No menu items!
HomeХүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүмүүжилОрой бүр хүүхэддээ ном уншиж өгөхийн 10 ач тус

Орой бүр хүүхэддээ ном уншиж өгөхийн 10 ач тус

-

Ном уншиж өгөх нь хүүхдээ уриалан дуудах хамгийн чухал үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Энэ нь хүүхдийн ирээдүйн амжилтад чухал нөлөө үзүүлдэг.

Орой бүр хүүхэддээ ном уншиж өгөх нь яагаад чухал вэ?

Хэлний чадварыг хөгжүүлдэг

 Хүүхдүүдээ бие даан уншиж сурахаас өмнө номонд дуртай болгох нь чухал ач холбогдолтой юм. Чангаар ном уншиж өгөх нь эцэг эх, хүүхдийн хоорондын аман харилцааны чадварыг хөгжүүлэх гайхалтай арга юм. Хүүхдүүд өсч томрон, өдөр тутам ярилцах боловч үгийн баялаг, сэдэв нь хязгаарлагдмал, ихэвчлэн давтагддаг. Ном унших нь хүүхдийнхээ үгсийн санг сайжруулж, өгүүлбэрийн янз бүрийн бүтэц, бичих хэв маяг, өөрийгөө илэрхийлэх арга хэлбэрийг сайжруулдаг байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдүүдийн унших, бичих болон харилцааны чадварт сайнаар нөлөөлдөг. Хоёр хэлээр ярьдаг эсвэл шинэ хэл сурч байгаа хүүхдүүдийн хувьд ном уншиж өгөх нь  чөлөөтэй ярих чадварыг нэмэгдүүлэх чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Оюуныг тэлнэ

 Мэдлэгийн хэрэгцээг хангадаг. Хүүхдүүд ном уншихдаа олон янзын сэдэв, соёл, үзэл санаатай танилцах болно. Эндээс хүүхдийн юу сонирхдогийг олж харах боломжтой. Ингэснээр гүнзгийрүүлэн судлах боломжийг нь хангаж чадна.

Өрөвч, энэрэнгүй болгодог

Хүүхэддээ ном уншиж өгөх нь өрөвдөх сэтгэлийг нэмэгдүүлдэг. Ингэснээр хүүхдүүд хүрээлэн буй ертөнцийн талаар маш нарийн ойлголттой болдог. Олон төрлийн ном уншиж өгөх нь хүүхдэд олон талт байдлыг үнэлэхээс гадна хэн нэгний оронд өөрийгөө тавьж үзэх боломжийг бий болгодог. Ингэснээр бусдыг үнэлж сурдаг төдийгүй ёс суртахуунтай нэгэн болж төлөвшихөд тусална.

Зугаа цэнгэлийн шилдэг хэлбэр

  Өнөө үед технологи нь насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүдийн зугаа цэнгэлийн гарц болжээ. Хэдийгээр ТВ шоу, хөтөлбөрүүд, аппликейшн нь хүүхдийг хөгжил цэнгэлд хөтлөх хэдий ч ном илүү сайн сонголт болно. Судалгаагаар хүүхэддээ ном уншиж өгөх нь хүүхэд бие даан уншиж, номонд дурлах хүсэл эрмэлзэлтэй болох нь илүү байдаг гэжээ.

Бонд бий болгодог

Ном уншиж өгөх нь эцэг эх, хүүхдийн хоорондох харилцааг холбоог сайжруулах төгс арга. Бага балчир үеэс нь эхлэн чангаар уншиж өгөх нь цагийг хамт өнгөрөөж, ойр дотно харилцаатай байхад тусалдаг. Хүүхэд өсч томрохын хэрээр таалагдсан хэсгүүдийнхээ талаар ярилцах болно.

Хүүхдийн тархийг дасгалжуулна

 Унших нь зурагт үзэхээс илүү тархины хүч шаарддаг. Хүүхдүүд ном уншихдаа тархиныхаа олон мэдрэхүйн интеграцчлалыг ашиглаж, үг ба харааны хооронд сэтгэхүйн холболт хийдэг. Унших нь шүүмжлэлт сэтгэлгээг идэвхжүүлж, ном болон бодит амьдрал хоёрын хооронд холбоо тогтоож, санал бодлоо илэрхийлэхэд түлхэц болдог.

Төвлөрлийг сайжруулна

Ном унших нь анхаарал төвлөрлийг шаарддаг бөгөөд энэ нь ажил хөдөлмөр эрхлэхэд зайлшгүй шаардлагатай ур чадвар юм. Анхаарал сарниулах зүйлийг арилгаж, тэдэнд унших, ойлгох орон зайг олгосноор анхаарал, төвлөрөх чадвар нь цаг хугацааны явцад ихээхэн сайжирна.

Хүүхдийн амжилтад нөлөөлнө

Хүүхдэд бага наснаас нь эхлэн ном уншиж өгөх нь сурлагын амжилтад нөлөөлдөг төдийгүй ажлын байран дахь амжилттай ч холбоотой. Унших нь оюуны өсөлтийг дэмжих урт хугацааны сургалтын туршлага төдийгүй ирээдүйд хүүхэд илүүү үр бүтээлтэй ажилтан, сайн хань, найз нөхөр байж чадна.

Бүтээлч байдал, төсөөллийг дэмжинэ

Хүүхдэд үлгэр уншиж өгөхөд бүтээлч байдал, уран сэтгэмжээ ашиглан оюун ухаандаа үлгэрийн ертөнцөөр аяладаг. Оюун ухаандаа өөр өөр дүр төрхийг төсөөлдөг. Унших нь урьд өмнө хэзээ ч харж байгаагүй бодит, зохиомол шинэ ертөнцийг танилцуулдаг. Номонд умбах нь хүүхдэд хэзээ ч бодож байгаагүй шинэ туршлага, хувилбаруудыг төсөөлөх боломжийг олгодог. Тиймээс бүтээлч чадвараа ашиглан өдөр тутмын амьдралдаа хязгаараас давж сэтгэдэг.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд