No menu items!
HomeХөтөчАудио ном үнэгүй сонсох боломжтой сайтууд

Аудио ном үнэгүй сонсох боломжтой сайтууд

-

Төрөл бүрийн номыг илүү хялбараар хүлээн авах боломжтой. Хэрэв та англи хэлээ хөгжүүлж байгаа, ном унших дуртай бол дараах сайтуудаар зочлон мянга мянган номын аудио хэлбэрээр үнэгүй сонсох боломжтой.

1. Loyal Books

Энэхүү  сайт нь адал явдалт, романтик, шинжлэх ухааны, уран зөгнөлт, түүхэн гээд бүхий л төрөл жанрыг хамруулсан аудио хэлбэрийн номуудыг үнэгүй санал болгодог.  Хэрэглэгчид  MP3 файл эсвэл Apple Podcasts програмаар дамжуулан сонсох, эсвэл RSS сувгаар дамжуулан татаж авах боломжтой. Энд бүтээлүүд эртний грек хэлээс эхлээд нийтдээ 28 хэл дээр байна. Зөвхөн англи гэлтгүй Япон, Хятад, Орос, Франц гээд хүссэн хэл дээрээ уших боломжтой нь хэл сурч буй хүмүүст маш үр өгөөжтэй байх болов уу. Мөн хүүхдэд зориулсан бүтээлүүд ч бий.

2. Open Culture

Энэхүү сайт нь хүн бүрийг өнөөдөр л сураасай гэдэг зорилгыг агуулдаг. Маш өргөн хүрээний аудио номоор хангахаас гадна үнэгүй соёл, боловсролын мэдээллээр хангадаг. Эдийн засаг, философи, хүн ам зүй, бясалгал, кино зэрэг бүхий л зүйлсийн талаар сургах онлайн сургалттай. Сонгосон номоо mp3-аар үнэгүй татаж авах, дамжуулах эсвэл iTunes-д  татаж авах замаар сонсох боломжтой.

3. Digitalbook

Энэхүү сайтын бусдаас ялгарах онцлог, давуу тал нь дизайны энгийн шийдэл юм. Сонгосон аудио номоо подкаст хэлбэрээр сонсох боломжтой тул Apple Podcasts програмаар дамжуулан iPhone дээр хялбар хүлээн авах боломжтой юм. Номууд нь орчин үеийн чиг хандлагад нийцсэн сонголтуудтай.

4. Overdrive

Энэхүү сайт нь аудио номын каталогийг аль болох олон хүнд хүргэхийн тулд орон нутгийн сургууль, номын сангуудтай хамтран ажилладаг. Мөн томоохон хэвлэлийн компаниудтай гэрээгээр ажилладаг байна. Сонгосон номоо Libby болон Sora програмуудаар дамжуулан (App Store-д байдаг) хүлээн авах боломжтой. Ингэснээр Overdrive-ийн аудио номын каталогид нэвтрэх эрхтэй болно.

5. LibriVox

Ховор хуучин ном хайж байгаа бол энэхүү сайтаар зочлоорой. Мөн та энэхүү сайтын үйл ажиллагааг өргөжүүлэхэд оролцож болно. Номыг аудио хэлбэрт шилжүүлэхэд дуу оруулж болно. Ингэхэд ямар нэгэн шалгалт, өмнө нь хйиж байсан туршлага шаардлагагүй. Сайт нь 1923 оноос өмнө хэвлэгдсэн бүтээлүүдийг олны хүртэл болгохоор ажиллаж буй аж. Эндээс номоо ухаалаг утас, компьютертээ хадгалах, эсвэл CD-ROM дээр татаж авах замаар сонсох боломжтой.

6. Lit2Go

Энэхүү сайтад сонгодог бүтээлүүд бий. Энэ сайтыг бусдаас ялгаруулж байгаа зүйл бол яруу найргийн эмхэтгэлийн өргөн сонголттой эрдэнэсийн сан. Үүнийг бусад сайтуудаас олоход бэрх.

Тухайлбал, Эмили  Дикинсоны бүтээлүүд, Пол Лауренс Данбарын хамгийн шилдэг бүтээлүүдийн заримыг нь дурьдаж болно. Сонгосон бүтээлээ mp3 форматаар хүлээн авах боломжтой.

7. Project Gutenberg

Хамгийн эртний дижитал номын сан болох Project Gutenberg нь 1971 оноос хойш уншигчдадаа бэлэг барьсаар иржээ. Энэ цагаас хойш аль болох олон ном архивлахаар ажиллаж байна. Сайтын каталог нь mp3 файл хэлбэрээр татаж авах боломжтой 60,000 гаруй үнэгүй цахим номоос бүрдэж байна. LibriVox-той адил номыг уншиж, дуу оруулах боломжтой.

8. Archive

Энэхүү аудио номын архив нь дээрх жагсаалтад дурдсан сайтуудад байрлах бүтээлүүдийг нэгтгэсэн. Тухайлбал, LibriVox, Project Gutenberg-ийн каталогийг байрлуулахаас гадна Naropa Poetics Audio Archive, Maria Lectrix, Internet Archive-т нэвтрэх боломжийг хэрэглэгчдэд олгодог. Мөн 200,000 гаруй амьд тоглолтыг аудио хэлбэрээр үзэх боломжийг олгодог .

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд