No menu items!
HomeХүмүүсТуркийн үзэсгэлэнт жүжигчин Хазал Филиз Кючюккёсе

Туркийн үзэсгэлэнт жүжигчин Хазал Филиз Кючюккёсе

-

“Мөнхийн хайр” киногоор үзэгчдийн танил болсон Туркийн үзэсгэлэнт, залуу жүжигчин Хазал  Филиз  Кючюккёсегийн тухай мэдээллийг хүргэж байна.

Жүжигчин Хазал Филиз Кючюккёсе бидний сайн мэдэх “Мөнхийн хайр” цувралаар алдаршсан. Түүнийг зарих эх сурвалжид 1988 онд төрсөн гэх боловч зарим нь 1992 оны 2-р сарын 9-нд Анкара хотод төрсөн хэмээжээ. Үзэсгэлэнтэй бүсгүй кинонд тоглож эхлэхээсээ өмнө загвар өмсөж, сэтгүүлийн нүүрийг “чимдэг” байв. Хазал ахлах сургуулиа төгсөөд Кырыккале их сургуулийн биологийн ангид сурч байгаад 3-р курсээсээ химийн ангируу шилжин суралцжээ.

Харин тэрээр санамсаргүй байдлаар кино урлагт орсон. Хазалын фэйсбүүк дэх зургууд телевизийн продюсеруудын анхаарлыг татаж, түүнд кинонд тоглохыг санал болгосон байна. Охин энэ мэдээгээ гэр бүлийнхэндээ хэлэхэд тэд баяртайгаар хүлээн авсан гэдэг. Түүний аав нь төмөр замд ажилладаг бол харин ээж нь хүүхдүүдээ өсгөхөд бүхий л амьдралаа зориулжээ. Мэдрэмжтэй залуу жүжигчин Ахмет, Ферхат хэмээх хоёр ахтай бөгөөд Дениз гэдэг нэг ихэр эгчтэй аж. Тэрээр сурагч байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан бөгөөд спортын хүн болно гэж боддог байжээ. Гэвч бэртэл авсны улмаас мөрөөдлөө орхиход хүрсэн байна.

Тэрээр хамгийн анх 2009 онд “Deniz Yıldızı” хэмээх кинонд дүр бүтээжээ. Хазал уг кинонд тоглохдоо их сургуульд сурч байсан бөгөөд өөрийгөө урлагийн хүн болох ёстойг ойлгожээ. Тэрээр эхэндээ гурван кинонд дараалан эсрэг дүрийг бүтээсэн байна. Хазал амьдрал дээрээ уян, зөөлөн хүн учир тэдгээр дүрийг бүтээхийн тулд их зүйлийг судалжээ.

Харин түүнийг Турк төдийгүй олон оронд алдаршуулсан кино нь бидний сайн мэдэх “Мөнхийн хайр” цуврал юм. Тэрээр 2015 онд тус кинонд тоглосон бөгөөд бүтээсэн дүрээрээ “Алтан эрвээхий” наадмаас шагнал хүртэж байжээ. Үүний дараа тэрээр “Rüya”, “Mehmed Bir Cihan Fatihi”, “Yavuz” зэрэг алдартай кинонуудад тогложээ.

Хувийн амьдрал

Тэрээр 2009 онд Туан Туналы хэмээх залуутай болзож эхэлжээ. Хосууд кинонд хамтран тоглож байсан бөгөөд зураг авалтын үеэр дотноссон байна. Залуус 2014 онд гэрлэжээ.

Гэвч түүнийг “Мөнхийн хайр” цувралд тоглосны дараа нөхрөөсөө салах гэж байгаа гэх мэдээлэл гарчээ. Харин хосууд энэ асуудал дээр тайлбар өгөхөөс татгалзсан байна. Эцэст мэдээлэл үнэн болох нь батлагдаж, 2018 оны 4-р сард эмэгтэй нөхрөөсөө салжээ.

Мөн бүсгүйг “Мөнхийн хайр” киноны хамтрагч Каан Урганчиоглутай холбоотой хэмээх мэдээлэл гарч байжээ. Жүжигчид “тийм асуудал байхгүй, зөвхөн ажил хэргийн харилцаатай” хэмээн тайлбарлажээ. Харин сүүлд түүнийг бизнесмен залуутай болзож байгаа гэх мэдээлэл гарсан байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын...

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

трэнд