No menu items!
HomeХүмүүс10 баримт: Өмнөд Солонгосын царайлаг кино од Нам Жу Хёк

10 баримт: Өмнөд Солонгосын царайлаг кино од Нам Жу Хёк

-

“Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жү” киногоор бидний танил болсон царайлаг жүжигчний талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

1. Нам Жу Хёк 1994 оны 2-р сарын 22-нд БНСУ-ын Бусан хотод төрсөн. Тэрээр дунд сургуульд байхдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байсан ч гэмтэл авсны улмаас тамирчин болох мөрөөдлөө орхижээ.

Түүний амьдрал өнөөдрийнх шиг тийм ч хангалуун байгаагүй. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Би гуравдугаар ангид байхдаа бүтэн жилийн турш зөвхөн рамен иддэг л байлаа. Манай гэр угаалгын өрөө ч үгүй байсан” гэжээ.

2. Нам Жу Хёк Сөүлд нүүж ирээд топ моделийн тэмцээнд  орж, түрүүлсэн байна. Эндээс л түүний урлагийн карьер эхэлсэн юм. Үүний дараа тэрээр YGKPlus-тай гэрээ байгуулж, загварын академид элсэн оржээ. Тэрээр 2014 оны Сөүлийн загварын долоо хоногт  оролцсоноор албан ёсоор загварын карьераа эхлүүлсэн байна.

3. Түүний хамгийн анхны тоглосон кино бол “The Idle Mermaid” юм. Харин тэрээр “Who Who: School 2015” олон ангит кинонд тоглож олны анхаарлыг татсан байдаг. Тэрээр уг кинонд усан сэлэлтээр хичээллэдэг ахлах сургуулийн сурагчийн дүрийг бүтээжээ.

Гэхдээ түүнийг олонд улам алдаршуулж, амжилтанд хүрэхэд нөлөөлсөн кино нь яах араггүй  “Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жү” билээ. Энэ нь түүний усан сэлэлтийн тамирчны хоёр дахь дүр байв. Уг цуврал нь Солонгос төдийгүй Азид хит болсон юм. Мөн түүний өөр амжилттай болсон нь кинонууд нь 2014 онд гарсан “Surplus Princess” болон  “Who Are You: School 2015”, “The Bride of Habaek” (2017), “The Light in Your Eyes” (2019), “The School Nurse Files” (2020), “Start Up” (2020) нар юм.

4. Тэрээр “Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жү” кинонд тоглох үеэрээ хамтран тоглогч lee Sung Kyung-тай үерхэж эхэлжээ. Тэд хоёулаа YG энтертэйментэд харьяалагдаж, загвар өмсөгчөөр гараагаа эхэлж байсан тул бие биенээ эртнээс мэддэг байж. Жүжигчин залуу нэгэн ярилцлагадаа “Надтай бодол санааны хувьд ижил төстэй хүн. Тэр өхөөрдөм харагддаг ч хурц, шийдэмгий эмэгтэй” гэсэн байдаг. Харамсалтай нь тэднийг салсан гэдгийг 2017 онд YG энтертэйментаас албан ёсоор мэдэгдсэн билээ.

5. Түүний хамгийн сайн найзууд нь загвар өмсөгч Joo Woo Jae hyung, Park Jang Hee, жүжигчин Ji Soo нар юм. Ji Soo, Нам Жу Хёк нар “Moon lovers” кинонд тоглохдоо анх танилцаж, түүнээс хойш нөхөрлөж байгаа.

6. Нам Жу Хёк бейсбол тоглох дуртай. Тэрээр Солонгосын “LOTTE Giants” бейсболын багийн хөгжөөн дэмжигч юм. Мөн тэрээр сагсан бөмбөгөө орхисон ч түүний үнэнч дэмжигч байсаар иржээ.

7. Түүний орлого 2018-2019 онд нэлээд өссөн гэдэг. Харин 2020 онд тэрээр 1- 5 сая долларын ашиг олжээ.

8. Тэрээр хэвлийн булчингаа хөгжүүлэхийн тулд өдөр бүр дасгал хийдэг. Биеийн галбираа хадгалахын тулд хатуу хоолны дэглэм барьдаггүй ч өдөр бүр хагас цагийг зөвхөн дасгал хийхэд зориулдаг байна.

9. Түүний авч байсан шагналууд:

2015 он. “KBS Drama Awards”-аас  Алдарт жүжигчний шагнал

2015 он. “APAN Star Awards”-аас  шилдэг “шинэ” жүжигчин

2016 он. “MBC Drama Awards”-аас шилдэг “шинэ” жүжигчин (“Хүндийн өргөлтийн дагина Ким Буг Жү” киноны дүрээрээ)

2018 он. 39 дэх удаагийн “Blue Dragon Film Awards”-аас  шилдэг “шинэ” жүжигчний шагналыг тус тус хүртжээ.

10. Царайлаг жүжигчин залуу нохойд хайртай. Түүнд Ga Eul, Gob Soon нэртэй хоёр пудель бий. Тэрээр  инстаграмдаа зургийг нь байнга оруулдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд