No menu items!
HomeЭрүүл хүүхэдХэвлийн таргалалтын 5 төрөл. Таных аль төрөлд нь хамаарч байна вэ?

Хэвлийн таргалалтын 5 төрөл. Таных аль төрөлд нь хамаарч байна вэ?

-

Даршилсан, боловсруулсан, чихэрлэг хоол хүнс, түргэн хоол, газтай ундаа, кофеины хэт хэрэглээнээс болоод хэвлийн таргалалт маш элбэг болжээ.  Хэвлийн таргалалттай хүн чихрийн шижин, нойр булчирхайн болон бусад үрэвсэлт өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг. Үүнийг орчин үеийн анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан хоёр нэг дуугаар баталж байна.

Хэвлийн өөхлөлт нь дотроо 5 хэлбэртэй байдаг бөгөөд энэ нь үүсгэж буй шалтгаанаасаа хамаарч ялгардаг.

Хэвлийн өөхлөлтөөс салахын тулд нэн тэргүүнд эрүүл хоол хүнс хэрэглэх, бага багаар ойр ойрхон идэх, сэтгэл хөдлөлөөрөө идэхгүй байх, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

1. Цүндгэр гэдэс

Энэ хэв шинжийн таргалалт нь өөхөн таргалалт гэхээсээ илүүтэй хоол боловсруулах эрхтний ямар нэг эмгэг байгааг илтгэнэ.

Иймээс хэт их дасгал хийх гэхээсээ илүү аль болох глютен багатай, хөнгөн эрүүл хооллож, хуучин хооллох хэв маягаа эрс өөрчлөн, нэг дор их идэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Ингэж чадвал маш хурдан үр дүнд хүрнэ. Хоол идчихээд хэвтдэг хүмүүс ийм таргалалттай болох нь элбэг байдаг.

2. Тарган хондлой гуя, цүлхийж унжсан гэдэс

Энэ хэв шинжийн таргалалт нь голчлон хэвлий, бөгс, гуяны хэсгээр  өөхөлсөн байх бөгөөд энэ нь өвчин эмгэг гэхээсээ илүүтэй хөдөлгөөн дутагдсанаас үүдэлтэй байдаг. Ийм таргалалттай хүмүүс бүжиглэж, шатаар өгсөх, гүйх гэх мэтээр тохирсон дасгал хөдөлгөөнийг  эрчимтэй  хийж, сайн унтаж амарч байвал дорхноо л өөхнөөсөө салж чадна.

3. Хэвлийн доод хэсгээр цүлхийж унжсан гэдэс

Энэ нь мөн л хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй бөгөөд хоол боловсруулах эртний багахан эмгэг байх магадлалтай. Биеийн бусад хэсгээр туранхай ч зөвхөн хэвлийгээрээ өөхтэй бол та хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэх мэт хөнгөн хоол хүнс түлхүү хэрэглээрэй. Цагаан гурил, сахар болон хэт боловсруулсан хүнсний зүйлсээс татгалзах хэрэгтэй. Хэт их ачаалал өгөх дасгал хөдөлгөөн хийх нь тохиромжгүй.  Мөн хоол хүнсэндээ эслэг ихтэй ногоо хүнс хэрэглэх хэрэгтэй юм шүү.

4. Аюулхай хэсэг рүү цондойсон хэлбэрийн таргалалт

Энэ хэлбэрийн таргалалт нь бидний хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу зуршил, хооллох буруу хэв маягийн тод илэрхийлэл юм.  Ерөнхийдөө суурин амьдралын гор гэж хэлэхэд буруудахгүй. Хэт боловсруулсан хийгээд шарсан хуурсан, чихэрлэг, давс ихтэй, цагаан гурилан, хэт их нүүрс ус, согтууруулах болон хийжүүлсэн ундаа гэх мэтээс салахгүй л бол энэ хэлбэрийн таргалалтаас сална гэж саналтгүй.

Энэ хэлбэрийн таргалалтаас салахыг хүсвэл өөрт тохирсон дасгал хөдөлгөөн мөн эслэг ихтэй бүхэл үр тариа, самар, ханаагүй тос, загас, далайн бүтээгдэхүүн, цагаан өнгийн мах махан бүтээгдэхүүн, өндөг, хөнгөн ногоо жимс хэрэглэн өөрт хэрэгтэй эрдэс амин дэмүүдийг нөхөж байх хэрэгтэй. Үр дүн нь тийм ч хурдан харагддаггүй учир удаан тууштай байгаарай.

5. Дотор эрхтний өөхлөлт

Энэ хэв шинжийн таргалалттай бол та өөрийгөө дотор өөхлөлттэй юм байна гэж бодоорой. Биеийн гадна хэсгийн өөхлөлт нь муухай харагддаг ч аюул багатай байдаг. Харин дотор эрхтний өөхлөлт нь маш их хор нөлөөтэй байдаг ажээ.

Энэ таргалалт нь таны бодисын солилцоог үгүй хийж цусны даралт ихсэх өвчин болон чихрийн шижин зэрэг олон өвчнүүд  танд заналхийлж буйг илэрхийлнэ.

Гол шалтгаан нь стресс, нойргүйдэл, сахарын хэт их хэрэглээ, дааврын тэнцвэргүй байдал юм. Түүнчлэн эм бэлдмэлийн хэт их хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэрэг юм. Шатаар өгсөхөд амьсгаадаж, амьсгал тань давхцаж байвал та дотор өөх ихтэй байна гэсэн үг.

Амьдралын буруу хэв маяг, стресс, архи тамхи, кофеины хэрэглээ, хэт их эсвэл огт идэхгүй байх, өлсөж байгаад гэнэт ихээр идэх зэргээ болих хэрэгтэй. Эрүүл хоол хүнс тогтмол бага багаар идэх, бясалгал хийх, эрүүл агаарт алхаж, стрессээ тайлах, дундаж хэмжээний ачаалал өгөх дасгал хөдөлгөөн хийх зэргээр үүнээс салах боломжтой. Дотор өөхлөлт нь аажмаар багасдаг бөгөөд нойр тань хэвийн болж хэвлийн тойрог тань багасч байгаагаар мэдэж болно.

Эх сурвалж: curejoy.com

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд