No menu items!
HomeХоол, шим тэжээлӨсвөр насныханд тохиромжтой хөнгөн зуушнууд

Өсвөр насныханд тохиромжтой хөнгөн зуушнууд

-

Өсч торниж буй өсвөр насныхны бие мах бод болон оюуны хөгжилд шим тэжээлээр баялаг, зөв зохистой хооллолт маш чухал.  

Өсвөр насныхны бие мах бодийн хөгжилд макроэлементүүд (өөх тос, уураг, нүүрс ус) болон микроэлементүүд (амин дэм, эрдэс бодис) аль алиных нь тэнцвэртэй хэрэглээ чухал. Дараах хөнгөн зуушнууд нь хэрэгтэй шим тэжээлээр баялаг.

Кэшью, бүйлс, интоор, хар шоколадтай жимсний холимог

Энэхүү жимсний холимог нь бэлтгэхэд хялбар бөгөөд эрүүл зууш юм. Эдгээр орцууд нь өсвөр насныхны эрүүл мэндэд зайлшгүй хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар баялаг. Эдгээрийг том саванд хийж холин өрөөний температурт хадгалан хүссэн цагтаа идээрэй.

Бүйлс нь уураг, магни, Е витамин, эслэг, кешью нь уураг, антиоксидант, хатаасан интоор нь кали, витамин С, В, хар шоколад нь флаванол, төмөр, зэс, магни, цайраар баялаг.

Мозарелла ба помидортой шорлог

Хоол хүнснээсээ хангалттай хэмжээний кальци авч байх нь чухал хэдий ч өсвөр насныхан ялангуяа, охид кальциа хангалттай хэмжээгээр авч чадахгүй байх нь элбэг аж. Мозарелла ба шүүслэг улаан лоолийн шорлог нь зөвхөн кальци төдийгүй эрүүл өөх тос, уураг, ликопин ихээр агуулдаг.

Уургийн агууламж өндөртэй хөнгөн зууш

Уураг ихтэй хөнгөн зууш нь цатгалан мэдрэмж төрүүлдэг тул хэт их идэхээс сэргийлнэ. Энэхүү шим тэжээл нь булчин хөгжүүлэх тустай тул биеийн тамир спортоор хичээллэдэг хүүхдүүдэд илүү их хэрэглэх шаардлагатай. Зарим судалгаагаар өсвөр насныхны уургийн хэрэгцээ насанд хүрэгчдийнхээс 20-60% илүү байдаг гэжээ.

Өндөг

Өндөг нь уургийн маш сайн эх үүсвэр төдийгүй эрүүл өөх тос, олон төрлийн амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар баялаг тул өсвөр насныхны уургийн хэрэглээг хангах тохиромжтой арга юм.

Гэхдээ дан ганц чанасан өндөг биш дараах аргыг туршаад үзээрэй.

Эхлээд өндөгөө чанаж болгоно. Дундуур нь хуваагаад шарыг нь ухаж авна. Өндөгний шарыг грек тараг, гич, наргил модны самарын хүчил, хатаасан сармис /нунтаг/,  давс, перецээр амтлан холигчинд хийгээд өндөгнийхөө цагаан дээр халбагаар тавиарай.

Жимс, самар, чиа үртэй грек тарагтай парфе

Шинэхэн жимс, жижиглэсэн самар, чиа үртай тарган парфет хийж үзээрэй. Энэ нь амттай төдийгүй  уургаар баялаг. Грек тараг нь 6 унц (170 грамм) тутамдаа 15 грамм уураг агуулдаг байна.

Самрын тос, гадил жимстэй сэндвич

Бүхэл үрийн талхан дээр бүйлс, газрын самар эсвэл кешьюны тос түрхээд гадил жимс тавина. Бага зэрэг зөгийн бал нэмж болно.

Хийхэд хялбар гадил, овъёостой маффин

Ихэнх маффинуудад цэвэршүүлсэн үр тариа, элсэн чихэр ихээр агуулдаг тул хязгаарлах нь зүйтэй. Гэхдээ энэхүү жор нь гадил, овъёос, грек тараг зэрэг орцуудаас бүрддэг тул эрүүл сонголт юм.

Орц:

2 аяга овъёос

2 дунд зэргийн боловсорсон гадил жимс

6 унци /170 гр/ сүү эсвэл байгалийн тараг

1/3 аяга агч модны сироп

2 өндөг

1 халбага ванилийн ханд

1 халбага синамон

1 халбага сода

1/4 аяга шоколад , заавал биш

Бүх орцуудаа холигчинд хийж бэлдэнэ. Зуухаа 375 хэм хүртэл халаагаад 20-25 минут жигнэхэд бэлэн болно.

Бяслаг, алим, усан үзмийн шорлог

Дөрвөлжилж хэрчсэн бяслаг, улаан эсвэл ногоон усан үзэм , алим ашиглан шорлог хийгээрэй. Энэ нь тэжээллэг чанар сайтай бөгөөд бэлтгэхэд тун хялбар.

Шоколад интоорын смүүти

Энэхүү смүүтиг гэрийн бяслаг гэх мэт эрүүл орц найрлагаар баяжуулж сахарын оронд жимсээр амт оруулах боломжтой.

1 аяга интоор

1 аяга гэрийн бяслаг

1 гадил жимс

⅓ аяга шоколадны амттай уураг

2 хоолны халбагын какао нунтаг

2 хоолны халбага маалингын үр

1 халбага ваниллин

Орцуудаа хоилгчинд хийгээд бэлэн болно. Хүссэн хэмжээгээрээ мөс хийж болно.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд