No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

76: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг онцолж байна.

Товч намтар

УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатар 1973 онд Налайхад мэндэлжээ. Тэрбээр эхээс тавуулаа. Айлын дунд хүү. Түүний эцэг, эх хоёул Увс аймгийн харьяат. Аав нь Налайхын уурхайд, ээж нь эрүүл мэндийн салбарт олон жил зүтгэсэн. 10 дугаар ангиа төгсөөд Чита-Манжуураас жижиглэн худалдааны бизнес хийж  эхэлсэн гэдэг. Оросоос бохь, чихэр, Польшоос хувцас, энгэсэг, үнэртэй ус монгол руу зөөдөг байж. Тэр үеийн залуусын бараг сонсоо ч үгүй байсан дирол, стимирол гээд ногоон, цагаан өнгөтэй бохийг Монголд анх оруулж ирсэн. Мөн “Алпен голд” шоколад, Юпи, инвайт зэрэг найруулдаг ундаа, сироп авч ирж зах зээлд нийлүүлж байв. Тухайн үедээ ундаа ховор учраас маш эрэлттэй байсан гэж тэрбээр ярьсан байдаг. Тэрээр амттанд дуртай учир бизнесээ амттангаас эхэлж байсан гэдэг. 

Ийнхүү тэрбээр 27 настайдаа одоогийн “Оргил” худалдааны төвөө “Бөмбөгөр” худалдааны төвийн урд талын жижигхэн дэлгүүрээс эхлүүлж зургаан ажилчинтайгаар анх нээж байсан тухайгаа хуучилжээ. 2003 онд хороол­лын эцэст Жигүүр Грандын барьж байсан барилгыг дундаас нь худалдаж авч, засч өргөтгөөд “Оргил” худал­дааны төвөө анх нээж, 2015 он хүртэл Ерөнхий захирал, зөвлөхөөр нь ажиллажээ.

Тэрбээр  Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, МУИС-ийн Хууль зүйн ухааны их сургуулийг тус тус төгсөж, эдийн засагч, эрх зүйч мэргэжлийг эзэмшсэн. 1998 оноос МАН-д элсэж , Нийгмийн Ардчилал, Монголын залуучуудын холбоог даргалж улс төрийн замналаа эхлүүлжээ.

2008 онд Баянгол дүүргээс НИТХ-д сонгогдож, НИТХ-ны тэргүүлэгчээр ажиллажээ. 2012 онд мөн НИТХ-д өрсөлджээ.

Монгол Улсын эдийн засаг 2010 оноос бизнесийн салбарынханд ээлтэй байсан үед орон сууцны бизнест хүч үзэж, “Камдер” нэртэй барилга угсралтын компанитай болж, “Энканто-1”, “Энканто-2” хотхоныг барьсан.

2016 онд Баянгол дүүргээсээ УИХ-д сонгогдож байсан тэрбээр хоёр дахь парламентийнхаа нүүрийг үзэж байна. Тэрбээр Эдийн засгийн байнгын хороон дарга.

 Тэрбээр эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдрардаг. Түүний эхнэр “Оргил” худалдааны төвийн дотоод аудитын албаны даргаар ажилладаг. Чөлөөт цагаараа шатар, сагсан бөмөг тоглох хоббитой гэнэ.

Хөрөнгө орлогын хураангуй

УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид АТГ-д хөрөнгө орлогын мэдүүлгээ өгсөн байдаг. Энд тэрбээр өөрийн орлого 206 сая, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 1,2 тэрбум гэж мэдүүлжээ. Тэрбээр амины орон сууцгүй бол 1,1 тэрбумаар үнэлэгдэх 3 нийтийн орон сууцтай.

Тэрбээр 530 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр Lexus, 570- 1, суудлын жижиг машин Mercedes Benz, S350L- 1 унадаг. 520 сая төгрөгийн газар эзэмшдэг. 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бөгөөд дотоодын дансандаа 25 тэрбум таграгийн хадгаламжтай. Сээкл ХХК, Моннидер ХХК, Голденсвит ХХК, Нордлайн ХХК, Камдер ХХК зэрэгт хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө орлогын талаарх дэлгэрэнгүй ЭНД дарж үзэх боломжтой.

Түүний хэлсэн үг, хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

Өөрийн хөрөнгөөр 1,2 километр зам тавьжээ

Ж.Ганбаатар гишүүн улс төрч хувийн хөрөнгөөрөө нийтийн эзэмшлийн авто зам тавьсан анхдагч нь болжээ. Тэрбээр Баянгол дүүргийн 9,10-р хорооны иргэдийн өдөр тутам ажил амьдралаа залгуулдаг гол хэсэг болох 1,2 км шороон замыг хувиасаа 600 гаруй сая төгрөгөөр хатуу хучилттай, явган замтай иж бүрнээр нь барьж гүйцэтгэжээ.

Тэрбээр энэ талаар “Надад итгэл үзүүлэн НИТХ болон УИХ-д сонгосон 9,10-р хорооны иргэд та бүхнийхээ өмнө амласан амлалтаа ажил хэрэг болгон ахуй амьдралаа залгуулдаг энэ замыг хувийн хөрөнгөөрөө барилаа. Намайг хувийн хөрөнгөөрөө зам барьж байгаа гэхэд итгэж ядсан, хардаж сэрдсэн байдлаар хандаж төрөөс төрж, түмний хөрөнгөөр хөлжсөн этгээд идсэн мөнгөөрөө зам барьж байна гэх нэг биш хүмүүс байсан, арга ч үгүй биз дээ. Өөрийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн зам барьдаг жишиг манайд байхгүй хойно. Би барьсан энэ замаа нийслэл, дүүрэг, яам, тамгын газарт шахаж мөнгөө буцааж авах санаа зорилгогүй ийм зүйл огтоос байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэжээ.

Сонгуулийн дуулианыг далимдуулж “А” зэрэглэлд байрлах 8 обьектыг өөрийн болгожээ

Одоогоос 11 сарын өмнө erennews.mn сайтад дараах мэдээлэл нийтлэгджээ.

Тодруулбал,

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас “Өмч хувьчлал 2020” дуудлага худалдааг 06 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулж, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын барилга байгууламжийг хувьчилсан байна. Нийслэлийн Өмчийн ашиглалт. удирдлагын газраас дуудлага худалдаанд 3 аж ахуйн нэгж оролцсон гэх боловч үнэ хэрэгтээ 2 компани оролцож, дуудлага худалдааны доод үнэ 15.8 тэрбум төгрөгөөс дуудаж Ж.Ганбаатарын “Камдер” ХХК 20.0 тэрбум төгрөгөөр авчээ.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын барилга байгууламжуудыг дуудлага худалдаагаар худалдан; хувьчлуулах шийдвэрийг анх Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 16 дугаар тогтоолоор нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.

Анх 2015 онд зарахаар төлөвлөсөн боловч автобуснуудаа байлгах газаргүй, газрын маргаан гэх зэрэг олон асуудпаар өнөөг хүрсэн байдаг. Контор /3 давхар/-ын барилга, үйлдвэрийн, манаачийн, диспетчерийн, агуулахын байр, 87 автобусны гараж зэрэг нийт 9639м2 талбай бүхий 8 барилга байгууламжтай, 25.000 м.кв эзэмшил газартай Улаанбаатар хотын “А” бүсэд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай уг газрын нээлттэй дуудлага худалдааны доод үнийг тухайн үед 26 тэрбум 432 сая 700 мянган төгрөгөөр үнэлж байж.

Гэвч 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу сонгууль дуусахаас 20 хоногийн өмнө тухайн газрын үнийг 15.8 тэрбум төгрөг болгон бууруулж, дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

Ийнхүү Ж.Ганбаатар жил ирэх тусам өссөөр байгаа газрын үнийг буулган, Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлэн ашигтай байрлал бүхий 8 объектыг өөрийн болгожээ.

Ж.Ганбаатар: Хүний эрхийг  НОЦТОЙ ЗӨРЧДӨГ албан тушаалтнууд ямар ч ХАРИУЦЛАГА тооцдоггүй

Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийх үеэр тэрбээр,  “Албан тушаалтнууд хүний эрхийг зөрчсөн тохиолдолд энэ хуулиар ямар арга хэмжээ ямар хариуцлага ногдуулах вэ гэдгийг асуухлаар зөрчлийн хууль ярина билээ. Зөрчлийн хуулин дээр зөвхөн иргэн аж ахуйн нэгж гэж байгаа төрийн албан хаагч гэж үг нэг ч байхгүй. Зөрчлийн хууль тухай хуулиар төрийн албан хаагчийг шийтгэдэггүй. Тийм ч учраас энэ зөрчлийн хууль чинь харгис хууль. Зөрчлийн хуулиар зөвхөн иргэд аж ахуйн нэгжийг торгодог шийтгэдэг баривчилдаг.

Асуудал үүсгэдэг гэсэн үг энэ хуулийг зөрчиж байгаа гол хүн төрийн өндөр албан тушаалтнууд. Төрийн албаны тухай хуульд дагаад өөрчлөлт оруулсан юм уу гэхээр үгүй юм билээ. Би хуулийн гол зорилгыг олж харахгүй байгаа юм. Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулаад хүний эрхийг ингэж ингэж зөрчсөн тохиолдолд ажлаас халагддаг сахилгын хариуцлага ногдуулна эсвэл эрүүгийн хариуцлага ногдуулна гээд заах ёстой байх. Төрийн албан хаагч гэдэг бараг дуртай үедээ ажлаа хаяад явчихна шүү дээ бараг шахуу” хэмээжээ.

“Монгол улс хамгийн үнэтэй улс болж байна”

Өнгөрөгч сарын 28-нд болсон УИХ-ын Чуулганы үеэр тэрбээр нэгэн шүүмжлэлийг хүргэв. Тэрбээр, “ЗТХЯ үнэхээр арчаагүй байна. Монгол улс хамгийн үнэтэй улс болж байна. Бүх зүйл нь үнэтэй. Эргэн тойрны бүх зүйл үнэтэй. Бид хамгийн үнэтэй нийгэмд амьдарч байна. Тяньжин, Замын-Үүд боомтын асуудлаа гуйж гувшиж байгаад ч хамаагүй шийдэхгүй бол энгийн иргэдийн амьдралд маш хүнд тусч байна. ШӨХТГ энд дэлгүүр ТҮЦ-ээр явж байхаар Замын-Үүд очиж ажиллах ёстой. 7000 байсан бараа 70.000 болчихлоо” хэмээжээ.

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд