Нэхмэл эдлэл үйлдвэрлэгч онцлох Монгол брэндүүд

0
1538

Бид энэ удаагийн “Монгол брэнд” булангаараа нэхмэл эдлэл үйлдвэрлэгчдийг онцолж байна.

AMA Creative Boutique

Тус брэнд нь нэхмэл малгай ороолт, хүүхдийн тоглоом,  бойтог зэргийг гараар нэхэж, хэрэглэгчдэд хүргэдэг байна.

Фэйсбүүк: AMA Creative Boutique

Холбогдох утас: 8900 2611

“Өгөөж Шим” ХХК

Тус компани хүний биед элдэв сөрөг нөлөөгүй ямааны ноолуур, сарлагын хөөвөр, тэмээний ноосоор хийсэн нэхмэл ороолт, шааль, нөмрөг болон гэр ахуйн нэхмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна. Нэхмэл эдлэлээс гадна ноос ноолууран бүтээгдэхүүн, ээрмэл утас зэргийг худалдаалдаг ажээ.

Фэйсбүүк: Өгөөж Шим ХХК / Uguuj shim LLC

Холбогдох утас: 7731 7788

Bulgaa’s handmade

Тус урлан нь нэхмэл, цүнх, гутал, хүүхдийн хувцас үйлдвэрлэдэг. Тус брэндийн цүнхнүүд тод өнгө, үндэснийхээ соёлыг агуулсан сонгодог хээ угалзтай, арьс ширэн оруулгатай,  янз бүрийн өнгө, хэлбэр дизайнтай байдгаараа бусдаас онцлог ажээ.

Фэйсбүүк: Bulgaa’s handmade

Холбогдох утас: 8808 9120

Osko Made

Тус брэнд нь бяцхан үрсэд зориулж өнгө загварын өргөн сонголттой нэхмэл хувцас урладаг. Үүнээс гадна нэхмэл эмэгтэй цамц, оймс зэргийг урлаж, худалдаалдаг байна.

Фэйсбүүк: Osko Made