No menu items!
HomeОнцлох"Гар хүрэх" хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг

“Гар хүрэх” хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг

-

Бие махбодийн шийтгэл нь хүүхдийн бие болоод оюун санаанд маш их хор хөнөөл учруулдаг гэдгийг хүүхдийн эмч, сэтгэл зүйч нар баталж байна. 25 жилийн өмнө хийсэн судалгаагаар эцэг эхчүүдийн 80% нь хүүхдэдээ гар хүрдэг байсан бол одоо 67% нь болсон гэсэн дүн гарчээ. Хэдийгээр тоо нь цөөрсөн ч бие махбодийн шийтгэл байгаа гэдгийг харуулж байгаа юм.

Хүмүүс буруугаа мэддэггүй

Бие махбодийн шийтгэл нь маш олон төрөл байдаг. Идэх дургүй хоолыг нь хүчээр идүүлэх, хийх дургүй зүйлийг нь хүчээр хийлгэх, амаа угаа, гараа угаа гэх мэт албадлагаар хийлгэж буй бүхэн багтдаг гэдгийг тэр бүр хүн мэддэггүй.

Мөн бие махбодийн бус хэлбэрийнх гэж байдаг. Аашилж, загнах, доромжилж, заналхийлэх, орилж хашгирах нь бие махбодийн бус гэдэгт багтах бөгөөд энэ нь хүүхдийг ил гэмтээж бэртээдэггүй ч сэтгэл санааны хувьд маш хүндээр нөлөөлж байдаг гэдгийг та мэдэх үү? 13 нас хүрэхээсээ өмнө байнга ийм төрлийн хандлагад өртдөг байсан хүүхэд сэтгэл гутралтай болсон байдгийг судлаачид тогтоосон байна.

Бие махбодийн шийтгэл нь хүч хэрэглэхийн хамгийн түгээмэл хэлбэр юм

Нэгдүгээрт энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг бөгөөд биед нь шууд гэмтэл учруулдаг. Хэдийгээр хөнгөн хэлбэрийн шийтгэлүүд элбэг байдаг  ч ууртай эцэг эхчүүд дараа дараагийн удаад хүүхдийг хүндээр гэмтээх нь олон тохиолддог. Хүүхдэдээ гар хүрч шийтгэхдээ тэдний сэтгэцийн эрүүл мэндийг давхар сүйтгэж байдаг гэдгээ анзаардаггүй нь харамсалтай.

Бага насандаа ийм халдлагад өртдөг байсан хүүхдүүд том болоод түрэмгий зантай, өөрсдөө зан үйлийн доголдолтой болох нь цөөнгүй байдгийг судалгаагаар тогтоожээ. Хүүхдүүдийн 54% нь бие махбодийн ямар нэг байдлын хандлагад өртсөөр л байгаа гэсэн судалгаа гарсан бөгөөд тэдний оюун сэтгэхүй ч гэмтсээр л байгаа гэсэн үг. Үүний хор уршиг нь тэднийг насанд хүрсэн хойно ч дагасаар л явдаг.

Бие махбодийн шийтгэл нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг сүйтгэдэг

Бие махбодийн шийтгэл нь сэтгэцийн эрүүл мэндэд маш ихээр нөлөөлдөг. Тэд сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямралтай болж, өөрийгөө үнэлэх чадвар нь ч буурдаг байна.

Мөн сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал, сэтгэл гутрал зэрэг зан авирын янз бүрийн эмгэг үүсгэдэг болохыг олон судалгаа нотолжээ.

Хүүхэдтэй зөв харьцах арга замууд

Хүүхдийг хүмүүжүүлэх өөр олон эерэг арга байдаг. Жишээ нь: болохгүй зүйл хийснийх нь төлөө гар хүрч, загнах бус тайвширтал нь чимээгүй орхих хэрэгтэй. Дараа нь яагаад өөрийнх нь буруу байсныг тайлбарлаж өгөөрэй. Мөн нэг өдөр чихэр идэх, нэг өдөр хүүхэлдэйн кино, зурагт үзэх зэрэг эрхийг нь хасах гэх мэт шийтгэл нь хүүхдийг буруугаа өөрөө ухаарахад нь тусалдаг сайн арга гэж сэтгэл зүйчид зөвлөжээ.

Эх сурвалж: Brightside

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд