No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ сонс #32: Сөрөг зүйл бодох тусам тэр нь үнэн мэт санагдаж...

Зүрхээ сонс #32: Сөрөг зүйл бодох тусам тэр нь үнэн мэт санагдаж эхэлдэг

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэлзүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаад COVID19 ба хөл хорионы үеэр гэрээсээ ажиллаж буй ээж нарын сэтгэл зүйн талаар ярилцсаныг хүргэе.

Подкаст сонсох:

https://soundcloud.com/zurheesons/zrkhee-sons-32-covid-19-ba-gereesee-azhillazh-buy-eezhd

Хөл хорио бидний сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлж байна вэ?

Судалгаанаас харахад эрэгтэй хүмүүсийн ажлын ачаалал хөл хорионы үеэр маш бага гарсан байна. Эрэгтэйчүүд, аав нар гэрээсээ ажлаа хийхдээ анхаарлаа сайн төвлөрүүлж чадаж байсан бөгөөд ажлын чанарт нь сөрөг нөлөө бага гарчээ.

НҮБ-аас гаргасан саяханы судалгаанд жендерийн эрх тэгш байдалд гарсан ахиц дэвшлийг бууруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэжээ. Тэгэхээр жендерийн эрх тэгш байдлын хөгжил ухрах хандлагатай байгаа юм биш биз гэсэн бодол төрлөө.

Хөл хорионы үед гэрээсээ ажлаа хийж байгаа эмэгтэйчүүдийн ажлын ачаалал эрс нэмэгдэж байна. Энэ нь тэдний амьдралаас авч болох сэтгэл ханамжид нөлөөлж байгаа учраас эмэгтэйчүүдэд хүндээр тусч байгаа. Хөл хорионы үеийн бэрхшээлийг ерөнхийд нь аваад үзвэл:

  1. Орлого буурах /Зарим компаниуд цалингаа тавьж чадахгүй байгаа/
  2. Ажлаа алдах вий гэсэн айдас
  3. Эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байх
  4. Бүх зүйл тодорхойгүй, тааварлашгүй
  5. Нийгэмшиж чадахгүй байх
  6. Дэлгэцийн хэрэглээ ихэсч, ганцаардлыг мэдрэх
  7. Нойрны чанар өөрчлөгдөж байна.

Эдгээр бодит сөрөг үр дагаврууд нь ирээдүйд бидний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ийм айдас дэлхий даяар л байх шиг байна.

Хөл хорио бидний амьдралын хэв маягийг өөрчлөөд зогсохгүй цаашлаад бие махбодь, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн харилцаа, ажиллаж байгаа орчинд урт болон богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлж байна.

Үүнээс гадна хүүхдүүдийн онлайн хичээл, асаргаа зэрэг нэмэгдээд ирэхээр эмэгтэйчүүдийн ачаалал ихэсч байна. Хүн сэтгэл зүйн хувьд ямар нэг дэмжлэгийг мэдэрвэл асуудлыг даван туулах чадвар сайжирдаг. Хэрэв дэмжлэг дутуу байвал сэтгэцийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нь хүндрэл үүснэ.

Сэтгэцийн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?

1. Төлөвлөгөө

Байдал нэгэнт бидний хяналтаас гадуур байгаа учир бид хэрхэн зохицох вэ гэдэг тал дээр төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Өөрийнхөө бүхий л зүйлийг харгалзан үзээд аль болох хэрэгжиж болохуйц, урт хугацааны биш төлөвлөгөөг гаргаарай.

2. Дэмжлэг

Энэ хугацаанд би хэний дэмжлэгийг яаж авч болох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тухайлбал, өрх толгойлсон ээж, нөхөр нь хөдөө ажиллаж байгаа эмэгтэйчүүд хэнээс дэмжлэг авах талаар урьдчилан бодож, бэлтгэх хэрэгтэй.

3. Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах

Энэ нь хэт ерөнхий сонгогдож магадгүй. Гэхдээ энэ завгүй амьдралынхаа дунд өөрийгөө анзаарах, тайвшрах 10 минутыг гарга. Энэ багахан хугацааг чанартай өнгөрүүлж чадвал олон хүнд үеүдийг даван туулж чадна.

4. Бие махбодоо анхаарах

Хэдийгээр бидний нөхцөл хязгаарлагдмал, гарч чадахгүй байгаа ч гэсэн хамгийн энгийндээ гэртээ дасгал хийж болно. Энэ хэцүү үеийг даван туулахын тулд маш жижиг зүйлээс эхлээд өдөр өдрөөр нь төлөвлөх хэрэгтэй.

Хөл хорионд байгаа энэ үед янз бүрийн мэдрэмжүүд төрж болно. Тэр дундаа айдас, түгшүүр, ганцаардлын мэдрэмж байж болох юм. Энэ мэдрэмжүүдээс зугтахаас илүү хүлээн зөвшөөрөхийн хичээгээрэй.  Тааламжгүй мэдрэмжээ хүлээн зөвшөөрөөд сурчихвал сэтгэцийн эрүүл мэндэд нэн тустай байдаг.

Эмэгтэйчүүд нийгмийн шахалтаар бусадтай өөрийгөө их харьцуулдаг. Заавал бид төгс ээж, эмэгтэй байх албагүй. Тиймээс өөрийгөө бүү буруутгаарай. Та энэ цаг үеийг даван туулж байгаагаараа бахархах хэрэгтэй.

Түүнчлэн ажлаасаа түр ч гэсэн завсарлага авах хэрэгтэй. Бид завсарлага авахгүй 3, 4 цаг суучихдаг. Ядаж дундуур нь дасгалаа хийж, хүүхэдтэйгээ тоглож түр ч гэсэн завсарлага авах хэрэгтэй. Дараагийн нэг зүйл бол маш их ус уух хэрэгтэй. Цэвэр, буцалсан усаа уух нь дархлааг сайжруулдаг.

Мөн өөрийнхөө дотоод бодол, мэдрэмждээ анхааралтай байгаарай гэж зөвлөе. Сөрөг зүйл бодох тусам тэр нь үнэн мэт санагдаж эхэлдэг. Аль болох өөртөө бодитоор хандаарай.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд