No menu items!
HomeОнцлохБ. Минжүүр: Өлөн элгэн дээрээ кофе уух, тамхи татах нь нойр булчирхайн...

Б. Минжүүр: Өлөн элгэн дээрээ кофе уух, тамхи татах нь нойр булчирхайн архаг үрэвсэл үүсгэх том шалтгаан юм

-

“Эмч зөвлөж байна” булангаараа ХСҮТ-ийн элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Б. Минжүүртэй нойр булчирхайн хавдрын үеийн эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлтийн талаар ярилцлаа.

-Яриагаа нойр булчирхайн онцлог шинжийн талаар эхэлье гэж бодлоо. Нойр булчирхай нь хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

-Нойр булчирхай нь далд барлалтай хүний биеийн хоёр хувийг эзэлдэг хэрнээ маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг модны салаа мөчир шиг бүтэцтэй эрхтэн юм. Нойр булчирхайн үйл ажиллагааг багцлаад аваад үзвэл гадаад болон дотоод шүүрлийн гэсэн нийлмэл ажиллагаатай эрхтэн. Гадаад шүүрлийн үүрэг нь гаднаас орж ирсэн хоол тэжээлийг задлах чадвартай маш хүчтэй фермент ялгаруулна. Харин дотоод шүүрлийн олон үүргээс хамгийн чухал нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулах инсулин, глюкагон ялгаруулах юм.

Хэдээс хэд орчим насны хүмүүст нойр булчирхайн эмгэг цаашлаад хавдар үүсэх эрсдэл өндөртэй байдаг вэ?

– Аль ч насны хүмүүс нойр булчирхайн эмгэгээр өвчилж болно. Ард иргэдийн дунд нилээд их тархсан чихрийн шижин гээд өвчин нь нойр булчирхайн өвчин юм. Энэ өвчин гэхэд л I хэлбэр нь 20-оос доош насандаа илэрдэг.

Энэ нь бараг 100 хувь удамшлын гаралтай бөгөөд дархлааны системтэй холбоотой өөрийн нойр булчирхайд байрлах инсулин ялгаруулдаг бетта эсүүдийг устгах, мөн инсулинд мэдрэг рецепторуудтай холбоотой цусан дахь сахарын хэмжээг хянаж чадхааргүй хэмжээнд хүрдэг байна.

Харин энэ өвчөний 2-р хэлбэр нь ихэвчлэн таргалалт, амьдралын буруу дадал зуршил, архины өндөр хэрэглээ гэх мэт хүчин зүйлүүдээс үүдэн ихэвчлэн 35-аас дээш насны хүмүүст архагаар илэрдэг өвчин байх жишээний. Чихрийн шижин өвчин нь зөвхөн нойр булчирхайн нэг л төрлийн эсийн үйл ажиллагаа алдагдаснаас үүсэж байгаа өөрчлөлт байхад архаг олон жил ужгирсан нойр булчирхайн үрэвсэл нь даамжирсаар бусад хэсгээ өөрчлөлтөнд оруулж хавдар гээч хүнд өвчин тусахад ч хүргэж болно.

Мэдээж эхлээд шууд хавдар үүсэхгүй.  Хавдар судлалын төвд ирээд зөвлөгөө аваад буцаж байгаа хүмүүс ихэвчлэн ЭХО-д харуулаад нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэдгээ олон жилийн өмнөөс мэддэг хэрнээ түүндээ огт тоомжиргүй хандсанаас хавдар үүссэн байдаг.

Элэг, цөс, нойр булчирхайн эмгэгүүдийн үед шинж тэмдгүүд нь төстэй илэрдэг байх. Нойр булчирхай өвчилснийг илтгэх шинж тэмдгүүдийн талаар ярихгүй юу?

-Хамгийн энгийн хялбар арга байна. Хоол идсэний дараа гэдэс хийгээр дүүрэх, хий ихээр гарах, өтгөний өнгө цайвар болох гэх мэт. Энэ бол зөвхөн эрт үеийн шинж юм.  Цаашлаад бүсэлхийгээр ороож өвдөх зовиур илэрч байгаа бол таны үрэвсэл нилээн ужгирчээ гэсэн үг юм. За бүүр манай Хавдар Судлалын Үндэсний төв дээр ирж буй дийлэнх хүмүүс биеийн өнгө нь  шав шар өнгөтэй болсоны дараа л ханддаг. Энэ нөгөө хавдар нь цөсний замаа дарсаны шинж юм.

Нойр булчирхайн эмгэг цаашлаад хавдар үүсгэх шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн талаар ярихгүй юу?

-Нойр булчирхай дээр удамшлын хүчин зүйл бусад эрхтэнийг бодоход түлхүү яригддаг. За тэгээд түүний дараагаас амьдралын буруу дадал, хөдөлгөөний хомсдол, таргалалт, халдвар, архи тамхины  хэтрүүлсэн хэрэглээ, хооллолт зэрэг орно доо.

“Манай Элэг Цөс Нойр Булчирхайн мэс заслын тасаг дээр монгол хүний генийн судалгааг гадаадын эмнэлэгтэй хамтраад хийж байгаа. Монгол хүний өвөрмөц ген гэж байна. Гадны улс орнуудад архины хэрэглээ өндөр хэрнээ нойр булчирхайн хавдар үүсэх магадлал бага байдаг. Монгол хүмүүс архи уухаараа улайдаг  нь цаанаасаа генийн хувьд архийг задалдаг ферментийн дутагдалтай байдагтай холбоотой гэж үздэг.

Мөн хоолны өвөрмөц байдал, өөх тостой, шарсан хуурсан, ханасан  өөх тостой  хоол хүнсний хэрэглээтэй холбоотой нойр булчирхайн архаг үрэвсэн их байна.

За сүүлийн жилүүдэд кофе их хэрэглэж байгаа. Зарим хүмүүс өлөн үедээ ч кофе болон тамхийг их хэрэглэнэ. Энэ нь мөн л нойр булчирхайн үрэвсэл үүсгэх шалтгаан юм”

Нойр булчирхайн эмгэгийн үед ямар дэглэм барих ёстой байдаг вэ?

– Монгол хүмүүст нэг дутагдалтай тал байгаа гэж боддог. Дэндүү хэнэггүй. Нойр булчирхайн өвддөг гэдгээ аль хэдийн мэддэг мөртлөө ямар нэг оролдлого хийгээгүй байдаг.  Их амархан аргууд байна.

 Жишээ нь: Хоол идсэнийхээ дараа  15 давхар руу шатаар дээш нэг алхах. Энэ нь нөгөө идсэн хоол хүнснээс орсон сахарыг нойр булчирхай биш булчин нь задлаад өгнө гэсэн үг.

 Хоол ундандаа өөх тосны хэрэглээг зохистой бага байлгах

  Архи, тамхины хэрэглээг хэтрүүлэхгүй байх

  За бүүр болохгүй бол нойр булчирхайн фермент агуулсан бэлдмэл мезимфорте, пантериаз гэх эмүүдийг хоолны өмнө хэрэглэж байх гэх мэт

– Нойр булчирхайн хавдрын үеийн эмчилгээ, оношлогооны талаар ярихгүй юу?

– Хамгийн энгийн нь цусны шинжилгээгээр сахар, альфа-амилаза, С идэвхит уургийг үзэх.  ЭХО-д харуулж бүтцийн өөрчлөлт болон нойр булчирхай хатингаршиж жижгэрсэн, эдийн нягт зэргийг үнэлэн дүгнэлт өгөх боломжтой.  За бүр илүү нарийн үзэхийг хүсвэл компьютер томографийн, MRI шинжилгээг хийнэ.  Ер нь хүн жилд 1-2 удаа ЭХО-д харуулж байх хэрэгтэй.

-Эмчилгээний хувьд?

– Үрэвслйн үеийн эмчилгээ, өвдөлтийн эмчилгээ, цаашлаад хавдрын үеийн эмчилгээ гэж байна.

Үрэвслийн эмчилгээ бол за тэгээд эмчийн заавраар антибиотик, нойр булчирхайн шүүрэл багасгах эмүүдийг хавсраад хэрэглэнэ дээ.

Харин өвдөлттэй үед бол юунаас болж өвдөж байна вэ гэдгийг заавал ялгах шаардлагатай. Энгийн үрэвсэл хавангаас болсон бол үрэвслийн эсрэг эмчилгээндээ бууна. Харин бүтцийн өөрчлөлтөнд орж шохойжилтоосоо болоод өвдөж байгаа бол мэс заслын эмчилгээгээр шийднэ. Орчин үед дурангийн салбар нилээн хөгжсөн учраас нойр булчихайн сувгийг тэлэх, сэтгүүрдэх гээд нилээн аргууд байгаа.

Бүүр цаашлаад хортой хавдарт шилжсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ. Монголд нойр булчирхайг шилжүүлэн суулгахаас бусад бүх төрлийн хагалгааг хийж байгаа.

“ХСҮТ-ын ЭЦНБ-н мэс заслын тасагт жилд дунджаар 60-80 нойр булчирхайн том, жижиг хагалгаа хийгддэг”

-Хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Анхаарах зүйлс юу байна вэ?

– Хавдраас гэхээсээ илүү архаг үрэвслээс хэрхэн зайлсхийх вэ гэвэл дээр байх. Нойр булчирхай ер нь хоол дөнгөж үнэртэж эхлэх үед ажиллаж эхэлсэн байдаг. Үнэртэх үед 5-10 хувь, хоол ходоодонд ороход 60-65 хувь, 12 хуруу гэдсэнд ороход үлдсэн 30 хувь нойр булчирхайн шүүрэл ялгардаг гэж үздэг. Тиймээс орчин үед нойр булчирхайн шүүрэл дотор агуулагдах липаза фермент агуулсан панзинорм, мезинфорте, пантереаз зэрэг эмүүдийг өөх тостой, мах ихтэй, хүнд хоол идэхээс 20-30 минутын өмнө уувал нойр булчирхайг амрааж, ажлыг нь өмнөөс нь хийж өгнө гэсэн үг. Энэ нь нэг төрлийн дэглэм болоод эмчилгээ юм.

За тэгээд мэдээж  дасгал хөдөлгөөн хийх, биеийн жингээ бууруулах, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ үзлэгт хамрагддаг байх гэх мэт бий.  Хавдар бол жижиг хэмжээтэй байх үедээ эдгэрдэг өвчин гэдгийг л ойлгох хэрэгтэй. Гэтэл хүмүүс хожуу шатандаа хандаад байна. Шарласан, хэвлийгээр хүчтэй өвдсөн шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд л ханддаг. Эдгээр шинж тэмдгүүд нь хавдар хожуу шатандаа орсон үед л ихэвчлэн илэрдэг шинж шүү дээ. Тиймээс гол нь эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг хамгийн түрүүнд яригдах зүйл юм.

Ярилцсанд баярлалаа

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд