No menu items!
HomeЗөвлөгөөГэрээсээ ажиллаж байгаа үедээ хэрхэн хүүхдэдээ цаг гаргах вэ?

Гэрээсээ ажиллаж байгаа үедээ хэрхэн хүүхдэдээ цаг гаргах вэ?

-

Коронавирусын тахал эхэлснээс хойш эцэг эхчүүд болон хүүхдүүд өдөр тутмын амьдралдаа өөрчлөлт хийсээр байна. Гэрээсээ ажиллаж байгаа хүмүүсийн хувьд  ажилтны үүрэг болон эцэг эхийнхээ хариуцлагыг нэг дор зохицуулах шаардлага үүсч байна. Үүний зэрэгцээ, гадуур ажил эрхэлдэг эцэг эхчүүд хүүхэд харах үйлчилгээ хайж, гэр бүл, ажил олгогчдын аль алиных нь хэрэгцээг хангахад бэрхшээлтэй тулгарч байна.

Дараах зөвлөгөөнүүд нь таны асуудлыг хөнгөлөхөд туслах болно.

Хуваарь үүсгэх

Таны хүүхдүүд бага эсвэл сургуулийн насных байхаас үл хамааран өдрийн хуваарийг нь дагаж мөрдөх нь чухал юм.

Онлайнаар суралцаж байгаа ахлах ангийн хүүхдүүд даалгавраа бие даан гүйцэтгэх боломжтой байдаг бол бага насны сурагчид илүү их ​​анхаарал шаарддаг.

Өглөө бүр нэг цагийг хүүхдэдээ зориул.

Хэрэв та бага насны хүүхэдтэй бол ажлынхаа хуваарийг тэдний өдөр тутмын амьдралын хэв маягт тохируулан төлөвлөхийг хичээгээрэй. Жишээлбэл, хүүхдүүдээсээ эрт босоод өдрийн хийх ажлынхаа талыг амжуулаарай.

Хязгаар тогтоох

Хил хязгаарыг тогтоох нь хэцүү санагдаж болох ч ажлаа хийх нь зайлшгүй чухал юм. Тиймээс ажил олгогч болон хүүхдүүдийнхээ аль алинд хязгаар тогтоохыг зорь.

Хэрэв таныг ажиллаж байх үед хүүхдүүд тань зууш гуйх эсвэл таны амрах хугацаанд даргаас тань имэйл ирсээр байвал зарим дүрмийг хэрэгжүүлэх цаг болсон үг. Тиймээс тогтсон цагийн хуваарийг гаргаарай.

Завсарлага ав

Ажил дээрээ гардаг байсан үдийн цайны цаг, хүүхдүүд чинь сургууль дээрээ завсарлагаа авдаг байсныг санаж байна уу? Та гэрээсээ ажиллаж байгаа ч гэсэн эдгээрийг хэрэгжүүлж байх ёстой.  

Үдийн цайны цагаар, хүүхдүүдтэйгээ тоглохоор гадагшаа гарах эсвэл гадаа цэвэр агаарт алхаарай. Дэлгэцийн өмнө хэтэрхий их цаг зарцуулах нь таны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж болзошгүй тул цайны цагаараа өөрийгөө амраагаарай.

Энэхүү жоохон ч цаг хугацаа нь хүүхдүүдтэйгээ илүү дотносох боломжийг танд олгоно. Тэдэнд тохиолдож болох аливаа асуудлыг шийдвэрлэхэд цаг гаргаарай.

Ажлаа ажил дээрээ үлдээ

Ажлынхаа стресс, алжаалыг тайл.

Оройн цагийг гэр бүлдээ зарцуулж байгаарай. Тухайлбал, ажлаа яг цагт нь дуусгаад оройн хоолоо хамтдаа идэж, тоглоом тоглоорой. Бие биетэйгээ хамт байх цаг зав гаргах нь танд болон таны хүүхдэд эерэг сэтгэгдэл авчирна.

Та гэртээ ажиллаж байгаа ч, ажил дээрээ амьдардаггүй гэдгээ санаарай. Ажлыг цагт нь дуусгаж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөө.

Тэмдэглэл

Коронавирусын улмаас эцэг эхчүүд ажлаа хийх болон хүүхэд асран хүмүүжүүлэх үүрэг хариуцлагаа урьд өмнөхөөс илүү мэдрэх болсон. Эцэс төгсгөлгүй мэт санагдах ажлуудын жагсаалт нь хэцүү санагдаж болохч та ганцаараа биш шүү. Стресс нь сэтгэцийн эрүүл мэндэд гүн нөлөөлдөг тул тухай бүрд нь амарч байгаарай.  

Эх сурвалж: verywellfamily

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд