No menu items!
HomeХүмүүсСолонгосын урлагийн салбарт хүч үзэж буй Монгол залуус

Солонгосын урлагийн салбарт хүч үзэж буй Монгол залуус

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Солонгосын урлагийн салбарт хүч үзэж буй Монголын залуу уран бүтээлчдийг онцолж байна.

Жүжигчин Б.Янжиндулам

Солонгосын кино урлаг дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх болжээ. Саяхан л гэхэд найруулагч Бон Жүн-Огийн найруулсан “Шимэгч” кино Оскарын наадмаас Гадаад хэл дээрх шилдэг кино, Шилдэг кино зохиол, Шилдэг найруулагч, Шилдэг кино гэсэн хамгийн гол дөрвөн шагналыг авсан нь дэлхийн нийтийг алмайруулсанг санаж буй байх. Тэгвэл Монгол залуу жүжигчин Солоносын кино урлагт хөл тавиад байгаа билээ.

“Амьдралоги”, “Mongolian Connection” киноны дүрээрээ танигдсан жүжигчин Б. Янжиндулам “열혈형사 /Hot blooded detective/” нэртэй солонгос инээдмийн киноны гол дүрд Мөнхөө /Mong-heo/ гэх бүсгүйн дүрд тоглосон. Б. Янжиндулам нь Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн мэргэжлийн нэгэн бөгөөд өмнө нь 2017 онд “Yongsoon” гэх кинонд хойд ээжийн дүр бүтээж байжээ. Тэрээр, “Солонгосын номер нэг мюзикл “Jump comic martial art performance” гэж байдаг. Тэндээс хүмүүс монголд ирж жүжигчний сонгон шалгаруулалт явуулахад нь оролцож тэнцээд анх 2009 онд Солонгос явж нэг жил тус театрт жүжигчнээр ажилласан. Түүнээс хойш энэ мэргэжлийн амтанд орж дурласан” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

Дуучин, загвар өмсөгч Kan буюу Б.Баасанхүү

Өнгөрсөн арван жилийн хугацаанд Өмнөд Солонгосын K-Pop, K-Drama тодотголтой урлаг соёлоороо дэлхийг байлдан дагуулж буй.  Тэгвэл 22 настай Kan буюу Б.Баасанхүү к-поп ертөнцөд дэбют хийж буй Монголын хамгийн анхны эрэгтэй уран бүтээлч гэдгээрээ онцлог. Тэрээр In Media A&D агентлагт харьяалагддаг Megamax хамтлагийн гишүүн бөгөөд хамтлагийнх нь анхны уран бүтээл “Painted Love” нэртэй дуу нь тун саяхан сонсогчдын хүртээл болжээ. 

Загвар өмсөгч Г.Амарболд

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос улсын соел урлаг манай улсад төдийгүй дэлхий нийтэд хүчтэй нөлөөлөх болсон. Тус улсын хамгийн том дөрвөн энтертайнментын нэг болох YG энтертайнменттай моделийн гэрээ Г.Амарболд гэх Монгол залуу байгуулж чадсан юм. БНСУ-ын “Korea National University of Arts”-д жүжигчин мэргэжлээр сурдаг тэрбээр “YG Кplus” загварын агентлагтай моделийн гэрээ байгуулан ажиллаж буй. Цаашид жүжигчин мэргэжлээрээ урлагийн салбарт хүч үзэхээр зорьж буй юм.

Дуучин Uranus буюу Ө.Уянга

Орчин үеийн залуусын дунд нэр хүндтэй залуу уран бүтээлч бол Uranus нэрээр олонд танигдсан Ө.Уяга билээ. Солонгос улсад суралцаж байхдаа олон тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө сорьсон тэрбээр “К-поп” урлагт хөл тавьж, “Signhere” хэмээх шинэ уран бүтээлч шалгаруулах тэмцээнд оролцон 10 мянга гаруй залуусаас “Шилдэг 44”-т шалгарсан нэгэн. Анх 2018 онд “Let it be” хэмээх уран бүтээлээ Солонгос хэл дээр гаргасан түүнд гурван ч агентлагаас хамтрах санал ирж байжээ. Тэнгэрийн ван гариг их содон санагддаг тул тайзны нэрээ “Uranus” хэмээн сонгосон аж.

Тэрбээр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард хоёр ч уран бүтээлээ гаргасан амжилттай, залуу уран бүтээлч юм.

Найруулагч Г.Нандин-Эрдэнэ

Найруулагч Г.Нандин-Эрдэнэ гэх бүсгүй Солонгосын кино урлагт хүч үзэж яваа нэгэн. Тэрбээр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг кино найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд Солонгосын төдийгүй Монголын үзэгчдийг байлдан дагуулсан “Crash landing on you” олон ангит киноны Монгол дахь зураг авалтад гар бие оролцон ажиллажээ. Мөн Солонгосын алдартай жүжигчид болох Song Hye-kyo, Jang Hyuk, Park Seo Joon, Park Min Young гэх зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран ажилласан тухайгаа news.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Ахлах ангийн сурагч байхдаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн шалгаруулалтад оролцож, 300 хүүхдээс шалгарснаар “Цоглог” хүүхдийн хөтөлбөрийн “Алим агентлаг” нэвтрүүлгийн сурвалжлагч, хөтлөгчөөр гурван жил ажилласан нэгэн аж.

шинэ мэдээ

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

трэнд