No menu items!
HomeЭрүүл мэндБ.Уранчимэг: Хөдөлмөрийн насныхны дунд сүрьеэгийн өвчлөл хамгийн их бүртгэгдэж байна

Б.Уранчимэг: Хөдөлмөрийн насныхны дунд сүрьеэгийн өвчлөл хамгийн их бүртгэгдэж байна

-

Сүрьеэ өвчний өнөөгийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Статистикч эмч Б.Уранчимэг мэдээлэл өглөө.

Манай улсын сүрьеэгийн өвчлөлийн түвшин дэлхийн дундажтай харьцуулахад 3.4 дахин их байна. Жилд 13,000-14,000 хүн энэ өвчнөөр өвчилж байна гэсэн тооцоолол бий. Дэлхий дээр жилд 400 гаруй мянган хүн олон эмд дасалтай сүрьеэгээр өвчилж байгаа бол манай улсад энэ тоо 1,000 орчим байна. Эндээс харвал олон эмд дасалтай сүрьеэгийн өвчлөлөөр манай улс дэлхий болон бүсийн дундажтай харьцуулахад 4-5 дахин их байгаа юм.

Хүүхдийн сүрьеэгийн өвчлөлийн хувьд дэлхийн дундаж долоон хувь, манай улсынх 12 хувь байна.100 мянган хүн амд оногдох өвчлөлийн түвшин манай улсад 437 байгаа бол ОХУ-д 46, БНХАУ-д 59. Гэхдээ энэ үзүүлэлтээр хамгийн өвчлөл өндөртэй нь Филиппин улс байна. Харин манай улс эмчилгээний амжилтаараа дэлхийн дунджаас дээгүүр байгаа. Халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэг 88 хувийн амжилттай эмчилж чадсан.

Хамгийн сүүлийн мэдээллээр сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд Монгол Улс орсон. 2014-2015 онд Монгол Улс дахь сүрьеэгийн тархалт ямар байгааг анх удаа судалсан бөгөөд 100 мянган хүн амын 22,000 гаруй нь сүрьеэтэй гэж гарсан. Сүрьеэгээр өвчилсөн хүмүүс болон тэдний гэр бүлийнхний 74 хувь нь санхүүгийн ямар нэгэн дарамтад өртөж байна гэх судалгаа бий.

Сүрьеэ өвчний илрүүлэлт

Жил бүр сүрьеэгээр өвчилж байгаа 8,000- 10,000 хүнийг оношилж чадахгүй байна гэсэн тооцоо бий. Манайд жилд 13-14 мянган хүн сүрьеэгээр өвчилж байгаа боловч илэрч оношлогдож байгаа  нь ердөө 3,000-4,000 орчим байна. Үүний цаана 10 мянга гаруй хүн оношлогдохгүй явж байгаа гэсэн үг.

Түүнчлэн ДОХ, сүрьеэгийн хавсарсан халдвартай хүний тоо 17 гэх тооцоо байгаа ч дөрвөн хүн нь л оношлуулсан. Харин цаана нь 13 хавсарсан оноштой хүн бүртгэгдээгүй байна гэсэн үг.

Сүрьеэгийн өвчлөл зүүн болон төвийн бүсийн орон нутгуудад хамгийн өндөр бүртгэгддэг. Тэр дундаа төмөр зам дагуух орон нутгуудад их байна. Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдлын 60 хувь нь Улаанбаатар хотод байгаа юм. Мөн эд  хөдөлмөрийн насныхны дунд сүрьеэгийн өвчлөл хамгийн их бүртгэгдэж байна. Түүнчлэн 55-аас дээш насныхны дунд өвчлөлийн түвшин өндөр байгаа нь судалгаанаас харагддаг. Үүнээс үзвэл нас ахих тусам сүрьеэд өртөх магадлал нэмэгдэж буй нь харагдаж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд