No menu items!
HomeХоол, шим тэжээлШарах шүүгээ ашиглахгүйгээр кекс хийгээрэй

Шарах шүүгээ ашиглахгүйгээр кекс хийгээрэй

-

Орц:

  • 800 гр жигнэмэг
  • 100 гр самар
  • 200 гр элсэн чихэр
  • 60 гр какао
  • 240 мл ус
  • 150 гр цөцгийн тос
  • 1 халбага ванилийн охь
  • 125 гр whipping крем
  • 125 гр хар шоколад

Хийх арга: Жигнэмгээ жижиг хэсэг болгож саванд хийнэ. Дараа нь 100 гр самараа зөөлөн гал дээр 5 минут орчим халаагаад жигнэмэг дээрээ нэмнэ. Элсэн чихэр какао хоёроо хооронд нийлүүлж хутгаад дээрээс нь бага багаар усаа хийж зуурмаг болгоно. Бэлдсэн зуурмагтаа цөцгийн тосоо хийж бага гал дээр 7-8 орчим буцалгаад авна. Зуурмагаа 10 минут хөргөөд ванилийн охь нэмнэ. Ингээд самартай жигнэмэг дээрээ зуурмагаа хийж жигд тарааж өгнө. Бэлэн болсон бэлдцээ дараа нь авахад амар саванд хийж хөргөгчид нэг цаг байлгана. Бэлдцийг савандаа нягтартал сайтар дарж өгөөрэй. 125 гр кремээ бага гал дээр халааж байгаад хар шоколадаа нэмнэ. Нэг цаг байлгасан кейкс дээрээ шоколадаа түрхээд торт бэлэн болно. Кремд дургүй хүн байх юм бол хар шоколадаа хайлуулаад чимэглээд идсэн ч болно.

Эх сурвалж: homecookingadventure

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд