No menu items!
HomeХоол, шим тэжээлРевматоид артритын үед зайлсхийх ёстой хоол хүнс

Ревматоид артритын үед зайлсхийх ёстой хоол хүнс

-

Ревматоид артрит нь аутоиммуны гаралтай, үе өвдөх, хавдах мөн хөшүүн болж хөдөлгөөн нь хязгаарлагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг архаг явцтай, хамгийн түгээмэл тохиолддог үений үрэвсэлт эмгэг юм. АНУ-д сая гаруй хүн уг өвчнөөр оношлогдсон гэсэн судалгаа бий. Ревматойд артритын үед эмийн эмчилгээ хийдэг. Мөн амралт, тогтмол дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм чухал нөлөөтэй. Тиймээс ревматоид артриттай үед зайлсхийх ёстой хоол хүнсийг онцолж байна.

Түргэн хоол

Бургер, шарсан төмс зэргийг авахаас зайлсхийх хэрэгтэй. Түргэн хоол нь зүрх судасны өвчин, чихрийн шижин өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг, өвчнийг даамжруулдаг. Таны дуртай түргэн хоолонд транс өөх, хадгалах хугацааг уртасгагч бодис ихээр агуулагддаг. Энэ нь “муу” холестерины түвшинг (зүрх судасны өвчлөлд хүргэж болзошгүй) нэмэгдүүлэхээс гадна бие махбодийн үрэвслийг өдөөж болно гэж WebMD-д тэмдэглэжээ.

Улаан мах

Олон хүмүүс дулааны улиралд шарсан мах, стейк ихээр иддэг. Үхрийн мах, гахайн мах, хурга болон бусад төрлийн мах нь уураг болон чухал амин дэмийн эх үүсвэр болдог ч сүүлийн үеийн судалгаагаар хорт хавдар гэх мэт зарим эрүүл мэндийн асуудалтай холбоотой талаар яригдах болжээ.

Мэргэжилтнүүд мах нь ханасан өөх тос, омега-6 тосны хүчил ихээр агуулдаг тул үрэвслийг улам сэдрээдэг гэж тайлбарлаж байна. EverydayHealth-д дурьдсанаар “Ревматоид артриттай хүмүүс хоолны дэглэмдээ улаан махны хэрэглээг багасгахад шинж тэмдгүүд нь буурсан гэж мэдээлсэн” гэжээ.

Жигнэмэг/ нарийн боов

Жигнэмэг, нарийн боов нь уг өвчний өвдөлтийг нэмэгдүүлдэг аж. Энэ нь цэвэршүүлсэн сахар ихээр агуулдагтай холбоотой бөгөөд үрэвслийг өдөөх, сэдрээх шалтгаан болдог гэж HealthGrades-д тэмдэглэжээ. Таны худалдан авч буй хоол хүнсэнд цэвэршүүлсэн сахар байгаа эсэхийг тодорхойлохын тулд шошгон дээрх фруктоз болон “ose” -ээр төгссөн бусад орцыг хянаж сурах хэрэгтэй.

Ундаа, хийжүүлсэн ус

Түргэн хоолны багцыг дагалдан ирдэг ундаа нь цэвэршүүлсэн сахар ихээр агуулдаг гэдгийг HealthGrades-ээс мэдээлэв. WebMD-д мэдээлснээр хийжүүлсэн ундаа, жүүс  гэх мэт “чихэрлэг ундаа” нь ревматоид артрит үүсгэх өндөр эрсдэлтэй гэж тэмдэглэжээ. Судалгаагаар өдөр бүр нэг буюу хэд хэдэн лааз сахрын агууламж өндөртэй ундаа уудаг эмэгтэйчүүдэд ревматойд артритын эрсдэл нэмэгдэхээс гадна чихрийн шижин, зүрхний өвчин болон бусад өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Талх, паста

Талх, гоймон нь глютен /цардуул/ихээр агуулдаг бөгөөд энэ нь зарим хүмүүсийн эрүүл мэндийн асуудалд хүндрэл, сөрөг нөлөө үүсгэж байдаг гэж HealthGrades сайтад тэмдэглэжээ. Тиймээс цардуулын агууламж багатай гоймон, талх хэрэглэхийг зөвлөж байна.

Согтууруулах ундаа

Ревматойд артритын үед шар айраг болон бусад согтууруулах ундааны зүйлсийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх олон шалтгаан бий гэж EveryDay Health-д тайлбарлав. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь С-реактив уураг үүсгэдэг бөгөөд энэ нь “үрэвслийн хүчтэй дохиог” болдог гэж эх сурвалжид тэмдэглэжээ.

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь амин дэм, уураг, кальци бусад шим тэжээлийн эх үүсвэр. Гэвч зарим хүмүүсийн хувьд хоол боловсруулахад асуудал үүсгэдэг гэнэ. EveryDay Health-д тэмдэглэснээр сүү, сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь үрэвслийг нэмэгдүүлдэг гэжээ. Ялангуяа тослог ихтэй сүү.  Тиймээс бүйлсний сүү болон бусад тослог ихтэй сүүнээс татгалзахыг зөвлөж байна. Тослог багатай сүү нь сөрөг нөлөөгүй.

Давсалсан хүнс

Давсалсан хүнс хэрэглэх хүсэл нь чихэрлэг хүнс хэрэглэхтэй адил юм . Ингэснээр шарсан төмс, чипс, пицца зэрэг натри ихээр агуулсан хүнсийг сонгодог. Давсны хэт их хэрэглээ, хадгалалтын уртасгагч бодис зэрэг нь үрэвсэл үүсгэдэг аж. Мөн боловсруулсан олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн нь MSG, натри ихээр агуулдаг тул үрэвслийг өдөөж болно гэдгийг хэд хэдэн судалгаанд тэмдэглэжээ.

Кофе

АНУ-д 180 сая гаруй хүн кофег тогтмол хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ энэ нь ревматойд артритын шинж тэмдгийг бага багаар нэмэгдүүлж, өвчнийг улам дордуулж болзошгүй гэж EverydayHealth-д тэмдэглэжээ. Та кофены хэрэглээгээ багасгаж, нөхцөл байдал сайжирч байгаа эсэхийг хянах боломжтой. Гэхдээ кофены хэрэглээгээ гэнэт зогсоосноор толгой өвдөх, түгших, уухгүй л бул эрч хүчгүй байгаа мэт санагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж.

Эх сурвалж: activebeat

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд