No menu items!
HomeUncategorizedХааяа хааяа хөнгөн гуниглах нь тархинд сайнаар нөлөөлдөг

Хааяа хааяа хөнгөн гуниглах нь тархинд сайнаар нөлөөлдөг

-

Бие махбодийн хамгийн чухал, нарийн бүтэцтэй эрхтэн болох тархины талаар эмч, судлаачдын нээж илрүүлээгүй нууцууд их. Гурван фунт жинтэй энэхүү эрхтэн нь бидний оюун ухаан, мэдрэхүй, биеийн хөдөлгөөн,  зан авир зэргийг хянах маш чухал үйл ажиллагаануудыг хариуцдаг бөгөөд зогсоо зайгүй ажиллаж байдаг.  Сүүлийн жилүүдэд хүн амын бөөгнөрөл, хотжилт, амьдралын хэв маягаас үүдэн хангалттай унтаж амрах, зөв хооллох, тогтмол дасгал хийх гэх мэт амьдралын наад захын хэрэгцээгээ хангах цаг зав тун хомс болсон. Гэхдээ тархиа амраах, дасгалжуулах, цэнэглэх нь бидний тархинд маш чухал нөлөөтэй. Хааяа хааяа уйтгарлаж гуниглах ч  мөн адил чухал нөлөөтэй юм байна шүү.  

Мэдрэл судлаачдын үзэж байгаагаар хааяа хааяа уйтгарлах нь үнэндээ бүтээлч байдал, ажлын бүтээмж, даалгавраа гүйцэтгэх чадамжийг нэмэгдүүлдэг байна.

Уйтгар гуниг гэдгийг тодорхойлох Анагаах ухаанаар хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт байдаггүй ч уйтгарлах үед ямарваа нэгэн үйл ажиллагаа, зугаа цэнгэл, нөхцөл байдалд дургүй болох, ядарч сульдах, тайван бус байх мэдрэмж төрдөг гэдгийг бид бүгд мэднэ.

Ренсселер политехникийн хүрээлэнгийн мэдрэл судлаач Алисиа Уолф “хааяа хааяа уйтгарлах нь тархинд зайлшгүй бөгөөд чухал нөлөөтэй гэж үздэг” хэмээжээ.  Мөн тэрбээр үе үе уйтгарлах нь урт хугацааны нийгмийн харилцаа холбоог сайжруулдаг гэж мэдэгдсэн байна.

Уйтгарлсан үед таны тархи “анхдагч” горимд ордог

Мэдрэл судлаачдын хийсэн туршилтаар тархин дахь “анхдагч” горимын сүлжээг (DMN) тогтоожээ, энэ нь уйтгарлах, хөнгөн гуниглах үед идэвхиждэг байна. Танин мэдэхүйн идэвхитэй бодлого, боловсруулалт шаардсан ажлуудыг гүйцэтгэх үед DMN-ийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц буурдаг.

2015 оны судалгаагаар хөнгөн гуниглах, уйтгарлах, DMN-ийн өндөр идэвхжилтэй  үед бидний тархи нийгмийн харилцаанд бэлддэг гэсэн таамгийг гаргажээ.

UCLA-ийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Мэттью Либерман “Форбс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Тархи биднийг нийгэмшүүлэхэд бэлэн байлгахад чиглэсэн томоохон системтэй. Тархины нийгмийн мөн чанар нь биологийн үндэс суурьтай байдаг” гэжээ.

Судалгааны үр дүнгээс харахад хөнгөн гуниглах, уйтгарлах нь (бидний өдрийн зүүд гэж нэрлэдэг) нь ирээдүйн нийгмийн нөлөөнд тархийг бэлтгэхэд тусалдаг байна.

Хааяа хааяа уйтгарлах нь ашиг тустай боловч DMN-ийн үйл ажиллагаа улам бүр идэвхижиж, байнга уйтгарласнаар сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Бясалгал нь DMN-ийн үйл ажиллагааг бууруулж, бидний анхаарал төвлөрөл, санах ойг сайжруулахад хамгийн үр дүнтэй энгийн арга гэдгийг шинжлэх ухаанаар тогтоосон.

healthdigest

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд