг бүрдүүлсэн.

Хаяг: Сүхбаатарын талбай 3, Соёлын төв өргөөний Б корпус, Хүүхдийн төв номын сангийн 2 дугаар давхарт

АМЕРИКИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВИЙН НОМЫН САН

“Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан”-гийн хаалгаар ороод хойш эргээд бий. Америкт суралцахаар сонирхож буй, эсвэл англи хэлээ сайжруулах зорилготой бол англиар ярих, англи ном унших хамгийн тохиромжтой орчин нь энэ. Олон улсын шалгалтад бэлдэх сурах бичиг, аудио, видео материалуудтай.

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ПАРКЫН НОМЫН САН

Хаяг: ШУТИС-ын төв байрны баруун талд,Мэдээллийн Технологийн Үндэсний Парк

Бүртгэлийн хураамж: 5000 төгрөг

Цагийн хуваарь:
Даваа-Баасан  08:30-17:30, Бямба, Нямд амарна

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд