No menu items!
HomeЯрилцлагаЦ.Эрдэнэзаяа: Сурах төлөвлөгөө виз олгоход чухал нөлөөтэй

Ц.Эрдэнэзаяа: Сурах төлөвлөгөө виз олгоход чухал нөлөөтэй

-

“Бридж Блүю” олон улсын агентлагийн ахлах зөвлөх  Ц.Эрдэнэзаяатай гадаадын их дээд сургуулиудад суралцахад ямар шаардлага тавигдаж байгаа болон виз мэдүүлэхэд юун дээр илүү анхаарах талаар ярилцлаа.

Хүмүүс гадаадад суралцах сонирхолтой болсон. Ерөнхий ямар шаардлага шалгуур тавидаг вэ?

-Сүүлийн үед залуус Австрали, АНУ, Шинэ Зеланд, Канад руу өөр өөрийн зорилготой явж байгаа. Тухайн хүн зөвхөн зэргийн сургалтанд суух юм уу эсвэл хэлний бэлтгэлд суугаад баклаврт үргэлжлүүлэн сурах гэдгээс хамаараад зорилгууд янз янзаар гарч байгаа.

Жишээлбэл, хэлний бэлтгэлд сурна гэж бодож байгаа бол англиар ярьдаг улс орнуудын  ерөнхий тавигдаж байгаа шалгуур нэгдүгээрт тухайн оюутан англи хэл сурч дууссаныхаа дараа энэ улсыг орхиж явах шалтгаан байна уу гэдгийг хардаг. Дараагийн асуудал нь ЭСЯ-нд яаж визээ зөвшөөрүүлэх вэ гэдэг асуудал. Тиймээс хамгийн гол нь би энд англи хэлээ сураад тухайн сурч байгаа улсаа орхиж эх орондоо буцаж ирнэ гэдгээ батлах ёстой. Тэр батлах ёстой зүйл нь ард нь гэр бүл, үл хөдлөх хөрөнгө, энэ хүний ажил карьер нь үлдэж байгаа юм уу тухайн хүнийг  байгууллага нь эргэж ирэхэд нь авах уу гэсэн шалтгааныг харж тухайн хүнд ЭСЯ виз олгох уу үгүй юу гэдгээ шийддэг.

Дээрээс нь мэдээж хэл сурах гэж байгаа хүн санхүүгийн чадамжтай байна уу? Тухайн улсад очоод хангалттай хэмжээний амжиргааны зардалаа даагаад байраа түрээслээд сургалтынхаа төлбөрийг төлчих боломжтой байна уу гэдэг санхүүг харна. Баклавр болон магистрын зэрэгт суралцаж байгаа тохиолдолд ялгаагүй суралцах гэж  байгаа тухайн оюутан хэлний шаардлагаа хангасан, аав ээж нь батлан даах санхүүгийн бүрэн чадамжтай байна уу гэдгийг шалгадаг.

 –Виз мэдүүлэхийн өмнө хэр хугацаанд бэлтгэх вэ?

Бэлтгэх хугацаа гэж байгаа. Жишээлбэл англиар ярьдаг орнуудын хувьд визний процесс үргэлжлэх хугацаа 1-3 сар байдаг. Тиймээс та хичээлээ хэдэн сард эхлүүлэх зорилоготой байна, таны сонгосон улсын сургууль элсэлтүүдээ хэзээ авч эхэлдэг гэдгээсээ шалтгалаад материалаа 6 сарын өмнөөс  хөөцөлдөж эхэлнэ.

Ерөнхийдөө ихэнх орнуудад хэлний бэлтгэл сар бүр явагддаг. Зарим нь жилийн дөрвөн удаагийн элсэлттэй байдаг. Бүрдүүлэх бичиг баримтын хувьд яг ямар түвшинд суралцах гэж байгаа бэ? Хэлний бэлтгэлд юм уу баклавр, магистр гэдгээсээ шалтгаалаад тухайн сургуулийн шаардлага нь ямар байна гэдгээс хамаарч бичиг баримтаа бүрдүүлж эхлэнэ.

Зэргийн сургалтанд суух гэж байгаа бол хамгийн нэгдүгээрт англи хэлний мэдлэгийг батлах оноо, дараа нь хөрөнгийн баталгаа, сургуулиа төгсөөд дунд нь ажил эрхлээгүй, сураагүй хугацаа байна уу гэдэг хоосон зай үлдсэн эсэхийг анхаарах ёстой.

Жишээлбэл ЕБС төгсөөд дөрвөн жил сурчихаад хоёр жил огт ажил хийгээгүй байж байгаад магисрт сурах гэж байна гэвэл ЭСЯ-наас энийгээ тайлбарлахыг шаарддаг. Сүүлийн үед ЭСЯ-аас ажил хөдөлмөр эрхлэлт, нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн даатгалаа төлсөн байдлаар тухайн иргэнийг хардаг болсон. Дараагийн нэг нэмэлт шаардлага нь сурах төлөвлөгөөг авдаг.

Сурах төлөвлөгөөний гол утга санаа нь та ямар сургууль төгссөн, нийгэмд ямар байр суурь эзэлсэн, баклавр, магистр, доктороо хамгаалаад ирлээ гэхэд таньд ямар үр өгөөж байх вэ, ямар давуу тал үүсэх вэ гэдэг зүйлээ тодорхой тайлбарлаж бичгээр өгөх ёстой.

Тэгээд  сурах төлөвлөгөөгөөр тухайн хүнд виз олгох уу үгүй юу гэдгийн бараг 20 хувь шийдэгдэнэ.

Үнэхээр сургуулиа төгсөөд ажил хийж орлого олж тэрнээсээ татвараа төлж байсан ажлын туршлагатай ийм байж байгаад сурах төлөвлөгөө яг зөв гаргаж ирж чадаагүй бол хичнээн сайн давуу талтай байгаад ч гэсэн визний татгалзсан хариу авах шалтгаан болох боломжтой байдаг. Дан ганц төлөвлөгөө ч биш нэг хүн виз мэдүүлэхэд маш олон хүчин зүйлүүд тухайн хүнийг виз авахад нөлөөлдөг. Тэгэхээр зарим нэг зүйлүүдээ дутуу харуулчихсан байгаа тохиолдолд виз татгалзах үндэслэл болж  өгдөг.

Хэлний оноотой бол ямар давуу тал, боломж байгаа вэ?

-Англи хэлний оноотой бол баклаврт хамгийн багадаа 5,5 оноотой, магистрт бол 6,5 оноотой байж тэр сургуулийн босгыг алхаж орно гэсэн үг. Хэлний шалгуураа хангасан хүүхдүүдэд ямар давуу тал бий болдог вэ гэхээр нэгдүгээрт 1 жилийн сургалтын төлбөрөө хэмнэж байгаа. Хоёрдугаарт виз гарах эерэг хандлагатай. Хэрвээ хэлний оноогүй бол тухайн улсад очоод нэг жил хэлээ сурна тэр хооронд амжиргааны зардал, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалд төлбөр төлөгдөнө. Хэлний шаардлага хангасан бол энэ бүх зардлуудаа хэмнэнэ гэсэн үг.

Сүүлийн үед хуурамчаар банкны баталгаа гаргуулах гээд байдаг болсон. Энэ баталгааг яаж найдвартай  бүрдүүлэх вэ?

-Банкны баталгаа гаргуулах дээр хүмүүс зарим тохиолдолд хуурамчаар бичиг баримт хийлгүүлээд байдаг. ЭСЯ бол тэрийг сайшааж үздэггүй баригдах боломжтой зүйл.

Улс болгон нэг жил манай улсад амьдархад чи энэ хэмжээний мөнгийг зарцуулна гэдгээ нэхэж байгаа гэсэн үг. Энэ хүн очоод ажил хийхгүй зөвхөн хичээлдээ сууна, хичээлийн хажуугаар ажил хийсэн ч мөнгө олохын төлөө байхгүй юмаа гэдгийг баталж өгөх ёстой мөнгө. Жишээлбэл: “Ирланд” улс руу нэг жилийн хугацаанд амьдрахад амжиргааны зардал 24 сая төгрөг байлаа гэхэд чи 24 сая төгрөгтэй байж 8 сар санаа зовох зүйлгүй сайхан амьдарна гэсэн үг. Энэ болгоныг хүмүүс байршуулчмхлаа гээд байдаг тэгэхээр ЭСЯ дансны мэдээллийг шалгах боломжтой. Тухайн хүний дансны мэдээллийг авах гэж байнаа дансандаа энэ хэмжээний мөнгө байгаа юу гэдгийг бид нарт нотолж  өгөөч ээ гэдэг зүйлийг шаарддаг. Энэ бичиг ирэхээр тухайн иргэн би ЭСЯ-нд энэ дансаа шалгуулахыг зөвшөөрч байна гээд гарын үсэг зурж өгдөг. Тэгээд банкаар шалгуулахад хуурамч жинхэнэ эсэх нь гарч ирдэг.

Хэрэвээ та бүхэн тодорхой хэмжээний бэлэн мөнгөтэй дансныхаа баталгааг бүрдүүлэх гэж байгаа бол бага багаар хувааж хийх ёстой. ЭСЯ руу сүүлийн 6-12 сарын дансны хуулга явдаг. Тухайн хуулган дотор өөрийн сарын орлогоос хэтэрсэн хэмжээний мөнгө хийхээр сул тал үүсгээд байдаг. Эх үүсвэрээ нотлоочээ гэдэг. Хэрвээ мөнгөө хувааж хийх гэж байгаа бол сарын орлогоосоо бага хэмжээний мөнгө хийвэл зүгээр. Хэрвээ их хэмжээгээр нь хийе гэхийн бол хөрөнгийн эх үүсвэр тодорхой байх ёстой. Банкны баталгааг болгоомжтой хянуур бүрдүүлэх хэрэгтэй.

Иргэд яг юун дээр илүү анхаарах ёстой вэ?

-Анхаарах зүйл нь санхүүгийн асуудал. Шинэ данс нээж болдоггүй ЭСЯ руу сүүлийн 6-12 сарын дансны хуулга явна гэж байхад хүмүүс шинэ данс нээгээд их хэмжээний мөнгө хийчихдэг. Тэгээд ЭСЯ руу хуулга явуулах гээд байдаг хуулга гардаггүй асуудал их гардаг.

Тухайн улсынхаа оюутнаар очиход надад ямар боломж байна гэдгээ сайн судлаж үзэх хэрэгтэй. Хэлний бэлтгэлд явлаа гэхэд манай ангид дандаа ази хүмүүс сураад байна гэдэг. Хэзээ ч англиар ярьдаг хүмүүс хэлний бэлтгэлд суухгүй шүү дээ. Улсынхаа талаар ямар ч мэдээлэлгүй байдаг. Тухайн очих гэж байгаа улсынхаа ядаж л гол хооллодог зүйл, автобус нь хэдээр явдаг вэ, байр сууцаа хэдээр түрээслэдэг гэдгийг мэдээд явбал зүгээр байдаг. Баклаврт сурч байгаа тохиолдолд энэ яг миний сонирхож байгаа зүйл мөн үү, давхар сэтгэл санаагаа сайн бэлдэх хэрэгтэй. Оюутны визтэй байгаа тохиолдолд надад ажил хийх эрх байгаа юу хэтрүүлж ажил хийсэн тохиолдолд надад ямар хор уршиг гарах вэ энэ бүх зүйлээ маш сайн судлах шаардлагатай байна. Очоод шууд ажилд ороод мөнгө олох юм шиг боддог. Та дор хаяж 2- 3 сарын амжиргааны зардал аваад явах хэрэгтэй.

                                                                                                                               Г.Бадамханд

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд