No menu items!
HomeХоол, шим тэжээлБор болон цагаан будаа ямар ялгаатай вэ?

Бор болон цагаан будаа ямар ялгаатай вэ?

-

Цагаан будаа бол дэлхийн сая сая хүмүүсийн хоол хүнсний гол хэрэглээ юм. Цагаан будаатай харьцуулахад илүү сайн будааны төлөр бий юу? Америкийн Зүрхний Ассоциацийн мэдээлснээр ихэнх хүмүүс бүхэл үр тариаг цагаан будаа шиг цэвэршүүлсэн үр тарианаас илүү сайн сонголт гэж үзэж байна гэжээ.

Бор будаа нь

Бор будаа нь цагаан будаанаас илүү тэжээллэг чанартай бөгөөд эслэгийн агууламж өндөр аж. Нэг ширхэг тутамд 1-3 грамм илүү эслэг агуулдаг байна. Эслэг нь холестериныг бууруулах, цусан дахь сахарын хэмжээг зохицуулах, зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.   Магни, селен зэрэг тэжээллэг бодисууд нь бие олон төрлийн ашиг тустай бөгөөд эдгээрийг бор будаанаас авах боломжтой юм.

Харин цагаан будаа нь

Харин цагаан будааг витамин, эрдэс бодисоор баяжуулдаг. Цагаан будаа нь кальци, төмрийн агууламж өндөртэй. Мөн фолийн баялаг эх үүсвэр бөгөөд энэ нь цусны эс, уургийн нийлэгжилтэд шаардлагатай B бүлгийн аминдэм юм. Фолийн хэмжээг хангалттай хэмжээгээр авах нь жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүст онцгой ач холбогдолтой юм.

Бор будаа нь цагаан будаанаас илүү тэжээллэг. Гэхдээ цагаан будаа нь дээр дурьдсан давуу талуудтай.

Зүрх судасны болон чихрийн шижин өвчний үед бор будаа илүү сайн сонголт байх болно.

Хэрэв эмч эслэг багатай хоол хүнс хэрэглэхийг зөвлөсөн эсвэл жирэмсэн бол цагаан будаа тохиромжтой юм.

Та аль төрлийн будааг сонгож буйгаас үл хамааран бусад олон төрлийн хоол хүнсээр тэнцвэржүүлэх нь эрүүл хооллолтын үндэс гэдгийг санаарай.

Эх сурвалж: healthdigest

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд