No menu items!
HomeЭрүүл мэндЛ.Бямбасүрэн: Сонсож байгаа хэрэгслийнхээ дууны хэмжээг 60-аас хэтрүүлбэл сонсгол гэмтдэг

Л.Бямбасүрэн: Сонсож байгаа хэрэгслийнхээ дууны хэмжээг 60-аас хэтрүүлбэл сонсгол гэмтдэг

-

УНТЭ-ийн Чих хамар хоолой судлал, мэс заслын тасгийн эрхлэгч Л.Бямбасүрэн сонсголоо хэрхэн хамгаалах талаар дараах зөвлөгөө мэдээллийг хүргэжээ.

Тэрбээр, “Дэлхий дахинд 1,6 тэрбум хүн сонсголын ямар нэгэн бэрхшээлтэй байдгаас 460 сая орчим нь таг дүлий гэсэн оноштой байна. Тэдгээрийн 43 саяыг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг. Дунд чихний архаг үрэвсэлтэй холбоотойгоор үүсдэг чихний эмгэгүүдийн зэрэгцээ дуу шуугиантай холбоотойгоор үүсэх дотор чихний сонсголын бэрхшээлийн хувь сүүлийн жилүүдэд нэмэгдэж 38, зарим мэдээгээр 40 орчим хувь тохиолдох болсон. Өөрөөр хэлбэл сонсгол буурал, дүлийрэл нь насны хувьд залуужих болсон. Харин үүний 60 орчим хувийг урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн ДЭМБ-ын мэдээлэл байдаг.

ДЭМБ-аас “60:60”-ын харьцааны сонсголоо хамгаалах дүрмийг боловсруулж өгсөн. Энэ нь маш олон улсад хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн дээр гарсан удирдамж юм. Насанд хүрсэн хүн 80-85 децибелийн дуу шуугиан буюу чанга шуугианд 7 хоногтоо 40 цагаас илүүгүй байх ёстой. Өөрөөр хэлбэл ажлын таван өдөр 8 цагаар 80-85 децибелийн шуугианд байгаа тохиолдолд сонсголоо гэмтээхгүй байх магадлалтай. Харин үүнээс ихэссэн тохиолдолд сонсгол тодорхой хэмжээгээр, зарим тохиолдолд өөрт мэдэгдэхгүйгээр буурдах болохыг анхааруулж байна. Бага насныхан буюу сургуулийн насныхан долоо хоногтоо 70-75 децибелийн дуу шуугиантай нөхцөлд 40 цагаас хэтрүүлэхгүй байна гэсэн дүрэм бий.

Үүнээс гадна “60:60” дүрэм гэж бий. Хэрэглэж байгаа ухаалаг төхөөрөмж, хөгжмийн зэмсгийнхээ дууны хэмжээг 60 гэдэг тооноос хэтрүүлэхгүйгээр өдөртөө нэг цаг сонсож байвал сонсголоо гэмтээхгүй. Өдөрт 60 минутаас дээш хугацаагаар 60 децибелээс дээш хэмжээгээр сонсвол сонсгол гэмтдэг болохыг анхааруулж байна. Дунд чихний архаг үрэвсэлтэй тохиолдолд чихнээс ямар нэгэн идээт болон бусад төрлийн ялгадас гарах бөгөөд энэ тохиолдолд мэргэжлийн эмчид хандаарай.

Үүнээс гадна нийт дүлийрэлтийн шалтгааны дунджаар 10 хүртэлх хувийг гадна болон дотор чихний төрөлхийн гажиг эзэлдэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ төрсний дараа сонсголыг нь сайтар анхаарах шаардлагатай” гэв.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд