No menu items!
HomeХоол, шим тэжээлХүүхдээ эрүүл зөв хооллодог дадалтай болгох аргууд

Хүүхдээ эрүүл зөв хооллодог дадалтай болгох аргууд

-

Сургуулийн өмнөх насны хүүхдүүд эцэг эхийнхээ хийдэг зүйлийг дуурайх дуртай байдаг. Тэд таны ширээний засал чимэглэл, шинэ хоол хийж байгаа зэргийг туршиж үзэх хүсэлтэй байдаг. ТВ, утаснаас нь түр холдуудж эрүүл хоолны дэглэмийг хамтдаа төлөвшүүлээрэй.

Хоол, хөнгөн зууш

Хүүхдээ өдөрт гурван удаа хооллож, нэг эсвэл хоёр удаа зууш идүүлээрэй. Жимс, хүнсний ногоо, бүхэл үр тариа, өөх тос багатай цагаан идээ, уураг агуулсан хүнс, хоолны сонголтыг санал болгоорой. Ингэснээр сургуулийн өмнөх насны хүүхэд шаардлагатай тэжээлийг авах болно.

Хамтдаа хооллох

Боломжтой бол хүүхдүүдтэйгээ хамт хоол идээрэй. Тэдэнд хоолоо бэлдэхэд нь тусал. Тэднийг хөгжөөх, инээлгэх зүйлийн талаар яриа өрнүүл. Хооллох үедээ  стрессээс хол байлгаарай.

Хоёр хэсгээс бүрдэх зуушийг туршаарай

Зүссэн улаан лоолийг өөх тос багатай бяслагтай холино. Дээр нь самар, цөцгийн тос нэмээд 100%  мини багел хийгээрэй.

 Бүх зүйлийг эерэг байлга

Хоолны өнгө, мэдрэмж, амтыг ярих нь сургуулийн өмнөх насны хүүхдэд таалагддаг. Мөн хоолны талаар сөрөг сэтгэгдэл үлдээхээс татгалзаарай.    

 Хоолоо төлөвлөх

 Сургуулийн өмнөх насны хүүхдүүд олон төрлийн хоолонд дуртай учраас хоолыг нь төлөвлөхөд хялбар байдаг.  Хүүхдэдээ шинэ, өөр өөр төрлийн хоол хийж өгч байгаарай.

Зах явах

Худалдан авалт нь сургуулийн өмнөх насны хүүхдэд хоол хүнс, эрүүл хооллолтын талаар заах боломжтой. Хоол хүнс хаанаас гарч, хэрхэн ургадаг талаар ярилцаарай.

 Хүүхддээ өөртөө үйлчлэх дадлага хийлгээрэй

Загас эсвэл махны жижиг зүсэмийг өгөөд хоол хийх жижиг савыг нь бэлдэж өгөөрэй. Хэрэв тэд өлсөж байгаа бол илүү ихийг хийх хэрэгтэйг хэлээрэй.

Уух зүйл бас чухал

Сургуулийн өмнөх насны хүүхдэд ус болон сүү нь амны цангааг тайлж, өсөлтөд нь тустай  тэжээлийг өгдөг гэдгийг хэлээрэй. Ус, өөх тосгүй эсвэл өөх тос багатай сүүг чихэртэй ундааны оронд санал болгоорой.

Тэднийг бүгдийг мэдэхэд нь тусал

Идэж дууссаныхаа дараа аяга тавагаа угааж, цэвэрлэх хэрэгтэйг сануул. Мөн хооллож дууссаныхаа дараа ширээнээс босох ёстойг заагаарай.

Анхаарал хандуулах нь зүйтэй

Амттан, хөнгөн зуушаар хүүхдүүдийг урамшуул. Тэд эдгээр хоолыг бусад хоолноос хавьгүй дээр гэж үздэг.  Мөн дан хоол хүнсээр бус анхаарал халамж, магтаалаар урамшуулаарай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд