No menu items!
HomeЭрүүл мэндНэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийн мэдэх хэрэгтэй 8 баримт

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийн мэдэх хэрэгтэй 8 баримт

-

Хүний цусыг анх Австрийн эмч Карл Ландштейнер 1900-аад оны үед дөрвөн төрөлд ангилжээ. Ингэж цусны бүлгийг тодорхойлсон нь яаралтай тусламж үзүүлэхэд олон давуу талыг бий болгосон юм. Мөн цусны бүлэг нь тухайн хүний эрүүл мэнд болоод хувийн зан чанарын талаарх зарим зүйлийг илтгэдэг байна. Бид энэ удаад нэгдүгээр бүлгийн цустай хүмүүсийн талаар онцлон хүргэхээр бэлтгэлээ.

1. Цусны бүлгийг хэрхэн тодорхойлдог вэ?

Бие махбодид танил бус, гадны биет нэвтрэхэд хариу урвал үзүүлж буй дархлааны систем дэх антигенаар цусны бүлгийг тодорхойлдог. Антигенүүд нь өвчтөнд цус сэлбэх үед дархлааны системийг бүрдүүлэхэд оролцдог хүчин зүйл юм. Тиймээс цусны бүлгээ мэдэх нь ихээхэн чухал.

2. Нэгдүгээр /0/ бүлгийн цусны шинж чанар

Цусны улаан эсэд байх А болон B төрлийн антигенээс шалтгаалан цус нь  үндсэн  дөрвөн бүлэгт хуваагддаг байна. Мөн Rh нэртэй уургийн хүчин зүйл байгаа эсэхээс хамаарч ахин хуваагдах бөгөөд нийтдээ найман төрлийн цусны бүлэг байдаг.  Тухайлбал, A+, A-, B+, B-, O+, O-, AB+ болон AB- юм. Нэгдүгээр бүлэг буюу O бүлгийн цус нь А болон B төрлийн антигенийг агуулдаг ажээ.

3. Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс бол донорууд

O+ бүлгийн цустай хүмүүс бусад дөрвөн бүлгийн цустай хүмүүст цусаа өгч болно. Гэхдээ RH эерэг буюу O+, A+, B+, AB+ бүлгийн цустай байх хэрэгтэй. Харин O- бүлгийн цус нь бусад найман бүлгийн цустай хүмүүст тохирдог. Мөн дархлааны систем нь бүрэн хөгжөөгүй нялх хүүхдэд хамгийн аюулгүй цусны бүлэгт тооцогддог.

4. Нэгдүгээр бүлгийн цустай хүнд зөвхөн энэ бүлгийн цус л таардаг

O+ бүлгийн цустай хүнд O+, O- аль аль нь таардаг бол O- бүлгийн цустай хүнд ганцхан O- бүлгийн цус л таардаг байна. Гэхдээ яаралтай үед O+ бүлгийн цусаар орлуулах боломжтой гэж үздэг.

5. Эрүүл мэндийн эрсдэл

Эрдэмтэд цусны бүлэг нь бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судалжээ. Чухамдаа, цусны бүлэг ямар байхаас шалтгаалж тусах өвчлөлийн эрсдэл ч өөр өөр байгааг тогтоосон байна. Тухайлбал, нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс нянгийн болон вирусын гаралтай халдварт өвчинд илүү өртөмтгий байдаг аж. Зарим судалгаагаар нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс үрэвсэлт өвчнөөр өвдөж, идээ буглаа үүсэх нь бусад бүлгийн цустай хүмүүсээс 35% -иар илүү байгааг тогтоожээ.

6. Эрүүл мэндэд үзүүлэх давуу тал

Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс зүрхний титэм судасны өвчин тусах эрсдэл нь 2, 3, 4-р  бүлгийн цустай хүмүүстэй харьцуулахад бага байдаг. Мөн судалгаанаас харахад хорт хавдраар өвчлөх эрсдэл ч гэсэн бага байдаг нь тогтоогджээ. Түүнчлэн цусны өвчин болоод сэтгэцийн өвчлөлд бага өртдөг байна.

7. Хоолны дэглэм

Цусны бүлэгтээ тохируулан хооллох нь эрүүл чирэг байх үндэс гэж мэргэжилтнүүд үздэг. Хоол тэжээлийн зөвлөгөө өгдөг хүмүүс тухайн хүн биеийн онцлогтоо тохируулан хооллохыг зөвлөдөг бөгөөд үүнд цусны бүлгийг ч хамаатуулан авч үздэг.

8. Зан чанар

Цусны бүлэг нь хүний зан чанарын талаарх зарим зүйлийг илтгэдэг. Энэ нь маргаантай сэдэв хэдий ч Япон гэх мэт зарим орнуудад үүнийг хүлээн зөвшөөрдөг. Япончууд нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс өглөгч, хүсэл тэмүүлэлтэй, найрсаг, санхүүгийн хувьд амжилттай амьдардаг гэж үздэг.

Та ямар төрлийн цусны бүлэгтэй вэ?

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд