No menu items!
HomeГоо сайханГоо сайхны мэс засал эрсдэлтэйг батлах тохиолдлууд

Гоо сайхны мэс засал эрсдэлтэйг батлах тохиолдлууд

-

Гоо сайхны мэс засал хэрэгцээтэй үед хамгийн чухал зүйлсийн нэг. Тухайлбал, осол гэмтлийн улмаас гадаад төрхөө өөрчлөх шаардлагатай болсон эсвэл төрөлхийн эрүү нүүрний гажгаа засуулах гэсэн олон хүмүүст “шинэ амьдрал”  бэлэглэдэг нь гарцаагүй. Гэвч үүний хажуугаар гадаад үзэмжээ сайжруулах гэсэн боловч хүссэн үр дүндээ хүрч чадаагүй хүмүүс цөөнгүй бий.

Хамрын мэс засал хийлгэсэн эмэгтэй

Тайландын өмнөд хэсгийн Хат Яй хотын оршин суугч нэгэн эмэгтэй өндөр хамартай болохын тулд хямд мэс засал хийлгэсэн тухайгаа хуваалцжээ. Гэвч хагалгааны дараа түүний хамар үрэвсэн, өвдөж эхэлсэн бөгөөд силикон суулгац нь хамрын дээд хэсгээрээ гарч эхэлсэн байна.

Тэрбээр хамрын мэс засал хийлгэсэн эмнэлэгтээ эргэн хандсан боловч “бид хариуцлага хүлээхгүй” хэмээгээд түүнд туслахаас татгалзжээ. Харин түүнд Бангкокийн ойролцоох гоо сайхны мэс заслын нэгэн эмнэлэг тусалж, суулгацыг нь авч эмчилгээ хийжээ. Түүний бүтэлгүйтсэн хагалгааны зураг олон нийтийн сүлжээгээр тарж, гоо сайхны мэс заслын эмнэлгүүд болон мэс засал хийлгэхээр төлөвлөж буй хүмүүст сэрэмжлүүлэг болжээ.

Хамаргүй болох шахсан Хятадын алдартан бүсгүй

Хятадын од Гао Лю хамрын мэс засалд орсон боловч бүтэлгүйтжээ. Тэрбээр өөрийнхөө зургийг олон нийтэд дэлгэж, бусдад сэрэмжлүүлсэн байна. Жүжигчин бүсгүй таван сая гаруй дагагчдадаа үзүүр нь үхэжсэн хамрынхаа зургийг хуваалцан гоо сайхны мэс засал хийлгэсэн, хийлгэхээр сонирхож байгаа хүмүүст анхааруулга өгсөн юм.

Тэрбээр 2020 оны 10-р сард найзынхаа зөвлөснөөр Гуанжоу хотын эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон байна. Тэр хамрын үзүүрээ бага зэрэг засварлаж шонтгор болгохоор шийдсэн нь цаашдын жүжигчний карьерт нь чухал гэж боджээ.

Хамрын хагалгаа дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд илүү үзэсгэлэнтэй болно хэмээн мөрөөдсөөр байв. Хагалгааны дараа хамар нь зовиурлаж байсан ч эмч нар түүнд 12, 1 дүгээр сар гэхэд бүрэн эдгэж ажилдаа эргэж орох боломжтой гэж хэлжээ. Эцэст нь тэр хамгийн богинодоо нэг жилийн хугацаанд хамартаа нэмж мэс хүргэлгүй хүлээхээс өөр аргагүй болсон байна.

Хятадын хэвлэлд мэдээлснээр Гао Люгийн үйлчлүүлсэн эмнэлэг 2020 оны гурваас аравдугаар сарын хооронд таван удаа захиргааны торгууль хүлээж байжээ. Гао өөрт тохиолдсон явдлын талаар нийтэд дэлгэсний дараа уг эмнэлэгтэй холбоотой үйлчлүүлэгчдийн гомдол эрс нэмэгдсэн тул хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байна.

Ким Бок Сун: Энэ бол хүний царай биш

Ким Бок Сун хэмээх Өмнөд Солонгосын нэгэн эмэгтэй гоо сайхны мэс засал хийлгэхийг хүсдэг байв. Тэрбээр нэгэн өдөр үсчин, гоо сайхны салоноор үйлчлүүлэхээр хүлээж байхдаа сэтгүүлээс гоо сайхны мэс заслын эмнэлгийн зарыг харж, гэр бүлийнхнийхээ эсэргүүцлийг үл харгалзан хийлгэхээр шийджээ.

Бие бялдрын төгс байдал нь амьдралын чанар, тэр дундаа ажил, гэрлэлтэд сайнаар нөлөөлнө гэж үздэг Өмнөд Солонгост гоо сайхны мэс засал хийх нь үс засахтай адил энгийн зүйл мэт байдаг.

Кимийн эмч түүнийг алдартнууд шиг үзэсгэлэнтэй болгож чадна гэж хэлсэн тул тэрбээр 30 сая воны зээл авч, нэг өдрийн турш нүүрэндээ 15 мэс заслыг хийлгэжээ. Харин тэрбээр мэс заслын дараа нүдний боолтоо тайлж, толинд хараад ямар нэг зүйл “буруу” болсныг ойлгов. Түүнчлэн Ким эмчийг гоо сайхны мэс заслын мэргэжилтэн биш гэдгийг сүүлд л мэджээ.

Таван жилийн дараа Ким олон төрлийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан бөгөөд нүдээ аньж, хамрандаа ч хүрэх боломжгүй болжээ. 49 настай бүсгүй  нөхрөөсөө салж, сэтгэл санааны хямралд орж, ажилгүй болжээ. Ким “Хүмүүс миний нүүр рүү харж чадахгүй байгаа нь үнэхээр аймшигтай санагдаж байна. Энэ бол хүний царай биш. Мангас эсвэл харь гарагийнхан л ийм царайтай байдаг байх” гэжээ. Сөүл хотын шүүхээс Кимд мэс засал хийсэн эмч, эмнэлгийг хууль зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Гоо үзэсгэлэнгээ төгс болгох гэсэн хүсэл нь эсрэгээрээ эргэсэн алдартнуудын зарим жишээ ч  бий.

Вера Алентова

Оросын нэрт жүжигчин, “Амьдрал нулимсанд дургүй” киноны гол дүрийн эзэн Вера Алентова пластик мэс ажилбар хийлгүүлсэн. Түүнийг шүтэн бишрэгчид нь “өмнөхөөсөө дор харагдах болсон” хэмээн шуугиж байв

Жүжигчин эмэгтэй нүүрнийхээ арьсыг татуулж, уруулаа томруулах ажилбар хийлгүүлснээр нүүр нь нь пропорцоо алдаж мурийсан ажээ. Алентова өмнө нь ч олон удаа  гоо сайхны мэс засал хийлгүүлж байсан гэдэг.

Юлия Тарасевич

Оросын мисс Юлия Тарасевич гоо сайхны мэс засалд орсныхоо дараа нүдээ ч аньж чадахаа больжээ. “Оросын мисс интернешнл 2020” тэмцээний дэд байрын шагналт тэрбээр моделийн карьерынхаа оргил үед гадаад төрхөө бага зэрэг өөрчлөх гэсэн боловч бүтэлгүйтсэн байна. 

Юлия бүтэлгүй болсон гоо сайхны мэс заслын дараа нөхөн сэргээх эмчилгээнд мөнгө, цагаа их зарцуулсан ч үр дүнгүй байгаа тухайгаа ярьжээ.

Лара Флинн Бойл

“Twin Peaks” киногоор алдаршсан жүжигчин Лара Флинн Бойл гадаад төрхөөрөө олны анхаарлыг татдаг байсан ч гоо сайхны мэс засалд хийлгэснээр байдал өөрчлөгдөв. Нүүрний хэлбэрээ өөрчлүүлж, уруулаа томруулсан нь түүнийг танигдахын аргагүй болтол өөрчилжээ.

Загвар өмсөгч Кэти Прайсын “fox eye” хэтэрсэн нь

Алдарт загвар өмсөгч Кэти Прайс “fox eye” буюу арьс татах ажилбар хийлгэсэн нь арай л хэтэрсэн байгааг олон фэнүүд нь шүүмжилжээ.

Тэрээр өөрөө ч уг үр дүнд сэтгэл хангалуун бус байгаа ба инстаграмдаа өмнөхөөсөө ч илүү филтер ашиглах болсон аж.

Холливудын алдарт жүжигчин Рене Зелвегер

Өхөөрдөм, эгдүүтэй, хошин шогийн мэдрэмж өндөртэй, хайр татам гэх имижтэй байсан Рене Зелвегер хагалгааны дараа тэс ондоо хүн шиг харагдах болсон юм.

Түүнд энэ өөрчлөлтөөс нь хойш кинонд тоглох санал бараг ирэхээ больж, чансаа үнэлэмж нь өмнөхөөсөө буурчээ.

Реалити шоуны од Фарра

Тэрээр уруулаа зузаан, дур булаам болгохыг хүссэн ч үр дүнг нь та бүхэн харж байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд