No menu items!
HomeХүмүүсСолонгосын хамгийн үзэсгэлэнт жүжигчин Сон Хэ-Кью

Солонгосын хамгийн үзэсгэлэнт жүжигчин Сон Хэ-Кью

-

Солонгосын алдарт жүжигчин Сон Хэ-Кью-ийн талаар “Хүмүүс” буландаа бэлтгэлээ. Түүнийг Монголчууд “Бүгдийг нь” цувралаар нь сайн мэдэх билээ.

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сон Хэ-кью 1981 оны 11 дүгээр сарын 22-нд төрсөн боловч тэрбээр өвчтэй байсан учир эмч болон эцэг, эх нь түүнийг амьд үлдэхгүй гэж бодож байжээ.Гэвч Сон Хэ-кью эсэн мэнд бойжиж, эцэг, эх нь түүнийг 1982 оны хоёрдугаар сарын 26-нд албан ёсоор иргэний бүртгэлд бүртгүүлсэн байна.

Сон Хэ-кью 1996 онд загвар өмсөгчийн тэмцээнд түрүүлэн урлагийн салбарт 15 насандаа анх хөл тавьсан. Үүний дараа “KBS” телевизийн “Аз жаргалтай өглөө” хэмээх олон ангит кинонд тогложээ. Түүнчлэн “Бүгдийг нь”, “Намрын хайрын дууль”, “Миний байшин” зэрэг олон ангит кинонд дүр бүтээн үзэгчдийн танил болсон юм.

Сон Хэ-кью 2000 онд жүжигчин Сон Сэн-хун, Вон Бин нартай хамт “KBS” телевизийн олон ангит “Намрын хайрын дууль” кинонд тоглосноор Азийн үзэгчдийн танил жүжигчдийн нэг болжээ. Үүний дараа тэрбээр “Бүгдийг нь” кинонд тоглон нэр хүндээ улам өсгөсөн. Энэ бүтээлийн дараа “Нар жаргах” кинонд туслах дүр бүтээснээс гадна “Миний байшин” кинонд залуу дуучин Райнтай хамт тоглосон байна. “Миний байшин” кино нь тухайн гарсан оныхоо хамгийн их үзэгчтэй киноны нэг болж байв. Энэ бүтээлийн дараа тэрбээр “Миний охин ба Би” кинонд тоглосон нь багаггүй шүүмжлэлд өртөн тийм ч их амжилт олоогүй аж.

Харин 2011 онд Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйгээр шалгарч, дэлхийн томоохон газруудын нүүр царай болж байжээ. Мөн Солонгосын эмэгтэй жүжигчдээс анх удаа “Effigies’’ агентлагийн нүүр царайгаар тодорч Европд алдаршиж эхэлжээ. Тэрээр Америкийн кино урлагт орсон цөөн Солонгос жүжигчдийн нэг. Америкийн ‘’Make you’re self at home’’ хэмээх аймшгийн кинонд тоглосныхоо дараа дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийн 18-д бичигдсэн байна. Сон Хе-кью 2007, 2011 онд шилдэг эмэгтэй жүжигчин, 2013 онд Солонгосын хамгийн шилдэг 10 одын нэгээр шалгарч байжээ.

Хувийн амьдрал

Үзэсгэлэн бүсгүй маань 2003 онд “Бүгдийг нь” цувралын И Бин Хунтай болзож байсан. Гэвч хосууд жилийн дараа салсан байдаг.

Мөн тэрээр Солонгосын хамгийн царайлаг жүжигчин болох Хён Бинтэй хайр сэтгэлийн холбоотой байсан юм. Хосууд 2011 онд Хён Бинийг цэргийн сургуульд элссэний дараа хоёр тийш болжээ.

БНСУ-ын алдарт жүжигчин Сон Хе Кё “Нарны үр сад” кинонд хамтран тоглосон жүжигчин Сон Жүн Китэй 2017 оны аравдугаар сард хуримаа хийсэн билээ. Гэсэн ч тэд 2019.06.26 гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө Сөүл хотын шүүхэд хүргүүлсэн байна.

Түүний нөхөр энэ талаар “Намайг хайрлаж хүндэлдэг хүмүүстээ таагүй мэдээ дуулгаж байгаадаа юун түрүүнд хүлцэл өчье. Бид гэр бүлээ цуцлуулахаар болсон. Амьдралынхаа нарийн ширийн зүйлийг дэлгэх хэрэггүй байх. Цаашид та бүхний итгэлийг алдахгүйг хичээн ажиллах болно” хэмээн мэдэгджээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд