No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЛ.Санжаасүрэн: Хамар битүү үед тархи, зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг

Л.Санжаасүрэн: Хамар битүү үед тархи, зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг

-

ТТАНЭ-ийн уламжлалт анагаах ухааны тасгийн их эмч Л.Санжаасүрэнгийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

 Хамрын битүүг арилгахын тулд ямар цэгүүд дээр массаж хийх нь зохимжтой вэ?

– Хамрын эргэн тойронд зүүний цэгүүд гэж бий. Тэдгээр цэгүүд дээр ган, алт, мөнгө гэсэн метал биетүүдээр цочроож, өөрөөр нь сэдрээж эмчилдэг. Харин гэрийн нөхцөлд зүү тавьж болохгүй учир тухайн цэгүүд дээр массаж хийж болно. Доорх зурагт байгаа 5,6,8 гэсэн цэгүүд дээр дарж массажлаарай. Эдгээр цэгүүдийг байнга  массаж  хийснээр цусан хангамж сайжирч, хамрын битүү арилна. Мөн гоо сайханд ч эерэг нөлөө үзүүлнэ. Товчхондоо бол хамрыг цэвэр, амьсгалахад чөлөөтэй байлгах л ёстой. Тэгж байж л хамар дайврыг үрэвслээс сэргийлж чадна.

– Хамрын дайван хөндийн үрэвслийг эмчлэхгүй удвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

– Хамрын дайван хөндийн үрэвслийг эмчлэхгүй удвал дээшээ духны хөндийрүү орж аюултай нөхцөлд хүргэнэ. Тиймээс бага дээр нь буюу хамар битүүрэх, өтгөн ногоон нус гарах зэрэг шинж илэрсэн тохиолдолд нэн даруй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эмч танд тохирсон антибиотик, хамрын дусаалга зэргийг зөвлөх болно.

Эрчүүд сайн мэдэх байх. Машины агаар шүүгч битүүрэхээр машин хүчгүй болчихдог шүү дээ. Яг түүнтэй ижил хүний хамар битүү үед тархи, зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг. Үүнтэй холбоотойгоор ажлын бүтээмж муудах, уур уцаар хүрэх, стресстэх, нойргүйдэх зэрэг олон төрлийн хүндрэл гарч эхэлнэ. Хамар битүүрсэн гээд хүн сонсоход энгийн зүйл мэт боловч цаашдаа гарах үр дагавар нь их. Тиймээс та бүхэн хамрын хөндийгөө цэвэрлэж байх нь зүйтэй.

– Хүүхдийн хамар амархан битүүрдэг. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

– Хүүхдийн хамрыг битүү байлгаж болохгүй, ялангуяа нярай хүүхдийн. Шинэ, залуу аав ээж нар хүүхэд уйлаад байна гээд л ирдэг. Гэтэл хүүхдийг үзэхэд чих нь өвдчихсөн байдаг. Шалтгаан нь ерөөсөө л хамрын битүү. Хамрыг нь байнга зөв цэвэрлэж, тосолж арчилж байхгүй бол хүүхдийн чих маш амархан өвддөг.

Хамар нь битүү хүүхэд хөхөө хөхөж чаддаггүй. Тиймээс хамрыг нь сайн шалгаж, хөхөө хөхөж байхад нь харах хэрэгтэй.

Түүнчлэн өсвөр насны хүүхэд, том хүн ч ялгаагүй нусаа хэт их нийснээсээ болоод хэнгэргээ цоолчихдог. Ингээд дараагийн хүндрэл гардаг. Тийм учраас хамрыг л маш сайн арчилж, цэвэрлэх хэрэгтэй.

Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд