No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнИогоор анхлан хичээллэж байгаа хүмүүст зориулсан 5 дасгал

Иогоор анхлан хичээллэж байгаа хүмүүст зориулсан 5 дасгал

-

Хэрэв та  өмнө нь иогоор хичээллэж байгаагүй бол дараах 5 дасгалыг хийгээрэй. Учир нь иог ихээхэн уян хатан байдал, тэвчээр, тэнцвэртэй байдал шаарддаг. Та дараах үнсэн дасгалуудыг эхлээд хийгээд сурчихвал цаашдаа иогоор хичээллэхэд амар байх болно.

Дасгал 1 (Тадасана)

Энэ бол маш амархан дасгал. Зүгээр л зогсож байгаад л хийчих боломжтой. Энэ нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сэтгэлийн түгшүүрийг арилгахад маш сайн нөлөө үзүүлдэг дасгал юм.

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсоно. Ингэхдээ хоёр хөл нэг шугамд байгаа эсэхийг шалгахын тулд эрхий хурууг сайтар ажиглаарай.
  • Гүнзгий амьсгаа аваад мөрөө дээш, доош нь хөдөлгөөд суллаарай, ингэснээр мөр, хүзүүний өвдөлт намдана. 
  • Дасгалын хийхдээ гүнзгий амьсгаа аваад гаргана. Хэрэв та хүсвэл нүдээ аниад хийгээрэй.

Дасгал 2 (Уттанасана)

  • Гүнзгий амьсгал аваад гараа хөдөлгөөнт зурагт үзүүлсний дагуу хөдөлгөнө. Урагш тонгойхдоо амьсгалаа гаргана.
  • Хэрэв таны хөл, мөрөнд хүчтэй өвдөлт мэдрэгдвэл үргэлжлүүлэн хийж болохгүй. Дасгалын тайван, маш удаанаар хийгээрэй.
  • Та гараа шаланд хүргээд, аль болох чадлаараа сунгалт хийх хэрэгтэй.  

Дасгал 3 (Дандасана)

Энэ нь биеийн дээд хэсэг, ташаа, нуруунд эерэг нөлөө үзүүлнэ. 

  • Гар дээр суниах гэж байгаа мэт поз авна.
  • Дараа нь хөдөлгөөнт зурагт үзүүлж байгаа шиг хоёр хөлөө нэг нэгээр нь их биерүүгээ татна.
  • Дасгал эхлэхэд гүнзгий амьсгаа аваад, хийж байхдаа аажмаар гаргана.

Дасгал 4 (Адхо Муха Сванасана)

Энэхүү дасгал нь нуруу, хөлний арын булчинг суллаж, хоол боловсруулах үйл явцыг сайжруулахад тусалдаг. Мөн стресс тайлж, толгой өвдөлтийг намдаах, мэдрэлийн системийг тайвшруулах үйлчилгээтэй.

  • Планк поз буюу гар дээр доош харан тулж, амьсгалаа авахдаа таашаагаа дээш өргөнө. Хөдөлгөөнт зурагт үзүүлсэнтэй адил маш сунах хэрэгтэй.
  • Мөн хөлийн ул газарт хүрч байгааг эсэхийг сайтар анзаараарай.

Дасгал 5 (Баласана)

Мэдрэлийн системээ тайвшруулах, хөнгөн дасгал хайж байвал үүнийг хийгээрэй. Энэ нь нуруу, мөр, хүзүүний өвдөлт намдаах бөгөөд дотоод эрхтэнд ч тустай.

  • Доош суугаад, гараа урагш тавиад гүнзгий амьсгаа аваарай.
  • Амьсгалаа гаргахдаа өвдөгөө шаланд хүргэнэ.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд