No menu items!
HomeХүмүүсН.Төгсцогт: Босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно

Н.Төгсцогт: Босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно

-

Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт ээлжит тулаанаа энэ сарын 19-нд хийхээр болсон. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнээ 12 тулаан хийн 11 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна. Тэрээр хамгийн сүүлд буюу энэ оны хоёрдугаар сарын 8-нд Гари Рассел Жуниортой тулалдан мэргэжлийн боксын замналдаа анхны ялагдлаа хүлээсэн юм.

Тэрээр энэ удаагийн тоглолтондоо “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн логотой өмсгөлтэй тоглох бөгөөд өмсгөл дээрээ “Монгол үндэстэн, монгол хэл, бичиг үүрд” хэмээн бичүүлжээ.

Тэрээр энэ тухай өөрийн цахим хуудаснаа “ Тулаан эхлэхэд яг долоо хоног үлдлээ. Үндсэн бэлтгэлээ дууслаа. Маргааш шинэ оргил руу тэмүүлэхээр зорино.  Монгол хүний арга ухаан, хүч чадлыг харуулж , босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно” хэмээжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд