No menu items!
HomeХүмүүс2000-аад оны зохиолын дууны ШИЛДГҮҮД

2000-аад оны зохиолын дууны ШИЛДГҮҮД

-

2000-аад оны үед зохиолын дууны ертөнцөд “од” болж байсан уран бүтээлчдийг энэ удаагийн “хүмүүс” буландаа онцоллоо.

Дуучин Самандын Жавхлан

1980 онд Увс аймгийн Улаангомд төрсөн. 2000 оноос олнд танигдаж эхэлсэн. 2009 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол хүртсэн бөгөөд 2016 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар бие даан нэр дэвшиж ялалт байгуулснаар 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Оюутан цагаасаа нэг сургууль, нэг ангийн Т. Баясгалантай хослон дуулж эхэлсэн. Тэд 2000 онд “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь” гэх хоёр дуугаараа анх олонд танигдсан бөгөөл 2001 оны “Насны хайр” дуу нь ихээхэн алдаршуулсан.

Дуучин Т. Баясгалан

Тэрбээр 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалын охин гэдгээр нь хүмүүс мэддэг ч, ааваасаа тусдаа өссөн гэдэг. Багаасаа л дуу дуулах дуртай хүүхэд байсан бөгөөд Хүүхдийн ордны дугуйлан, Хөгжим бүжгийн дуу, ятгын сургалтанд явдаг байжээ. Улмаар СУИС-д элсэн орж багын мөрөөдлөө биелүүлсэн. 2009 онд МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Кёкүшюзан Батбаяр нь анхны гэргийтэйгээ хурим хийж байх үед дуучин Т.Баясгалан, С.Жавхлан нар тэдний хурим дээр хослон дуулж байсан түүхтэй.

Дуучин Лосолын Болдбаатар

“Хар нүдэн бүсгүй”, “Холын тэнгэр аав”, “Босоо хийморьтой эр хүн” зэрэг олон дуугаараа монгол түмний сэтгэлд хоногшсон, Зөөлөн намуухан хоолойгоор аргадаж дуулдаг тэрээр 1980 онд төрсөн. 1998 онд СУИС-д элсэн орсон.

Дуучин Х. Болормаа

Монгол улсын Гавьяат жүжигчин, Дуучин Хүрлээгийн Болормаа нь Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн. 1995-2000 онд СУИС-д суралцан төгссөн бөгөөд анх 1989 оноос буюу Багшийн сургуульд байхдаа дуулж эхэлсэн.  

“Ээжээс ерөөл хүсэх дуу”-г ангийнхаа Пүрэвжав  залуутай анх дуулсан бол дараа нь “Хот айл”, “Хорвоо буруутай гэж үү”, “Үнэний хорвоо” дуунуудаа дуулсан. Мөн “Элээх тавилан”, “Нутаг амьтай аав”, “Шаргын говь” зэрэг олон сайхан дуугаараа олны сонорыг мялаасан.

Дуучин Т. Батсайхан

Дуучин Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан нарыг хослон дуучин бөгөөд “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр” зэрэг дуугаар нь сонсогч фэнүүд нь андахгүй сайн мэднэ. Тэрээр СУИС-ийг 2004 онд дуурийн дуулаачийн мэргэжлээр Монгол Улсын гавьяат жүжигчин, профессор О.Ичинхорлоо багшийн удирдлага дор төгссөн. СУИС-д орохоосоо өмнө 1997 онд Өмнөговь аймгийн хөгжимт жүжгийн театрт дагалдан дуучнаар ажиллаж байсан. 2015 онд “Миний… сонгодог” сонгодог бүтээлийн тоглолтоо хийжээ.

Дуучин Г. Эрдэнэтунгалаг

Аав, ээжийнхээ зохиосон уран бүтээлээр анх танигдаж, дуучин н.Батсайхантай хамтран дуулж байсан тэрээр нийтийн дуучид дотроо хоолойн цараараа бусдаасаа ялгарч чаддаг чадалтай дуучин билээ.  Тэрээр Эрдэнэт хотод төрсөн. Сургуулиа төгсөөд “Их засаг” сургуульд орж 2 жил шахам өмгөөлөгчөөр сурсан ч 2000 онд СУИС-д элсэн орсон. 2016 оны УИХ-ын сонгуульд хүч үзэж байсан юм. Түүний охин Г.Есүй  “Миний ээж тэмээчин” дууг уяртал дуулсан бичлэгийг цахим сүлжээнд олон хүн үзэж, түүний авьяастайг нь магтан сайшааж байв.

Дуучин Ц. Мөнхсоёл

Нийтийн дууны ертөнцөд өөрийн өнгө аялгууг бүрдүүлж, олны хайртай дуучин болсон СТА Ц.Мөнхсоёлыг “Хонгорхон охин үр минь”, “Нууцхан чамдаа”, “Миний наран”, “Чимээн чи юмуу” зэрэг дуугаар нь хүмүүс андахгүй.

Тэрбээр СУИС-ийг 2003 онд МУГЖ, дэд профессор Найдалмаа, СТА Т. Энхтуул багшийн удирдлага дор дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. 2002-2006 онд “Улаанбаатар Эрдэм Судлал” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Дуучин Б. Болдбаатар

“Бүжин сарны зүүд”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Хайр буруугүй”, “Бид мартахгүй”, “Ухаан, цэцэг хоёр”, “Тогоруутай нуур”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ олны танил болсон билээ. Тэрээр долоон хүүхэдтэй айлын отгон хүү. Багаасаа дуулах, бүжиглэх, хөгжим тоглох, гар бөмбөг тоглох дуртай байсан бөгөөд гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй тамирчин. Анх сумынхаа “Өвлийн хишиг” наадамд дуулан түрүүлсэн. 2006 онд СУИС-ийг төгссөн бөгөөд дуулаачийн мэргэжлийн багш нь  олон түмэн “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдойгийн дүрээр нь сайн мэдэх ардын жүжигчин Жамьяндагва байжээ. Түүний ууган охин Марал мөн авьяаслөг дуучин бөгөөд “Ухаан, цэцэг хоёр” аавтайгаа хамтран дуулсан билээ.

Дуучин Ч. Бат-Эрдэнэ

2000 онд туурвисан “Хонхны нулимс” дугаараа олонд танигдсанаас хойш МУСТА Э.Оюумаатай хослон дөрвөн цомог, бие даасан дөрвөн цомог гаргаж,  долоон удаа бие даан тоглолтоо хийж байв. Тэрээр 2019 онд Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар томилогдсон бөгөөд өмнө нь Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын дээд сургуулийн захирал болон тус сургуулийн салбар бүжгийн сургуулийн захирлын алба хашиж байсан. 

Дуучин Э. Оюумаа

2000-аад оны үед Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Ч.Бат-Эрдэнэ, Г.Чинболор, Б.Энхмэнд зэрэг дуэт дуучдын дуу хит болж байсан үе саяхан. Гавьяат жүжигчин Х.Болормаа, дуучин Р.Дэлгэрмаа нартай хамтран хэд хэдэн уран бүтээл хийсэн тэрээр СУИС-ийг уртын дуучин мэргэжлээр төгссөн.

Дуучин Г. Чинболор

Нийтийн дуучдын шинэ түрлэг нэгэнтээ давалгаалж байсан 2000 оны эхэн үед гэгээн хайр, уянгалаг хэмнэл, хөнгөн айзмаар ялгарч байсан хос дуучид бол Г.Чинболор, Б.Энхмэнд нар юм.

2003 онд “Соёл урлагийн их сургууль”-н ангийнхаа охинтой хослон дуулж урлагт хөл тавьсан бөгөөд анхны уран бүтээл нь “Жиндээх салхигүй хорвоо” юм. Түүний энэхүү дуу нь хит болсноор нийтийн дууны урлагт өөрийн гэсэн орон зайгаа олж авах боломж нээгдсэн.

Дуучин Б. Энхмэнд

Зохиолын дууны ертөнцөд хослон дуулж гарч ирсэн дуучин Чинболор Энхмэнд нарыг хүмүүс “Хайрын орчлон” дуугаар нь андахгүй мэдэх билээ. Дуучин Чинболортой хамтран дуулж олон сайхан уран бүтээлүүд гаргасан.

Дуучин Д. Хишигбаяр

Хайрын сэдэвтэй дуугаар хорвоог зөөллөж, ханилан жаргахын заяанд бие биенээ түшсээр нийтийн дууны салбарт өөрсдийн өнгө төрх, авьяас чадвараараа ялгардаг хос дуучид бол Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар.   Тоглолтын тайзан дээр хайртай бүсгүйнхээ өмнө өвдөг сөхрөн байж, үзэгч түмний өмнө гэрлэхийг гуйсан түүнийг даруу төлөв нэгэн хэмээн үнэлдэг.  

Дуучин Р. Дэлгэрмаа

Тэрбээр Увс аймгийн Зүүнххангай суманд төрсөн. Тэрбээр Д. Хишигбаяртай хамтран дуулахаасаа өмнө дуучин С. Жавхлантай хамтран олонд танигдсан. Удалгүй Д. Хишигбаяртай хамтран “Сэтгэлийн булаг”, “Би чамд хайртай” зэрэг олон сайхан уран бүтээлүүдээ гаргасан. Нэгэн тоглолтын үеэр ихээхэн шуугиан тарьсан нь хос дуучид маань сүй тавьсан явдал байлаа.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд