No menu items!
HomeХүмүүс"Алаг нүдэн" жүжигчин Д. Оюунтуул

“Алаг нүдэн” жүжигчин Д. Оюунтуул

-

“Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” зэрэг дэлгэцийн бүтээлээр анх урлагийн гараагаа эхэлж, үзэгчдийн танил болсон билээ.

Тэрээр нийслэлийн 51 дүгээр дунд сургуулийг 1997 онд төгсөөд Соёл урлагийн их сургуульд элсчээ. 2001 онд их  сургуулиа амжилттай төгсөж, тэр жилдээ “Овжин охид” киноны Мишээлийн дүрийг бүтээж жүжигчин болох гараагаа эхлүүлсэн. Тэрээр Гавьяат Жүжигчин Б.Батзаяагийн хамтлагт ажиллаж байгаад “Шинэ үе” продакшнаар овоглох болсон. Хамтлагаасаа түр завсарлан 25 дугаар суваг телевизэд нэг хэсэг ажиллаж байжээ. Д.Оюунтуулыг найз нөхөд ойр дотнынхон нь “Алаг нүдэн”, “Нүдэн”, “Бүжин” хэмээн дууддаг.

Урлагийн хүн болохыг аав нь эсэргүүцсэн бол ээж нь эмч болгохыг хүссэн байна.
Бага байхаасаа л сургуулийнхаа урлагийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож,  бүжиглэж, жүжиглэж, дуулдаг байсан  бөгөөд шинэ жилээр сургуулийнхаа алиалагчийн дүрд тоглодог байж. Түүний өөртөө итгэлтэй байдал нь ямар ч дүрд хувирч дүрээ дээд зэргээр сайн гаргахад нь нөлөөлдөг гэж үздэг.

Д.Оюунтуул “25 дугаар суваг” телевизийн бүтээсэн маршал Х.Чойбалсангийн тухай өгүүлсэн түүхэн теле зохиомжид эхнэр Бортолгойнх нь дүрд тоглосон нь мэргэжлийн хүрээнд нь нэр хүнд авчирсан бөгөөд түүхэн дүрийг чадварлаг гаргасныг нь үнэлж, түүнийг бүхий л жанрт хөрвөх чадалтай жүжигчин хэмээн тодорхойлсон байдаг юм.

2014 онд “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд нэг нэгэн рүүгээ буцалсан халуун ус цацаж нэгнийхээ нурууг түлсэн нь хэрэг гарсан олон нийтийн сүлжээгээр дуулиан тарьсан билээ. Тэрээр 2015 онд түлэгдэлтийн улмаас бүтэн жилийн турш шаналан Солонгос улсыг зорин хагалгаа хийлгэх шаардлагатай Г. Чинтэнгис хүүд туслах хандивын аяныг өрнүүлсэн юм.

Мөн 2015 онд бүрэн эдгэрч, “Хуримын сюрприз” киногоор үзэгчидтэйгээ эргэн уулзсан билээ.

Тус ондоо жүжигчин А. Туяатай нэгдэж “T&T” продакшин байгуулсан юм. 2016 оны гэгээн хайрын өдрөөр анхны шоугаа тоглосон.

“Шинэ үе” продакшиндаа эргэн ажиллах эсэх нь эргэлзээтэй байна хэмээн мэдэгдэж байсан тэрээр 2019 онд продакшны хамт олонтойгоо ”Жаргалтай байх нь чухал” тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзсан билээ.

Тэрбээр хожуу гэр бүлтэй болж, хөөрхөн охинтой болсон билээ.

Дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүдээс:

2001 он- “Овжин охид”-ын Мишээлийн дүр

2002 он- “Үүлэн чөлөөний нар” МУСК

2008 он- “Хүний наймаа” МУСК        

2015 он- “Хуримын сюрприз” МУСК

2015 он- “Их хотын залуус” МОАК

2016 он- “Зүрхэнд дуссан нулимс” МУСК (2016)   

2016 он- “Улаанбаатар би чамд хайртай” МОАК

2018 он- Онцгой даалгавар МУСК

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд