No menu items!
HomeХоол, шим тэжээл"Хоолыг өнгө хослуулж, хэлбэр дүрстэй хийвэл хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг"

“Хоолыг өнгө хослуулж, хэлбэр дүрстэй хийвэл хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг”

-

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Б.Туул “Цэцэрлэгийн насны хүүхдийн хооллолт” сэдвээр мэдээлэл хүргэжээ.

-Цэцэрлэгийн насны хүүхдийн хооллолтын онцлог юу вэ?

-Цэцэрлэгийн нас буюу 2-5 насанд хүүхдийн өсөлт эрчимтэй явагддаг. Тухайлбал 2-5 насны хүүхдүүд жилд дунджаар 7-8 см өсөж, биеийн жин нь 1.8-2.7 кг-аар нэмэгддэг. Иймээс 2-5 насны хүүхдийн хооллолтод маш сайн анхаарч, хүүхдэд эрчимтэй өсөлт хөгжилтөд хангалттай хэмжээний шим тэжээллэг хоол өгөх хэрэгтэй.

Мөн зөв, зохистой хооллож сурах дадал бага наснаас тавигддаг тул хүүхдээ багаас нь олон төрлийн хүнс хэрэглэж сургах, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ хэрэглүүлж сургах зэрэг зохистой хооллолтын дадал хэвшилд сургаснаар насанд хүрээд зохистой хооллох хэвшилтэй болдог.

-Цэцэрлэгийн насны хүүхэд хоногт хэр хэмжээний илчлэг авах шаардлагатай байдаг вэ?

-Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоногт хоол хүнснээс авах илчлэг, шим тэжээлийн хэмжээг баталсан Эрүүл мэнд, боловсрол, сангийн сайдын хамтарсан тушаал 2020 онд батлагдсан. Энэхүү тушаалд зааснаар 4-6 насны хүүхэд өдөрт 1402 ккал илчлэгийг авна. 24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт илчлэгийн 100 хувь, өдрийн 8 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгт 80 хувийг нь цэцэрлэгийн хоол хүнсээр хангана гэж заасан байдаг.

2-5 насны хүүхдийн хоол ер нь ямар байх хэрэгтэй бол?

Энэ насны хүүхдүүд зарим тохиолдолд хоол идэх дургүй байдаг. Иймээс хоолны дуршлыг нь сайжруулахын тулд хоолыг өнгө хосолсон, тод гоё өнгөтэй хийх, хэлбэр дүрс оруулж өгвөл хүүхдийн хоолны дуршил нэмэгддэг. Мөн хурц үнэргүй, идэхэд зөөлөн, давс султай, бага хэмжээтэй, халуун бүлээн байх хэрэгтэй. Хүүхдийг хүчээр идүүлэх гэж шаардах, хүчлэх хэрэггүй. Бага багаар дасгаж өгөх хэрэгтэй.

Хүүхэд хооллох орчин нь ая тухтай, анхаарал сарнихааргүй байх хэрэгтэй. Жишээлбэл зурагтаа унтраах, хүүхдээ хооллохдоо гар утсаа оролдохгүй байх, хүүхдийн анхаарал сарних зүйлсийг хийхгүй байхад эцэг эхчүүд анхаарах нь зүйтэй.

НЭМҮТ

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд