No menu items!
HomeУлс төрСургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг Засаг дарга томилдгийг болиулах хуулийн төсөл өргөн барив

Сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг Засаг дарга томилдгийг болиулах хуулийн төсөл өргөн барив

-

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог зохицуулалт үйлчилж байгаа билээ. Үүнтэй холбогдон улс төрийн сонгууль болгоны дараа боловсролын салбарын 672 сургууль, 948 цэцэрлэг буюу нийт 1,620 боловсролын байгууллагын удирдлага солигдох асуудал хөндөгддөг. Улмаар захирал, эрхлэгчийг солиход ард нь 70 мянга гаруй багш нарын эрх ашиг хөндөгддөг байна.

Захирал, эрхлэгч нар солигдсоноор багш нарын дунд халаа, сэлгээ хийгдэж, ажлын байрны дарамт, тогтворгүй байдал бий болдог. Ажилтайгаа үлдэхийн тулд багш нар намчирхахаас өөр гарцгүй болдог, сонгуульд дэвшдэг, оролцдог, иргэдэд нөлөөлдөг, улстөрждөг байдал бий болдог гэж хууль санаачлагчид үзжээ.

Тиймээс энэ буруу жишгийг арилгах үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Боловсролын салбарыг чадварлаг, мэргэжлийн баг удирдах ёстой, улс төрийн оролцоо, нөлөөлөл энэ томилгоонд байх учиргүй гэсэн зарчмын хүрээнд энэ салбарт томилгооны тогтолцоог босоо болгож, салбарын яам, мэргэжлийн байгууллага нь томилдог, чөлөөлдөг болох заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа удирдах албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог, нэр дэвшдэг, намын харьяаллаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хүн захирал, эрхлэгч болдог асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн оролцоотой 672 сургууль, 948 цэцэрлэг байгаа бөгөөд тэдгээрийн 67 хувь нь аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд