No menu items!
HomeХоол, шим тэжээлОрон орны хүмүүс өглөөний цайндаа юу иддэг вэ?

Орон орны хүмүүс өглөөний цайндаа юу иддэг вэ?

-

Хүн өглөөний хоол идээгүй үед тэжээл дутагдан тархины мэдрэлийн эс хэвийн ажиллахад хэцүү болдог. Хоол хүнс зөвхөн амьдрахын тулд иддэг зүйл биш бие махбод төдийгүй оюун ухааныг ч гэсэн дэмжиж өгдөг чухал зүйл юм. Хоол хүнс болон авьяас чадвар нь хоорондоо нягт уялдаа холбоотой байдаг. Өглөө хоол иддэггүй хүүхдүүд хичээл номондоо сайн төвлөрч чаддаггүй байна. Тиймээс хүүхэддээ заавал өглөөний цайг нь бэлдэж өгч байхыг зөвлөж байна. Тэжээллэг, тэнцвэртэй өглөөний цай нь эрч хүч өгч, өдөр хэт их хоол идэхээс сэргийлдэг.

Дэлхий дахинд өдрийг ямар хоол хүнсээр эхлүүлж байгаа нь “өглөөний мэнд” мэдэхтэй адил аж. Мэдээж хэрэг орон орны хүмүүс өглөөний цайндаа өөр өөр хоол, хүнс хэрэглэж өглөөг эхлүүлдэг.

Швейцарь

Ажлын өдрүүдэд Швейцарьчууд ихэвчлэн бэлтгэхэд хялбар, шим тэжээлээр баялаг хүнс хэрэглэдэг аж. Өтгөн тарганд гранол маягийн овьёос, самар, төрөл бүрийн жимсний холимог хийж иддэг. Тэдний өглөөг эхлүүлдэг энэхүү үндэсний хоолыг “birchermüesli” гэж нэрлэдэг аж.

Харин амралтын өдрүүдэд өглөөний цайгаа үдийн цайны үед уудаг бөгөөд төмстэй панкейк, бяслаг болон зүсэж бэлдсэн мах, сүлжмэл хэлбэртэй талх хэрэглэдэг. Швейцарь маягийн талхтайгаа хамт зөгийн бал, цөцгийн тос, чанамал хэрэглэнэ.

Япон

Японд өглөөний цай нь амтлаг чанартай байдаг. Өглөөний цайндаа хэрэглэх зүйлс нь өдөр эсвэл оройн хооллолттой давхацдаггүй гэнэ. Өглөөний цайны олон төрлийн хэсэгт уламжлалт хоол, хүнс нь цөөн багтдаг. Салмон загас, амар загас, мисо шөл, даршилсан ногоо, будаа зэргээс бүрддэг. Мөн өндөгий омлет байна.

Исланд

Энэ улсад өглөөний цайндаа Омега-3-аар баялаг загасны тосыг хүнсэндээ хэрэглэдэг аж. Энэ нь мэдээж эрүүл мэндэд олон талын ашиг тустай.

Өглөөний цайгаа илүү амттай болгохын тулд “hafragrautur” гэж нэрлэгдэх овьёос хэрэглэдэг. Дээр нь самар, үзэм, бяслаг, өтгөн тараг, сахар нэмж хэрэглэнэ.

Сингапур

Азийн энэ оронд өглөө үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх нь элбэг. Гудамжны хоолны соёл дэлгэрсэн бөгөөд хүмүүс өглөө амтлаг карритай гоймон идэж байхтай таарч магадгүй.

Харин уламлжлалт өглөөний цайнд нь хавчуургатай талх багтана. Энэхүү хүнс нь кофе эсвэл цайтай сайхан зохицдог. Мөн бага зэрэг амттан байна.

Австрали

Хамгийн гол нь үр тариан бүтээгдэхүүн, шим тэжээлийн хослолд түлхүү анхаардаг. Авакода, өндөг болон бусад хачиртай амтат шарсан талх, даршилсан ногоо, жимс жимсгэнэ, тарагтай будаа иддэг. Кафены соёлтой хүмүүст энэ ихээхэн зохицолтой санагдана. Мэдээж хэрэг эспрессог мартаж болохгүй.

Герман

Германы уламжлалт өглөөний цай болох “frühstück”-ны гол орц нь мах болон хиам юм. Энэхүү хооллолт нь төрөл бүрийн махны зүсмэл, хиам, бяслаг, цайны боов, талх, жимс, чанасан өндөг, гэрийн чанамал зэрэг олон зүйлсээс бүрдэнэ. Өргөн сонголтоос хүссэнээрээ идэх зориулалттай.

Турк

Туркийн уламжлалт өглөөний цай нь төрөл бүрийн зуушаар баялаг. Элбэг, дэлбэг сонголтуудаас хүссэнээ идэх боломжтой. Төрөл бүрийн орц найрлагаар баяжуулсан талх, бин, фета бяслаг, өөр олон төрлийн бяслаг, олив, зөгийн бал, шарсан эсвэл өндөгтэй хамт жигнэсэн хиам, сармис болон бусад ногоогоор амталсан хиам зэрэг олон сонголтууд багтана.

Тайвань

АНУ-д нэг аяга сүүг тэнцвэртэй өглөөний цайны нэг хэсэг гэж үздэгтэй адил Тайваньд шар буурцагны сүү хэрэглэдэг. Гудамжны хоолны газрууд болон ресторанууд өглөө бүр үйлчлүүлэгчдээ зориулан үүнийг бэлтгэдэг байна. Өвөлдөө халуун, зундаа хүйтэн хоол хүнсээр үйлчилдэг энэ оронд амтат панкейк, шарсан болон жигнэсэн банш, боорцог түлхүү хэрэглэдэг аж.

Итали

Италичууд өглөөний цайгаа ууж амжих нь ховор. Кофе шопуудад суух олон түмнээс ажвал тийм биз. Гэхдээ кофены ширээн дээр заавал дагалддаг зүйл нь итали маягийн “pastry”. Нарийн боовны энэхүү төрлөө энгийн амттангуудтай хослуулна.

Орос

Тус улсад өглөөний цайндаа хар болон улаан түрс, нимгэн, зузаан панкейк хэрэглэдэг аж. Ажлын өдрүүдэд өглөөний цайгаа бэлтгэх аргыг хялбарчилдаг бөгөөд хөх тарианы талхан дээр түрсээ түрхэж иддэг. Өглөөний цайны ширээн дээр хар цай заавал байдаг.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд