No menu items!
HomeХоол, шим тэжээлСормуусаа урт ургуулахад тань туслах хоол хүнс

Сормуусаа урт ургуулахад тань туслах хоол хүнс

-

Сормуусаа ургуулах олон арга байдаг: Та эфирийн тос түрхэж, зовхиндоо массаж хийж, сормуусны будагнаас салж болно. Гэхдээ тэдгээрийг сайжруулах хамгийн хялбар арга бол өдөр тутмын хоолоо төрөлжүүлэх явдал юм. Таны хийх ёстой зүйл бол, зөвхөн таны сормуус төдийгүй  биед ашиг тустай эрүүл, амттай хоол хүнс идэх явдал юм.

1. Өндөг

Өндөг нь уураг ихтэй байдаг. Үс ба сормуус нь кератинаас бүрддэг. Уургаар баялаг хоол хүнс нь таны биед кератин үйлдвэрлэх амин хүчлийг зөв хэмжээгээр авахад тусалдаг. Энэ нь сормуусыг  илүү өтгөн, урт болгоно.

2. Салмон

Салмон нь Омега-3 тосны хүчил, Д аминдэм, В витамины эх үүсвэр юм. Омега-3 тосны хүчил нь таны сормуусыг хугарч, унахаас хамгаалдаг. Д болон В витаминууд нь сормуусын ургалтыг сайжруулдаг.

3. Самар

Самар нь таны биеийг Омега-3 хүчил, Е витаминаар хангадаг. Өөх тосны хүчил нь Е витаминтай хамт цус болон хүчилтөрөгчийг үсний уутанцар руу зөөдөг. Энэ нь цусны урсгалыг нэмэгдүүлж, үсний уутыг бэхжүүлдэг. Мөн сормуусыг удаан хугацаанд гэмтэхгүй байхад тусалж, илүү хурдан ургуулдаг.

4. Жимс, хүнсний ногоо

Жимс, хүнсний ногоо нь А, С витамин агуулдаг. Эдгээр витаминууд нь сормуус ургах, коллаген үйлдвэрлэхэд тустай. Жимс, хүнсний ногооны хальс нь таны сормуусыг урт, эрүүл болоход тусалдаг.

5. Мөөг

Мөөг нь В3 витамины чухал эх үүсвэр юм. Эдгээр нь таны цусны эргэлтийг сайжруулж, кератин үйлдвэрлэхэд тусалдаг. Витамин В3 нь сормуусны өсөлтийг өдөөж, хуурай, хэврэг байдлыг арилгана. Энэ нь эсийн нөхөн үржихүйд тустай бөгөөд сормуус тань унахаас сэргийлдэг.

6. Шош

Шош нь Н витамин, фолийн хүчил агуулдаг. А аминдэм нь үсний уутанцар руу цусны урсгалыг нэмэгдүүлж, сормуусыг илүү зузаан болгож, хуурайших, унахаас сэргийлдэг. Энэ нь таны биед зайлшгүй шаардлагатай амин хүчил, өөх тосыг шингээхэд тусалдаг. Фолийн хүчил нь таны сормуусыг хэврэг болохоос сэргийлдэг.

7. Бүхэл бүтэн үр тариа

Бүхэл бүтэн үр тариа нь В6 витамин, төмрөөр баялаг байдаг. В6 витамин нь сормуусныхаа өнгийг өгдөг пигмент болох меланиний үйлдвэрлэлийг өдөөдөг. Төмөр нь үсний уутанд хадгалагддаг бөгөөд сормуус тань суларч, унахаас сэргийлдэг.

Таны өдөр тутмын цэсэнд эдгээр хоол хүнс байгаа юу? Сормуусаа урт, эрүүл байлгахын тулд өөр юу хийдэг вэ?

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд