No menu items!
HomeЗөвлөгөөСайн унтаж амрахад саад болдог 10 зүйл

Сайн унтаж амрахад саад болдог 10 зүйл

-

Унтлагын өрөөнөөсөө дараах зүйлсийг холдуулах нь нойрны чанарт сайнаар нөлөөлнө. Сайн унтаж амрах нь таны амьдралын чанарт эерэгээр нөлөөлөх болно.

Гар утас

Хэрэв унтлагын өрөөгөө аль болох тохь тухтай байлгахыг хичээж байгаа бол гар утасныхаа дууг хаах юмуу унтлагын өрөөндөө байлгахгүй байвал зохимжтой. Сошиал медиагийн нөлөө нь стресс үүсгэхээс гадна таны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. Гар утаснаас ялгарах RF-ийн давтамжийг Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг “хорт хавдар үүсгэх боломжтой” жагсаалтад оруулсан гэж CDC-ээс мэдээлжээ. Гэхдээ хангалттай судалгаа, шинжилгээ одоогоор дутмаг байна. Оройн цагаар утасны хэрэглээгээ хязгаарлах, утаснаас өөрийгөө тусгаарлах нь  танд эерэгээр нөлөөлнө.  Нэмж  дурдахад гар утаснаас ялгарч буй цэнхэр гэрэл нойрны даавар болох мелатониний нийлэгжилтийг алдагдуулж, нойрны хэвийн горимыг алдагдуулдаг гэжээ.

Телевиз

Гар утастай адил унтлагын өрөөнд зурагт байх нь анхаарал сарниулах бас нэг шалтгаан бөгөөд  нойргүйдэлд нөлөөлдөг аж.  Sleep.org сайтад бичсэнээр “унтахынхаа өмнө телевиз үзэх нь шөнө аажуу унтах шалтгаан” гэжээ. Өөр нэг асуудал нь гар утас шиг цэнхэр гэрэл ялгаруулдаг тул унтах мөчлөгийг алдагдуулдаг.

Хоол хүнс

Орондоо юм идэх нь ихэвчлэн зурагт эсвэл унших гэх мэт өөр дадлуудыг дагалддаг бөгөөд ингэснээр хэт идэх, хоол боловсруулахад сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэлд хүргэдэг.  Орондоо юм идэх нь таны нойронд нөлөөлдөг тул унтаж чадахгүй хөрвөөх магадлал өндөр аж.

Ажлын ширээ

Болж өгвөл ажлын ширээгээ унтлагын өрөөндөө байрлуулахгүй байсан нь дээр. Учир нь ажил, амралтын зааг алдагдана гэж үздэг. Хэрэв гэрээсээ ажиллаж байгаа бол ажиллах тухтай орон зайг бүрдүүлсэн нь үр дүнтэй ажиллахад тустай. Эсвэл номын сан, кофе шоп зэрэг тухтай, төвлөрөхөд таатай орчныг зориорой.

Гэрийн тэжээвэр амьтад

Гэрийн тэжээвэр амьтад, нохой, муураа байнга арчилж, үзлэгт хамруулдаг бол эрсдэл багатай. Хэрэв нохой эсвэл муур тань таны нойронд садаа болж байгаа бол  унтлагын өрөөндөө байлгах эсэх талаар бодох хэрэгтэй.  

Замбараагүй байдал

Psychology Today сонинд нийтэлснээр “замбараагүй орчин нь таны оюун санаа, бие бялдрын хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Унтлагын өрөө нь хамгийн стрессгүй, тайван орчин байх ёстой” гэжээ.

Хуучирсан эсвэл чанар муутай гудас, дэрнүүд

Нойрны чанарт нөлөөлдөг зүйл бол ор дэрний хэрэгсэл. Тухгүй байдал нь таныг унтаж чадахгүй хөрвөөхөд нөлөөлдөг. Харвардын Анагаахын Сургуулиас орныхоо матрасыг хэдэн жил болоод солихыг зөвлөж байна. Олон янзын байрлалаар унтдаг хүмүүсийн хувьд энэ хэв маягтаа тохирсон дэр сонгох нь чухал.  

Хэт тод өнгө

Ханан дээрх хурц, тод өнгө таныг тайвшрахад саад болдог.  Их Британид хийсэн судалгаагаар  цэнхэр, шар, мөнгөлөг, ногоон, тэр ч байтугай улбар шар өнгө нь амрах, тайвшрахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг бол нил ягаан, бор, саарал өнгөнүүд унтлагын өрөөнд тохиромжгүй гэж үзжээ.  Хэт тод биш зөөлөн өнгө сонгосноор өдөр бүр илүү тайван байх болно.

Хэт халуун эсвэл хүйтэн температур

Өрөөний температур нь сайн унтаж амрахад нөлөөлнө. Бие мах бод унтаж эхлэхийн тулд температураа бууруулдаг бөгөөд хэт халуун өрөө нь үүнд саад болно. Гэхдээ хэт хүйтэн температур ч мөн нойронд саад болох талтай. Хамгийн тохиромжтой температур нь 60-67 градусын хооронд байдаг гэж sleep.org-оос мэдээлэв .

Хөшиггүй цонх

Сайн унтаж амрахад хөшиг зайлшгүй шаардлагатай. Ялангуяа шөнө аажуу унтдаг, аажуу сэрдэг бол. Гэрэл нь нойрыг сэрээж, унтах чухал мөчлөгийг тасалдуулдаг. Үүнээс гадна гэрэлтэй орчинд унтах нь зүрхний өвчин, хэт таргалалттай холбоотой гэнэ. Мэдээж хэрэг эдгээр асуудал нь нойргүйдлийн үр дагавар байж болно.

Эх сурвалж: thehealthy

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд