No menu items!
HomeСанхүүгийн боловсролМөнгөө хэмнэж, хадгаламжтай болох алхмууд

Мөнгөө хэмнэж, хадгаламжтай болох алхмууд

-

Хадгаламж нь таны зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй болно. Мөрөөдөл,  зорилгодоо  хүрэхийн  тулд  хуримтлалын  төлөвлөгөөгөө  гаргаж  түүнд тууштай, санхүүгийн сахилга баттай байх нь чухал.

  1. Төлөвлөгөө гарга

Хуримтлал  хийх  зорилгоо  ач холбогдлоор нь жагсаан бичээрэй. Хуримтлалын хэмжээ,цаг    хугацаа,  зорилгоосоо хамаарч өөр өөр байна. Тиймээс нягт, нямбай төлөвлөгөө гаргаж сурах хэрэгтэй.

  • Цаг хугацааг тодорхойлох

Богино хугацааны зорилго тодорхойлоход амархан. Хэрэв та байшин худалдаж авахыг хүсэж байгаа бол хэдий хэмжээний урьдчилгаа төлбөр шаардлагатайг мэдэх хэрэгтэй. Хэрэв өөр зүйлд зарцуулах гэж байгаа бол тэр мөнгийг цуглуулахад хэдийн хэмжээний хугацаа шаардлагатайг тооцоолоорой. Ингэснээр та ямар хэмжээний хадгаламж үүсгэхээ шийдэж чадна.

  • Зардлаа хэмнэх

100 хувь бүх зардлаа танах хэрэгтэй гэж хэлэх гэсэнгүй. Сар бүрийн бодит орлого, зардлуудаа бүртгэн, шинжилж үзэх нь хаана хэмнэлтийн бодит боломжууд буйг олж харахад танд тусална. Нэг, хоёр сар бүртгэсний дараа зарцуулалтаа нарийвчлан харж судал. Сарын   эцэст   зардал   тус   бүрийг   нягтлаад   илүү,   ашиггүй зардлаа танаж, хэмнэх боломжтой хэмжээгээ тодорхойлно.

  • Хуримтлуулж чадах хэмжээгээ тодорхойлох

Мэргэжилтнүүд   орлогынхоо  10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг тул өөртөө дарамт болохгүй хэмжээгээр хуримтлал үүсгэх хэрэгтэй. Та цалингийн  данснаасаа  хадгаламжийн  данс руугаа  шууд  шилжүүлэх  банкны  үйлчилгээ  авснаар  хуримтлал  хийхэд  илүү  хялбар, үр  дүнтэй байж болох юм.

  • Хуримтлалаа эхлүүлж, хэрхэн өсч  байгааг  хянаж  байх

Нэгэнт хуримтлал хийхээр   шийдсэн   бол   цалин,   орлогоосоо   тодорхой   хэсгийг   хадгаламжийн   данс руугаа  тодорхой  өдрүүдэд  тогтмол  шилжүүлж  хэвших  хэрэгтэй. Түүнийгээ сар бүр бүртгэж, тэмдэглэж хянаж яваарай.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд