No menu items!
HomeНийгэмМХЕГ: Хүүхдийн бэлэг сонгохдоо дараах зүйлсийг анхаар

МХЕГ: Хүүхдийн бэлэг сонгохдоо дараах зүйлсийг анхаар

-

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж буй хяналт, шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Хүүхдийн бэлэг савлан худалдаалж буй 309 аж ахуй нэгж, 140 иргэн нийт 449 газрыг хамруулан шалгалт хийхэд 559 зөрчил илрүүлжээ. Эдгээрээс 73,4 хувийг газар дээр нь зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан байна. Хадгалалтын горим зөрчсөн есөн төрлийн  34 кг хүнсний бүтээгдэхүүнийг устгаж, 65 аж ахуй нэгж, иргэнд 37 сая 550 мянган төгрөгийн торгууль шийтгэл ноогдуулжээ. Мөн шошгийн зөрчилтэй 14 нэр төрлийн 600 ширхэг буюу 1,1 сая төгрөгийн хүнсий бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүүхдийн бэлэг сонгохдоо дараах зүйлсийг анхаарахыг сануулж байна. 

  • Хэт их чихэрлэг бүтээгдэхүүн сонгохгүй байх. Дундаж хэмжээтэй ундаа жүүсэнд ойролцоогоор 50-80 грамм сахар агуулагддаг. Энэ нь таны хүүхдийн шүд өвдөх, харшил үүсгэх богино хугацааны нөлөөтэйгөөс гадна зүрх судас, бөөрний өвчлөлд нөлөөлөх сөрөг үр дагавартай.
  • Амархан муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг бүтээгдэхүүн боосон бэлгийг худалдан авахгүй байх. /Жишээ нь, бүржмэл чихэр, кремтэй нарийн боовны төрлийн бүтээгдэхүүн гэх мэт/
  • Хямдрал нэрийн дор худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хугацааг сайтар харж авах
  • Бялуу, хиам, зайдсан бүтээгдэхүүн, өндөг гэх мэт түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчний хэмд хадгалж, тэр өдөртөө хэрэглэж дуусгах
  • Халууны улиралд худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ автомашиндаа удаан хугацаагаар хадгалахгүй байх
  • Гудамж талбайд ил задгай, машины ард худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүнээс авахгүй байх. Дулааны улиралд олон цагаар нар, салхинд байгаа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй, хүний биед сөргөөр нөлөөлдөг. Ингэснээр та бид үр хүүхдээ болзошгүй аюул, хордлого, өвчлөлөөс сэргийлэх юм.  

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд