No menu items!
HomeХүмүүсБизнесийн салбарын хамгийн хүчирхэг хатагтай нар

Бизнесийн салбарын хамгийн хүчирхэг хатагтай нар

-

Энэ удаагийн “Хүмүүс” булангаараа бизнесийн салбарт амжилттай ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг танилцуулж байна.

“М-Ойл” группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа

Тэрээр бизнесийн салбарын эмэгтэй лидерүүдийн нэг гэгддэг. Б.Пунсалмаа МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр 2002 онд төгсөж, “М-Ойл” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар тус компани нь 30 орчим шатахуун түгээх станц, 570 орчим ажилтантай ажээ. “М-Ойл” групп татвар төлөлтөөрөө жил бүр улсад ТОП-100-д багтдаг юм.

“МАК”-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн

Түүнийг “Монгол” ТВ-ийн “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцсон цагаас нь хойш олон нийт илүүтэй мэдэх болсон. Аав нь Монголын урдаа барих уул уурхайн компанийг үүсгэн байгуулсан бол охин нь амжилттай үргэлжлүүлэн удирдаж, компанийн бизнесийг улам өргөжүүлж буй. Н.Цэлмүүн 2013 онд ХАС банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байна. Анх 2005 онд Худалдаа Хөгжлийн Банкны хөрөнгө зохицуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж байжээ.Н.Цэлмүүн нь АНУ-ын Индиана мужийн Валпараисо Их Сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн бөгөөд ХонгКонг дахь Стэнфордын Их сургуулийн Санхүүгийн инженер, Харвардын “Executive Education” хөтөлбөрт хамрагджээ.

 “Lhamour” брэндийн захирал Д.Хулан

Д.Хулан “Lhamour” брэндээ 2014 оны арванхоёрдугаар сард үүсгэн байгуулж, дараа онд нь анхны бүтээгдэхүүнээ гаргасан байна. Монголын хамгийн анхны органик гоо сайхны бүтээгдэхүүн хийж байгаагаараа монгол болон гадаадын хэрэглэгчдийн сонирхлыг ихээхэн татсан. Д.Хулан АНУ-ын Колумбийн их сургуулийг олон улсын сэргээгдэх эрчим хүчний менежментээр, Английн Формула Ботаника сургуулийг органик гоо сайхны чиглэлээр сурч төгссөн аж. Судалгаа хийх явцдаа Монголд ийм төрлийн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах бүрэн боломжтой учир энэ бизнест хүч үзэхээр шийджээ. Одоогоор 15 нэр төрлийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн гарт хүрсэн бөгөөд гадаадын зах зээлд ч багагүй амжилт гаргаад байна.

“Ажигана” группийн захирал Э.Туул

Дөрвөн хүүхдийн ээж Э.Туул загварлаг хувцаслалт, өвөрмөц стиль имиджтэй, мэдрэмжтэй, Монголын хамгийн fashion бүсгүйчүүдийн нэг. АНУ-д дээд боловсрол эзэмшсэн Э.Туул 20 настайдаа анхны бизнесээ эхлүүлж байжээ. Э.Туул “Ажигана” группийн захирал. Түүний удирддаг групп “Оргио” нэрийн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцдэг болсон билээ. “Оргио” брэнд нь монгол  тахианы махан бүтээгдэхүүнийг сүүлийн үеийн технологи, өвөрмөц сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэдэг. Мөн Э.Туул нь “Хайрын хурим” загварын салон ажиллуулдаг. Хуримын даашинз, монгол үндэсний загварын дээлээр дагнан, өөрсдийн өнгө төрхөө бүрдүүлж чадсан тус салоныхон сүүлийн үед бүсгүйчүүдийн гадуур хувцас, хүрэм, хамбан загварын өдөр тутмын хувцсаараа сонирхол татаж байгаа.

О.Оюунцэцэг – “Oogii” брэнд

“Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн “Rack Corp” компанид менежерээр ажилладаг. Мөн тэрээр өөрийн нэрийн “Oogii” брэндийг үүсгэн байгуулаад амжилттай яваа. Уг брэнд өндөр өсгийт, цүнх, утасны гэр зэргийг могой болон матрын арьсаар хийдэг байна. Бүтээгдэхүүнийг дэлхийн өнцөг булан бүрээс захиалан авах боломжтой. Энэхүү брендийн бүтээгдэхүүнүүд  хөнгөн тухтайн дээр гайхалтай загварлаг, хамгийн гол нь чанартай гэдгээрээ олон улсын хэрэглэгчдийн сонирхлыг татдаг ажээ.

УИХ-ын гишүүн Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяа

Тэр бол бизнесмэн, удирдагч эмэгтэйчүүдийн үлгэр жишээ болсон гол хүмүүсийн нэг. “Алтай трейд” компанийг олон жилийн өмнөөс удирдсан бизнес хатагтай зочид буудал, ноос ноолууран бүтээгдэхүүн, худалдааны салбарт голлон бизнес эрхэлжээ. Мөн “E-Mart” сүлжээ дэлгүүрийн албан ёсны үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлээд байгаа.

Д.Болортуяа – “Seaberry” брэнд

Д.Болортуяа 2013 онд“Seaberry Farm Project” компаниа үүсгэн байгуулж, одоог хүртэл гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна. Тэрээр АНУ-ын DUKE их сургуульд барилгын инженерээр бакалавр зэрэгтэйн дээр Калифорнийн олон улсын их сургуульд олон улсын худалдааны чиглэлээр магистраа хамгаалжээ. Уг компани одоогоор эрүүл мэнд, гоо сайхан, хүнсний нэмэлт зэрэг 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотооддоо нийлүүлэхээс гадна Сингапур, АНУ, Европын орнууд, Солонгос, Япон зэрэг 10 гаруй оронд экспортолж байна.

Mongol TV-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин

Тэрээр Их Британи улсад эдийн засгийн чиглэлээр их сургууль төгсөж, Гацуурт ХХК болон Тэрэлж зочид буудлаас ажлын гараагаа эхэлжээ. Харин 2011 оноос Монгол ТВ-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллах болсон. Богино хугацаанд Монголын телевизийн салбарт цахиур хагалж, шинэ өнгө төрх, өндөр стандартыг авчирсан түүнийг Дэлхийн Эдийн Засгийн Форумаас 2016 онд Дэлхийн залуу манлайлагчаар (YGL) тодруулжээ. Мөн өмнө нь 2013 онд “Hollywood Reporter” –аас телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр тодруулсан байна.

“Yavuu” брэндийн захирал Б.Явууцагаан

Б.Явууцагаан Японд өөрийн хувцас загварын “Yavuu”  брэндийг үүсгэн байгуулж, амжилттай ажиллаж яваа дизайнер бүсгүй юм. Түүний “Picasso & Japonismo” цуглуулга нь богино хугацаанд олон хүний анхаарлыг татаж, худалдан авагчидтай болсон байна. Уг брэнд нь энгийн өдөр тутмын болон Япон үндэсний хувцас болох кимоног орчин үеийн загвар шийдэл өнгө төрхөнд тохируулан цорын ганц хувиар урладаг байна. Тус брэнд ажил хэрэгч, биеэ даасан, дайчин, ихэмсэг бүсгүйчүүдэд зориулан загвараа гаргадаг бөгөөд хуучны хэв маягыг энгийн бөгөөд дэгжин орчин үеийн болгосон нь хүмүүсийн сонирхлыг ихээр татсан.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд