No menu items!
HomeХоол, шим тэжээлҮрэвсэл үүсгэгч хүнс нь зүрхний өвчин, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг

Үрэвсэл үүсгэгч хүнс нь зүрхний өвчин, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг

-

  • Судалгаагаар элсэн чихэр, боловсруулсан, цэвэршүүлсэн хоол хүнс нь үрэвслийг үүсгэдэг бөгөөд ингэснээр зүрх судасны өвчин, тархинд цус харвах эрсдлийг нэмэгдүүлэх аюултай байдаг гэжээ.
  • Харин бүхэл үрийн хүнс, эрүүл уураг нь үрэвслийг бууруулж, эрүүл мэндэд үр дүнд сайнаар нөлөөлдөг.
  • Улаан мах, чихэрлэг ундаа, боловсруулсан хоол хүнснээс татгалзаарай.

Ургамлын гаралтай хоолны дэглэм барьж, боловсруулсан, цэвэршүүлсэн, элсэн чихэртэй хоол хүнснээс татгалзах нь дээр гэж та олон сонсож байсан байх. Харин үүнийг яагаад гэдгийг шинэ судалгаагаар харуулжээ.

Америкийн Кардиологийн Коллежийн (JACC) сэтгүүлд энэ сард хэвлэгдсэн судалгаагаар хүний ​​биед үрэвсэл ихэсдэг хоол хүнс нь зүрх судасны өвчин, тархинд цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг  болохыг тогтоожээ.

Судалгааны мэдээлэл нь 1986 оноос эхэлсэн бөгөөд 210,000 гаруй хүнд дүн шинжилгээ хийсэн байна. Эрүүл мэндийн I ба II судалгаанууд гарсан бөгөөд үүнд 32 хүртэлх жилийн судалгааг оруулжээ.

Судалгаануудаар ургамлын гаралтай хоолны дэглэмийг дагах нь цаг хугацааны явцад үрэвслийн эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ.

Харвардын хоол тэжээлийн хэлтсийн судлаач, доктор, Массачусетс мужийн Бостон дахь Чанийн нийгмийн эрүүл мэндийн сургууль, судалгааны ахлагч зохиолч Жун Ли “Бие үрэвсэлтэй болох нь зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлдэг. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20 хувь нь үрэвслийн эсрэг хоол хүнс хэрэглэдэг байсан” гэжээ.

“Үрэвслийн эсрэг хоол хүнс хэрэглэдэг, судалгаанд хамрагдсан хүн амын 20 хувь нь зүрхний өвчинд нэрвэгдэх магадлал 46 хувь, тархинд цус харвах магадлал 28 хувьтай байсан” гэж тэрээр мөн тэмдэглэв.

Ли хэлэхдээ “Манай судалгааны багт зөвхөн сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд багтдаг. Судалгаанд хамрагдсан хүн амын ихэнх нь цагаан арьстан байсан тул олж мэдсэн зүйлээ бусад популяциудад дэлгэрүүлж, хуулбарлах нь чухал юм” гэсэн байна.

Ямар төрлийн хүнс хэрэглэх вэ?

Зарим хоол хүнс нь зүрх судасны асуудалд хүргэж болзошгүй үрэвслийг үүсгэдэг. Тиймээс эхлээд хэрэглэж болохгүй хүснийг дурдъя.

  • Чихэрлэг ундаа
  • Боловсруулсан мах
  • Цэвэршүүлсэн үр тариа зэрэг орно. Эдгээр хоолыг хэзээ ч битгий ид гэж хэлэх боломжгүй, гэхдээ эдгээр хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгах нь зүйтэй.

 Харин оронд нь:

  • Үр тариа
  • Ургамлын гаралтай хүнс
  • Загас
  • Уургалаг бүтээгдэхүүн
  • Навчит ногоо
  • Хар шар өнгийн ногоо
  • Жимсний хэрэглээг нэмэгдүүлээрэй.

Товчхондоо, үр тариа, эрүүл уураг, жимс, ногоогоор баялаг хоолны дэглэм сахих нь цэвэршүүлсэн, боловсруулсан хоол идэхээс илүү эрүүл мэндэд тустай юм.

Хүсэл эрмэлзэл

Эрүүл бус хоолны дэглэм нь зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийн тэргүүлэх шалтгаан болж байна. /АНУ/ Бургер, шарсан төмс идэж, хийжүүлсэн ундаа уух нь салат идэхээс илүү сэтгэл ханамжтай байлгаж болох юм. Гэсэн ч үүнээс татгалзах хэрэгтэй. Судлаач Фрийман хэлэхдээ “Амьдралын хэв маяг бол эм юм” гэсэн байна.

Харин эрүүл амьдрах амьдралын хэв маягт ургамлын гаралтай хоолны дэглэм барих, тогтмол дасгал хийх, стрессээс ангижрах, хангалттай унтах зэрэг багтана.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд