No menu items!
HomeХоол, шим тэжээлӨвдөг, тохой арзгар ширүүн болох, ам хатах, уруул хагарах нь А-гийн дутагдал

Өвдөг, тохой арзгар ширүүн болох, ам хатах, уруул хагарах нь А-гийн дутагдал

-

Хүний бие дэх А аминдэмийн нөөц багассанаас үүсэх эмнэлзүйн илэрхий ба далд шинж тэмдэг бүхий эмгэгийг А аминдэм дутал (ААД) гэнэ.

Арьс хуурайших, өвдөг, тохой арзгар ширүүн болох, ам хатах, уруул хагарах, үс хуурайших, хугарах, хумсны толио цайх, толгой эргэх зэрэг нь А аминдэмийн дутагдлын шинж юм.

А аминдэм нь хүний биед нийлэгждэггүй, хоол тэжээлээр зайлшгүй авах шаардлагатай, тосонд уусдаг.

А аминдэмийн дуталд  тав хүртэлх насны хүүхэд, хөхүүл эх, улаан бурхан, салхин цэцэг, суулгалт, амьсгалын замын өвчин зэрэг халдварт өвчнөөр өвчилсан хүүхэд, уураг илчлэг дуталтай хүүхэд өртдөг.

А аминдэмийн дутлаас сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг баримтлаарай.

  • 6-59 сартай хүүхэд бүрт А аминдэмийн тосон бэлдмэлийг жилд 2 удаа харъяа сум, өрхийн эмнэлгээсээ авч уулгах (жил бүрийн 5 болон 11 дүгээр сарууд)
  • Хүүхдийг зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох. Учир нь эхийн сүү А аминдэмээр хамгийн баялаг байдаг.
  • Хүүхдийг нэмэгдэл хоолонд орсон цагаас үнээний сүү, үхэр хонины мах, элэг, цөцгий, шар лууван, хулуу, чацаргана зэрэг А аминдэмээр баялаг хүнсийг 7 хоногт 3-аас цөөнгүй удаа хэрэглэх зэрэг нь А аминдэм дутлаас сэргийлнэ.
Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд