No menu items!
HomeНом ярьяЭ.Халиун: Сайн ном зохиол хүнийг бодолд автуулдаг. Хүн бодож эхлэхээрээ л өөрчлөгддөг

Э.Халиун: Сайн ном зохиол хүнийг бодолд автуулдаг. Хүн бодож эхлэхээрээ л өөрчлөгддөг

-

“Ном ярья” буланд маань “Xaliuna in wonderland” влог, “Уруулын будаг” подкастыг хөтлөн явуулдаг, UBS телевизийн хөтлөгч байсан Э.Халиун Итали улсаас онлайнаар холбогдон оролцлоо.

-Таны ширээний ном юу вэ?

-Зохиогч Мари Кондогийн “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” ном. Энэ ном  дэлхийн 40 гаруй оронд хэвлэгдэж, New York Times сонины #1 бэстселлер, мөн Япон болон Европын орнуудад шилдэг борлуулалттай ном болсноос үзэхэд дэлхийн олон оронд хүмүүс эмх цэгцтэй, цомхон амьдралыг сонирхож буй нь илт. Өдөр тутмын энгийн үйлдлийг дээрх мэт “философилог”, утга учиртай өнцгөөс харж чадсан түүний энэ бүтээлийг би англи хэл дээр уншиж дуусгасан Монгол орчуулагатай нь байдаг гэсэн.

 -Яагаад энэ номыг сонгосон бэ?

-Сүүлийн үед амьдралдаа хэрэгжүүлж буй шинэ хэв маяг болох минимализмтай холбоотой ном, кино  нийтлэл зэргийг ихэд сонирхож байгаагаас хамгийн таалагдсан, их зүйл сургасан ном минь. Уг номд эмх цэгцтэй, цөөхөн эд хогшилтой, аз жаргалтай амьдрах ухааныг заадаг.

Бид дурлан авсан олон хэрэгтэй хэрэггүй эд хогшил дундаа төөрөн, таашаал авахаасаа илүү түүртэн амьдардаг юм байна гэдгийг энэ номноос ойлгож авсан. Хүсэж дурлаж авсан зүйлс минь хаа нэгтэй тоосонд дарагдан хэрэглэгдэхгүй орхигдож зай, сав эзлэн дэмий байх явдал цөөнгүй. Энэ номноос зөвхөн ахуйн эмх цэгцийг олоод зогсохгүй оюун санаандаа ч мөн эмх цэгцийг бий болгох болноо.

-Энэ номыг уншаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Тоо томшгүй олон эд хогшлоос илүү өөртөө таалагддаг хэрэглэх дуртай цөөхөн эд зүйлсээр хүрээлүүлж амьдрах нь хүнд илүү их аз жаргалыг төрүүлдэг юм байна гэдгийг мэдэрсэн.

Мөн Энэхүү номоороо маш чухал хэдэн санааг дэвшүүлсэн байсан.

Эмх цэгцтэй байна гэдэг ердөө орон гэрээ цэвэрлэж, цэгцлэхийн нэр биш. Хүн өөрийн амьдралд хэрэг болох, болохгүй зүйлсийг ангилж ялгаснаар давхар оюун бодлоо цэгцэлж, өөрийгөө танин мэдэж, цаашдын зорилгоо тодорхойлж сурдаг.

Хэрвээ зөв арга, зөв дэс дарааллаар эмхэлж цэгцэлвэл гэр орон тань дахиж хэзээ ч хөглөрөхгүйн дээр эмх цэгцтэй байдлаа үргэлж хадгалах боломжтой.

Өөрийгөө зөвхөн өөрт баяр баясал авчрах зүйлсээр хүрээлүүлэх нь биднийг аз жаргалтай болгодог. Мөн Зохиолч Кондо нь эд зүйлс бүрийг амьд гэж үзэн тэднийг мэдрэн хүндэтгэл үзүүлэн нэг бүрчлэн ярилцан хаях, үлдээхээ шийдэхийг зөвөлдөг. Би харьцангуй өөрийгөө хэрэггүй зүйлсээ хаях дуртай хүн гэж боддог байлаа. Гэхдээ уг номыг уншсны дараа яг хэрэгтэй зүйлсээ авч үлдэн хэрэггүй зүйлсээ хаяж чаддаггүй юм байна гэдгээ мэдсэн. Хэрхэн эд зүйлээ эмхэлж цэгцлэх талаар илүү дэлгэрэнгүй ойлгомжтой үзэхийг хүсвэл Netflix дээрх Мари Кондогийн “ Tyding up with Mary Kondo” реалити шоуг нь үзэж болно.

 -Яг одоо ямар ном уншиж байгаа вэ?

-Сүүлийн үед яг ном уншаад суух завгүй болсон тул гадаад болон дотоодын подкастууд их сонсдог болсон. Подкастын давуу тал нь цаг хэмнэж хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, усанд орж байхдаа ч сонсох боломжтой нь таалагддаг. Мөн аливаа сэдвийг тоймлон яг гол санааг нь богино хугацаанд ойлгуулдаг учраас сонсох дуртай, цаг ч хэмнэдэг.

-Ном уншснаар таны хувь хүний хөгжилд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Хүн өөрчлөгдөхөд тийм ч амар биш. Хичнээн сайхан кино байгаад ч кино хүнийг өөрчилж чаддаггүй. Харин номтой нөхөрлөснөөр хүний тархинд илүү нухацтай үйл явц явагддаг. Сайн ном зохиол хүнийг бодолд автуулдаг. Хүн бодож эхлэхээрээ л өөрчлөгддөг. Ном бол өөрийгөө өөрчлөх гол зэвсэг.

-Та өөрийгөө номоор төсөөлвөл?

-Хэрвээ би ном байсан бол амьдралд хэрэгтэй чухал зүйлсийг зааж зөвлөсөн, өөрийн туршлагаа бусдад хуваалцсан ном байх байсан байх. Ер нь бол хувь хүний хөгжлийн ном л гэсэн үг.

-Та номоо ямар арга барилаар уншдаг вэ?

-Эхэндээ завтай үедээ уншиж эхэлдэг. Тэгээд таалагдаж эхэлвэл аль болох хурдан унших гэж яардаг. Онлайнаар унших гэж оролдож үзсэн ер нь бол таалагдаагүй.

-Бусдад зөвлөх ном байна уу? Яагаад

-Мари Кондогийн энэ номыг унших хэрэгтэй. Мөн хувь хүний хөгжлийн номуудыг уншихыг зөвлөж байнаа.

Г.Бадамханд

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд