No menu items!
HomeГоо сайханТөрсний дараа арьсаа чангалахад тань туслах 10 алхам

Төрсний дараа арьсаа чангалахад тань туслах 10 алхам

-

Жирэмсэн үедээ долоо хоногт 2.5 цаг дасгал хийдэг эмэгтэйчүүд хэвийн жиндээ хурдан эргэж орох боломжтой байдаг ажээ. Гэхдээ та дараах 10 зүйлийг анхаарснаар хүссэн үр дүндээ хүрэхэд хялбар байх болно.

1. Унтлагын өрөөгөө сэрүүн байлгаарай

Энэ нь сонин сонсогдож магадгүй ч таны эрүүл мэнд, арьс, нойрны чанарт маш их нөлөөлөх болно. Таны мэдэх ёстой 4 үндсэн зүйл бий.

Таны унтлагын өрөө аль болох харанхуй байх ёстой.

Таны унтлагын өрөөний температур нь  18.3°C (65 ° F) хэмд байвал тохиромжтой. Хэрэв та даарч байвал халаагчийг асаахаас илүү хөнжил ашиглах нь дээр.

Унтахаас 2 цагийн өмнө их хэмжээний хоол идэхгүй.

Орондоо хэвтэж байхдаа утас оролдохгүй байх.

2. Ретиноид агуулсан тос хэрэглээрэй

Уг тос нь таны арьсыг залуу харагдуулахад тусалдаг бөгөөд үр дүнг харахын тулд тогтмол түрхэх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Ретиноидтой тос нь А аминдэм агуулдаг бөгөөд энэ нь арьсны эсэд эерэг нөлөө үзүүлнэ.

3. Өдөр бүр 20 минут алхах эсвэл дасгал хийх

Идэвхтэй байх нь таны сэтгэл санаа, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Энэ нь бодисын солилцоог өндөр түвшинд байлгаж, эсийг хүчилтөрөгчөөр хангадаг. Үүний үр дүнд таны арьс чангарна. Тиймээс эмч нар өдөр бүр 20 минутын турш алхахыг зөвлөж байна.

Үүний зэрэгцээ хэвлийн дасгалууд хийвэл нь арьсыг чангалахад тань нэмэр болно.

4. Бүйлсний тосоор массаж хийлгээрэй

Бүйлсний тос нь хуурай арьсыг тайвшруулахаас гадна нь арьсны өнгийг сайжруулдаг. Үр дүнг хоёр дахин нэмэгдүүлэхийн тулд гэдсэндээ иллэг хийгээрэй.

Массаж хэрхэн хийх вэ :

Дээшээ харж хэвтээд, гарынхаа алган дээр тосоо түрхээд гэдэсээ бүхэлд нь цагийн зүүний дагуу массажлана.

Дараа нь хэвлийнхээ төвийн шугамыг дагуулж иллэг хий.

Үүнтэй ижил хөдөлгөөнийг зүүн, дараа нь хэвлийн баруун талд хийнэ.

Зөөлөн даралтаар массажаа үргэлжлүүлж, цагийн зүүний дагуу гэдсээ илнэ.

20 минутын турш массажлаарай.

5. Гэдсээ боох

Хэрэв та гэртээ боолт хэрэглэдэг бол, ялангуяа биеийн тамирын дасгал хийж байхдаа хангалттай хэмжээний ус ууж байгаарай. Бүх зааврыг дагаж, боолтыг зориулалтынхаас удаан хугацаагаар бүү ашиглаарай. Та боолтыг 30-90 минутын турш зүүж болно. Мөн бэхжүүлэгч тос түрхээрэй.

6. Холестероlоо тогтмол хянах

Бидний хэлснээр сул арьсны асуудалтай тэмцэхийн тулд бүх зүйлийг цогц төлөвлөгөөний хүрээнд хийх хэрэгтэй. Холестерины түвшинг шалгах нь  үүний чухал хэсэг. Мөн кортизолын түвшинг анхаарч үзээрэй. Кортизолын өндөр агууламж нь арьсыг сийрэгжүүлж, сулардаг болохыг судалгаагаар нотолж байна.

7. Уураг хэрэглэж байх

Судлаачид жимс, хүнсний ногоо нь 2 нэгж, болон биеийн жингийн килограмм тутамд 0.75 грамм уураг идэж байхыг зөвлөжээ.

8. Кофены агууламжтай гуужуулагч

Мэргэжилтнүүд кофены скрабаар массаж хийх нь целлюлитийг арилгаж, арьсны эдэд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Арьсны онцлогоос хамааран долоо хоногт 1-2 удаа гуужуулаарай.

9. Шээснийхээ өнгөнд анхаарлаа хандуулаарай

Өдөрт эрэгтэйчүүд 11.5 аяга (2.7 литр), эмэгтэйчүүдийн хувьд 15.5 аяга (3.7 литр) уух хэрэгтэй. Ариун цэврийн өрөөнд орсны дараа шээснийхээ өнгийг шалгахаа бүү мартаарай. Энэ нь ердийн үед цайвар шар өнгөтэй байх ёстой. Хэрэв энэ нь хар шар өнгөтэй бол та илүү их ус уух хэрэгтэй.

10. Хатуу хоолны дэглэм барьж болохгүй

Хатуу хоолны дэглэм барьж өөрийгөө  “шийтгэснээр” та арьсаа чангалж чадахгүй. Бие махбодид хоол тэжээл, түүний дотор эрүүл өөх тос хэрэгтэй. Харин та зохистой хэмжээнд, ойр ойрхон хооллоорой.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд