No menu items!
HomeХөтөчЮүтүб: Хэрхэн анимейшн бүтээх вэ

Юүтүб: Хэрхэн анимейшн бүтээх вэ

-

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа анимейшн бүтээхэд туслах энэ оны шилдэг долоон юүтүб сувгийг онцлон хүргэж байна.

Анимейшн, хүүхэлдэн кино бүтээхийг зорьдог хүүхэд, залуус гээд ер нь хэн бүхэнд хэрэгтэй мэдээлэл байх болов уу. Та Skillshare, Coursera, Udemy зэрэг олон платформоос анимейшн хийж сурах аргуудыг суралцах боломжтой хэдий ч ихэнх нь төлбөртэй байдаг. Тэгвэл хэрхэн төлбөр мөнгө шаардахгүйгээр сурах боломжтойг доорх сувгуудаас харах боломжтой.

#1: Alan Becker

Alan Becker хэмээх залуу хэрхэн хөгжилтэй аргаар анимейшн бүтээж болох талаар заадаг. Тэр юүтүб сувгаа 2006 онд нээсэн бөгөөд өдгөө 16 сая хүн нэгджээ. Юүтүб сувагт нэгдэх бол ЭНД дарна уу. Анимейштэй холбоотой дэлгэрэнгүй хичээлийг Alan Becker Tutorial хэмээх өөр нэгэн юүтүб сувагтаа оруулдаг юм байна. Энд Adobe Photoshop болон Adobe Flash дээр хэрхэн анимейшн бүтээх үндсэн 12 суурь зарчмыг багтаажээ.

#2: Jazza

Австралийн аниматор тэрээр 2012 онд энэхүү юүтүб сувгаа нээсэн бөгөөд  өдгөө 1 тэрбум гаруй үзэгч, 5.5 сая орчим дагагчтай болж чаджээ. Энэхүү сувагт дүр бүтээхээс эхлээд техникийн арга барил бүхий 350 гаруй заавар бичлэгүүд байдаг.

#3: CG Geek 

Энэхүү сувгийн контентууд нь ихэвчлэн богино хэмжээний бүтээлч анимейшн бүтээхэд чиглэгддэг. Энэ нь “Үүнийг хэрхэн сурах вэ” гэсэн асуултанд хариулт өгнө.  Тус сувгийн эзэн нь Стив Лунд бөгөөд өдгөө тус сувгийг 900-аад мянган хүн идэвхтэй дагаж байна.

#4: Bloop Animation 

Энэхүү сувгийг хүүхэлдэйн кино найруулагч Морр Мероз ажиллуулдаг. Тэрбээр дүрслэх урлагийн чиглэлээр сургуулиа төгсөөд дараа нь юүтүб сувгаа нээн богино хэмжээний хүүхэлдэйн киноны видео байрлуулж эхэлснээр өдгөө 250 гаруй мянган хүн тус сувагтай нэгджээ. Эндээс үлгэр болон 3D анимейшний анхан шатны хичээлүүдийг үзэх боломжтой.

#5: Animation Mentor

Энэхүү суваг зургаан төрлийн курсийг санал болгодгоороо давуу талтай. Pixel гэх мэт томоохон кино студиудад ажилладаг салбарын мэргэжилтнүүдийн хичээл, зөвлөгөөг багтаажээ. Мөн дэлгэрүүлж судлахыг хүсвэл албан ёсны веб хуудсаар нь зочлох боломжтой аж. Юүтүб сувагт нэгдэх бол ЭНД дарна уу.

#6: Animaker

60 гаруй мянган дагагчтай энэхүү суваг анимейшны талаар огт мэдлэггүй анхлан суралцагчдад илүү тохиромжтой юм.

#7:  2D Animation 101

Богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээхийг хүсвэл энэхүү сувагт нэгдэх боломжтой.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд