No menu items!
HomeХүмүүсЧадварлаг жүжигчин Хо Жүн Ху

Чадварлаг жүжигчин Хо Жүн Ху

-

Жүжигчин Хо Жүн Ху “Бүгдийг нь”, “Зочид буудлын эзэн”, “Жумүн хаан” зэрэг олон цувралын дүрээрээ аль хэдийн бидний танил болсон билээ. 30 гаруй жил тайз, дэлгэцийн урлаг зүтгэсэн тэрбээр Солонгосын хамгийн хүндтэй жүжигчдийн нэг юм.  Ингээд түүний талаарх баримтуудыг сонирхуулж байна.

Тэрээр гурван хүү, хоёр охинтой айлын дөрөв дэх хүүхэд болон 1964 онд мэндэлжээ. Түүний аав нь Солонгосын нэрт жүжигчин Хо Жан Ган бөгөөд 1950-1970 оны хооронд маш олон бүтээлд тоглож, дүрээ мөнхөлсөн, улсдаа домог болсон жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг юм. Мөн түүний ах Хо Ги О нь жүжигчин аж. Эцэг нь 1975 онд алдартнуудын дунд зохион байгуулагдсан хөлбөмбөгийн тэмцээний үеэр гэнэт зүрхний шигдээсийн улмаас өөд болжээ. Тус тэмцээнийг телевизээр шууд дамжуулан үзүүлж байсан гэдэг.

Хо Жүн Ху сурагч байхдаа бейсболын клубт идэвхтэй хичээллэж байсан. Тэрээр өсвөр насандаа нэлээд хэрэг төвөгт орооцолддог хүүхэд байжээ. Анх Сөүлийн Их сургуулийн бүжигчний ангид суралцсан. Улмаар тус сургуулийн нэгэн профессор түүний аавын танил байсан төдийгүй түүнд жүжиглэх авьяас чадвар байгааг олж харснаар жүжигчин болохыг зөвлөсөн байна.

Сөүлийн Урлагийн коллежийг  төгссөн Хо Жүн Хугийн жүжигчний карьер театрын тайзнаас эхлэлтэй. 1980-аад оноос дэлгэцийн урлагт зүтгэж, 2003 онд “Silmido” киноны дүрээрээ “Grand Bell Awards”-аас “Шилдэг туслах дүр”-ийн шагналыг хүртсэн юм. Түүний дэлгэцнээ бүтээсэн анхны дүр нь 1986 онд дэлгэцнээ гарсан ‘Blue Blue Sketch’ киноны дүр. Мөн Ф.М.Достоевскийн “Мөрийтэй тоглогч”-ийг Хөгжимт драмын театрын тайзнаа тавихад нь хэд хэдэн удаа гол дүрийг бүтээсэн. Тэрбээр чадварлаг жүжигчин төдийгүй сайн дуучин. Тиймээс ч маш олон мюзиклд дүрээ бүтээжээ.

Түүний бүтээсэн ихэнх дүр нь туслах дүр хэдий ч дүрээ маш сайн бүтээдэг чадварлаг жүжигчин хэмээн үнэлэгддэг. Та бидний сайн мэдэх “Бүгдийг нь” цувралын дүрээрээ SBS Drama Awards-ийн “шилдэг туслах дүр”-ийн шагналыг хүртжээ. Тэрээр “JC Works Entertainment”, “GM Entertainment”-ийг удирдаж, багшилдаг.

Өдгөө 57 настай тэрээр 180см өндөртэй ажээ. Түүний өндөр нуруу, өвөрмөц дүр төрх баатарлаг дүрд илүү тохирдог бөгөөд бүтээсэн дүрүүдээс нь “Жумүн хаан” киноны дүрийг онцолж болох юм.

Тэрээр 1997 онд Lee Ha-Yan-тай гэрлэсэн. Тэд нэг охинтой.

Хо Жүн Ху 2010-2016 оны хооронд жүжигчний карьертаа түр завсарлага авсан байдаг. Зургаан жил завсарлаж, “Beautiful mind” тоглож, жүжигчний карьераа үргэлжлүүлсэн. Ингэж завсардсан нь хувийн амьдралтай нь салшгүй холбоотой. Учир нь 2003 онд эхнэрээсээ салж, 2005 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад осолд оржээ.  

Салалтын дараа АНУ-д очиж амьдарсан бөгөөд нэг хэсэгтээ ажлаас өөрийг анхаараагүй аж. Харин тэрээр 2018 онд дахин гэр бүл зохиосон ч хувийн амьдралын талаарх мэдээллээ нууцалдаг аж. Мөн түүний дахин гэрлэлт жүжигчний карьерт нь эерэгээр нөлөөлсөн гэж хэвлэлүүдэд бичжээ.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд