No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Солонго: Тархи доргилттой удаан явснаар уналт таталттай болдог

Д.Солонго: Тархи доргилттой удаан явснаар уналт таталттай болдог

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт Тархи  доргилтын   талаар “Спектр мед” эмнэлгийн их эмч, анагаах ухааны магистр ОХУ-ын АУ-ны доктрант, Монгол улсын ахлах зэргийн их эмч Д.Солонготой ярилцлаа.

-Тархины доргилт гэж юу вэ гэсэн асуултнаас яриагаа эхлүүлье ээ ?

-Тархины доргилт нь үгчилбэл тархины цохилтын дараах хам шинж юм. Гадна талаасаа ямар нэгэн байдлаар битүү цохигдоод, хүчний цохилт авахыг хэлж байгаа юм. Тархин дотор хэдэн тэрбум мэдрэлийн эс байдаг. Цохилт авснаас болоод эсүүд бүхэлдээ гэмтдэг. Үүнийг доргилт гэнэ. Доргилтыг уламжлалт анагаах ухаанд барьж засдаг. Миний бодлоор энэ зөвхөн Монголд байдаг байх. Өөр газар байдаг үгүйг сайн мэдэхгүй байна. Орос улсад бол барина гэсэн ойлголт байхгүй. Тархины доргилтыг орос эмч нар эмнэлэгт хэвтүүлээд тархины хаванг нь хөөж, хэвтрийн дэглэм сахиулж, мэдрэл хамгаалах эмчилгээ хийгээд 7 хонуулан гаргахад нөгөө хүний зовиур арилсан байдаг. Манай Монголд уламжлалт эмчилгээгээр бариад тархи, нугасны цусны эргэлтийг сайжруулаад явуулж байгаа. Гэхдээ энэ өрөөсгөл. Давхар 7-14 хоног хэвтрийн дэглэм сахиулаад, хаванг нь хөөж, эсийг хамгаалан, эсийн бүтэц алдагдсан байгааг нь хэвийн хэмжээнд оруулах, мэдрэл хамгаалах эмчилгээ давхар хийлгээд гаргадаг бол тархины доргилт авсан хүнд алсын үлдэц хүндрэл гэж байхгүй болно. Гэгтэл амьдрал дээр үлдэц их байгаа. Тархины цахилгаан бичлэг хийж байхад урьд олон жилийн өмнө авсан тархины гэмтлийн үлдэцүүд их байдаг. Тухайн үеийн амьдралын нөхцөл байдлаас болоод эмчилгээ хийлгээгүй тохиолдолд хугацаа алсрах тусмаа урхаг ихтэй байдаг. Тийм болохоор тархины доргилт авсан л бол заавал эмнэлэгт ханд. Оношлох хамгийн наад захын багажийн шинжилгээ компьютер томограф, тархины цахилгаан бичлэг байдаг.

 Бага насны хүүхдийг ямар нэгэн байдлаар унагасан бол яаралтай эмнэлэгт хандаж, зулайн эход харуулах хэрэгтэй. Эхний өдөр мэдэгдэхгүй ч байж болно. 7-14 хоногийн дараа дахин ирж харуулах хэрэгтэй. Яагаад гэвэл доргилт тухайн үедээ мэдэгдэхгүй байж болно. Арван дөрөв хоногийн дараа тархины доторхи бүтцүүдийнийн  хэмжээгээ авна, тархи нугасны шингэний  эргэлтээ хянана, тархины эд дотор ямар нэгэн гэмтэл байна уу, үгүй юу гэдгийг харна. Зулайн эхо ямар ч хор байхгүй. Сүүлийн үед ирж үзүүлдэг болж байна. Энэ нь 20-30 жилийн дараа гэхэд өнөөдрийн байдалтай харьцуулвал тархины гэмтэлийн үлдэцтэй хүүхдүүд  харьцангуй багасна гэсэн үг.

 -Үлдэц гэж их ярьж байна. Энэ чухам юуг хэлж байна вэ?

-Тухайн хүн доргилт авлаа, хөнгөн хэлбэрийн гээд байгаа нь доргилт. Хэрвээ нярай хүүхэд доргилт авсан байлаа гэхэд ховдлууд өргөсөж, тархины дотоод даралтыг ихэсгэдэг. Дотоод даралт ихсээд байхаар ховдол  томроод шингэний эзэлхүүн нь ихэсч, тархины эд шахагдаж,  дарагдана гэсэн үг. Эндээс тархины дотоод даралт үүснэ. Хөнгөнөөсөө хүнд хүртэлхи  гэмтлүүд байна. Тухайн үед яаж эмчлэгдсэн байдлаасаа шалтгаалаад үлдэц үүсдэг. Ихэвчлэн хөнгөн хэлбэрийн буюу битүү доргилтууд бол эмчлэгдэхгүй үлддэг. Битүү доргилт бол  хүнд ,хөнгөний зэргээсээ хамаараад эмчлэгдэхгүй үлдэж болно. Энэ нь хожим 5-10 жилийн дараа гэмтэж үлдсэн, эмчлэгдээгүй эсийн  үйл ажиллагаа нь алдагдаж, улмаар тухайн хүнд ядрах, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Цаашилбал, уналт, таталт үүсч болно. Тухайн хүнд уналт үүсэж эхэлсэн бол эмчийн зөв эмчилгээний тактикаар эмчилэгдэнэ. Гэхдээ тухайн үед ямар эмчилгээ хийгдсэн байна, уналт таталтын эмээ зөв сонгосон эсэх  тархины эдийн гэмтсэн, бяцарсан хэсгээ яаж эмчлүүлсэн байна, уг хүний биеийн байдал, амьдралын чанараас эрүүл болох нь шалтгаалдаг.

-Жишээлбэл халтирч унахад тэрүүхэн зуурт толгой өвддөг. Өвчин намдаах эм уугаад намдлаа гээд өнгөрдөг  энэ талаар та тайлбарлаж өгөөч?

-Тархины эд бүхэлдээ доргих үед биеийн тэнцвэрийн үйл ажиллагааг зохицуулдаг төвүүдийн үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр алдагддаг. Тэр үед  дотор муухайрах, бөөлжих, нүд эрээлжлэх, зүрх судасны үйл ажиллагаа хүртэл доголдож, ажлын бүтээмж алдагдаж болно. Тэр үед эмчид хандахгүй өвчин намдаах эм уувал өвчний шинж тэмдэг  дарагдаад өнгөрдөг. Доргилтын дараа эм ууна гэдэг ямар эмнээсээ хамаарна. Зүгээр өвчин намдаах эм ямар ч нэмэргүй. Манай орны нөхцөлд ахуйн гэмтлүүд их байдаг. Морь ,мотоциклоос унах гэх мэт. Тэгээд  олон жилийн өмнөх гэмтсэн хэсгийн эс нь сэдрэх байдлаар хүмүүс ухаан алдаж, унаж татаж болдог.

 -Доргилт хүндрээд уналттай болсон хүмүүст хавсарсан өөрчлөлтүүд гарах уу?

-Хавсарсан өөрчлөлт байж болно. Жингийн илүүдэлтэй, даралт өндөртэй, тархины судасны төрөлхийн цүлхэнтэй, сахарын диабеттай,  амьдралын буруу хэв маягаас хамаараад харвалтын эрсдэлтэй байж болно. Уналтын үед  уналт хоорондоо нэмэлтээр тэр хүнд харвалт үүсч болно. Мөн харвалтын урьдал тархины цус түр хомсрох дайралт,эсвэл толгой эргэж дайвалзаад яваад байдаг хүн уналтын үедээ харвалтын нөхцөл бүрдэх юм  бол уналт харвалттай хавсарч болно. Тэрийгээ мэдэхгүй уналтаа эмчлүүлээд байдаг талтай. Нэг гол юм хэлэхэд бид хоёрын ярьж байгаа сэдэвтэй хамаагүй л дээ. Одоо бол харьцангуй багасч байгаа гэж ойлгож болно. Гэхдээ нярайн төрөх үеийн хүндрэлээс болж тухайн хүүхдийн тархи гэмтдэг. Ялангуяа хоёр чамархай хэсгээсээ  хавчигдаж, гэмтдэг. Төрөх үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн хүүхдийн тархи 2 талын чамархайгаараа хавчигдаж болно. Тархины чамархай хэсэгт гиппокамп гэдэг төв маань дарагддаг. Үүнээс болж хүүхэд хожим чамархайн гаралтай уналттай болдог. Хэдий тархины доргилт биш ч гэлээ төрөхийн хүндрэлтэй холбоотой гэмтэлтэй, уналттай хүүхэд байж болно.

 -Тархины киста доргилттой холбоотой юу?

-Тархин доторхи судсууд хагараад цусан хураа үүсдэг. Ямар ч хэмжээтэй цусан хураа үүсч болно. Энэ цусан хураа оношлогдоогүй үлдсэн байж болно. Мөн тархины гүний эдэд оношлогдсон ч гэсэн авах боломжгүй, мэс заслын эмчилгээ хийхэд бусад тархины эд гэмтэх хэмжээний байгаад тэрийг үлдээсэн байж болно. Тэрийг шимэгдүүлэх эмчилгээ хийсэн байж болно. Цусан хураа шимэгдсэний улмаас үүссэн кистаг порэнцефалийн киста гэдэг. Киста гэмтлийн хаана байрласнаасаа шалтгаалаад уналт таталт үүсэх эсвэл хөл гарын саа, саажилт, харааны өөрчлөлт, бодох сэтгэх гэх мэт алсын үлдэц хүндрэл хамаардаг. Доргилт, гэмтэлтэй энэ киста буюу уйланхай холбоотой. Тэгэхээр боломжтой бол хагалгаа хийлгээд цусан хурааг авхуулах аль болох тархины эдээ бага гэмтээж авч үлдэхийг боддог эмчилгээний арга байдаг.

 -Толгойны хавантай хүмүүс их байдаг. Энэ ямар шалтгааны улмаас хавантай болж байна вэ?

 -Өндөр даралттай хүмүүс, хүчилтөрөгчийн дутмагшилтай орчинд ажиллаж амьдардаг, дасгал хөдөлгөөн хийдэггүй хүнд тархи хавагнах нөхцөл бүрддэг. Тархины хаван яаж үүсдэг гэхээр тархины цусны эргэлттэй холбоотой үүсдэг. Харьцангуй хөдөлгөөн багатай компьютерийн ард удаан суудаг, жингийн илүүдэлтэй, нэгэн хэвийн байрлйлд удаан хугацаанд суудаг,өндөр даралттай хүмүүс бол тархины хаван их байгаа. Тийм учраас тэр хүмүүст зөвлөхөд толгой хүзүү,  мөрний дасгал сайн хий. Бурханд сунаж мөргөх дасгал бол 200 булчин ажилладаг, биеийн бүх үе холбоос ажилладаг. Заавал 108 хийх албагүй өдөртөө 21 удаа л хийхэд болно. Дасгал хийснээр тархины жижиг диаметртэй судаснуудын эргэлт сайжирдаг. Гар утас, зурагт, компьютерийн дэлгэц дээр  20см-1м орчимд л нүдний хараа төвлөрөөд байна. Тэгээд ихэнх хүмүүсийн нүдний булчингууд чангарч, нүдний хараа нэг л зүйл  дээр чиглэснээр тархины цусны эргэлт удааширдаг. Ингэснээр  тархинд хаван үүсэх шалтгаан болдог. Толгой хүзүүний зөөлөн бариа зүгээр. Гэхдээ дасгал хийхгүй бариулаад байвал худлаа. Нэг удаагийн дасгал 10 удаагийн бариатай тэнцэх хэмжээний цусны эргэлт сайжруулна.

 -Тархины доргилттой холбоотой зөвлөмж өгөөч

-Тархи ямар нэгэн байдлаар доргиж гэмтсэн бол  хамгийн түрүүнд компьютерт томографаар харуулаад хэрвээ бүтцийн өөрчлөлт байхгүй бол тархины цахилгаан бичлэг хийлгэнэ. Тархины цахилгаан бичлэг хийлгээд тархинд доргилт байна уу гэдгийг оношилж тохирсон зөвөлгөөг өгнө. Хөнгөн хэлбэрийн битүү доргилтын үед бариулж болно, эмийн эмчилгээ хийнэ, хэвтрийн дэглэм сахина, мэргэжлийн эмчийн зөвөлгөөний дагуу 5-7 хоногийн эмчилгээ хийлгэнэ. Эмчийн заавраар зөв, тохирсон эмчилгээ хийлгэсэн тохиолдолд алсын  үлдэц, урхаг гэж байхгүй. Мөн гэмтлийн гаралтай архаг толгой өвдөлтөөс сэргийлж болно.

                                                                                                                                                Г.Бадамханд

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд