No menu items!
HomeUncategorizedЕ амин дэм үр тогтох үйл явцыг хангадаг

Е амин дэм үр тогтох үйл явцыг хангадаг

-

Америкийн биохимич Эльмер Вермон МакКалмын санаачлагаар 1913 оноос амин дэмүүдийг латин цагаан толгойн том үсгээр А, В, С, D гэх мэтээр нэрлэдэг болжээ. Хожим Е, К амин дэм шинээр нээгдэн орж ирсэн. Е-гээс хойш олон үсэг алгасч шууд К амин дэм гэж ярьдгийн учир нь анх амин дэмийн төрөлд оруулан тооцож байсан олон бодис түүнд хамаагүй болох нь хожим нотлогдсоноос үүдэлтэй.

Зарим төрлийн амин дэмийг хүн биедээ нөөцөлж, өөрөөр хэлбэл урьдчилан идэж болдог бол ийнхүү нөөцөлж үл болох, байнга гаднаас авч байх шаардлагатай амин дэм гэж бас буй. Энэ чанараар нь тэдгээрийг өөх тосонд уусдаг буюу нөөцөлж болох липофиль амин дэм, усанд уусдаг буюу нөөцөлж үл болох гидрофиль амин дэм гэж хоёр ангилдаг. Өөх тосонд уусдаг ангилалд А, D, E, K амин дэмүүд орно.

Тухайн хүний амин дэмийн хэрэгцээ нас, хүйсээс гадна амьдралын тодорхой нөхцөл байдлаас шууд хамааралтай. Ийм хүчин зүйлд ажил мэргэжлийн хийгээд байгаль орчны нөлөөлөл, бие сэтгэлийн ачаалал, стресс, хоол хүнсний хэрэглээ, мөн жирэмсэн болон хөхүүл эсэхээс гадна тухайн хүн ямар өвчтэй, тамхи татаж, согтууруулах ундаа хэр хэрэглэдэг зэрэг орно.

Е амин дэмээр баялаг хоол хүнс: Амуу тариа, цоохор майлз, лууван, эрдэнэ шишийн, улаан буудайн тос, авокадо, ногоон навчит ногоонууд, ургамлын тос, манго, үр, самар, гуа зэргээс авах боломжтой. Шахаж авсан ургамлын тос, шинэ буюу шахсан буудайн хивэг, агшаамал амуу тарианы шинэхэн гурилаар хийсэн талх бол Е амин дэмийн шилдэг эх үүсвэр юм.

Зохистой хэрэглээ: Бага насны хүүхдэд өдөрт 30 нэгж орчим Е аминдэм, өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд 100 нэгжээс багагүйг өгч байх нь зохистой.

Е амин дэм: Исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй ба эсийн хананд явагдах өөх тосны исэлдэлтээс ханаагүй тосны хүчлийг хамгаална. Эс хоорондын эд хэлбэржих, коллаген ба эластины ширхэгүүд  нийлэгжихэд оролцоно.

Е аминдэмийн ач тус: Е витамин нь хүний биед хорт бүтээгдэхүүн үүсэхээс сэргийлж байдаг. Ялангуяа өөх тосны хэт исэлдэлтээс бий болсон хортой хэт исэлдэлтийн бүтээгдэхүүн үүсэхээс сэргийлдэг. Нүүрсхүчлийн болон тослогийн солилцоог сайжруулж, хэт ягаан туяанаас хамгаалах, арьсыг эрт гундахаас сэргийлдэг. Үрчлээ болон эрт хөгшрөхөөс сэргийлсэн тосонд ихээр агуулж өгдөг. Мөн хумс гарны тос цэвэрлэгээний шингэнүүдэд ордог байна.

Е амин дэм дутагвдал:

Е амин дэм дутагдсанаас жирэмсэн эх хүүхдээ дутуу төрүүлэх, ядрах, амьсгаа давхцах явдал ихэсдэг мөн булчин сулрах сульдах, арьс өнгөө алдах, нөсөө сэвх толбо үүсэх, мэдрэлийн болон хараазүйн асуудлууд илэрнэ.

Е аминдэм эрэгтэй, эмэгтэй хүний аль алиных нь нөхөн үржихүйн үйл ажиллагааг дэмжих бөгөөд эстроген, прогестероны ялгаралтыг сэргээж, үр тогтох үйл явцыг хангаж өгдөг. Витамин Е нь бэлгийн боловсролын процесст оролцдог тул Е- гийн дутагдал үрийн шингэний чанарт сөрөг нөлөө үзүүлж үргүйдлийн шалтгаан ч болох магадлалтай юм. Учир нь Е витамин дутагдахаар хүний биед липидийн буюу өөх тосны хэт исэлдэлт явагдаад хүчтэй перекись нэгдлүүд үүснэ. Энэ перекись нэгдлүүд бэлгийн эс, эвсэл эс, митоз хуваагдлаар хуваагдаж байгаа эсүүдийг бүр сонгож гэмтээдэг. Тиймээс Е витамин дутагдвал үр зулбах, дутуу төрөх аюултай. Энэ утгаар нь Е витаминыг үржлийн витамин ч гэж нэрлэдэг.

Амин дэм дутагдсаныг илтгэх шинж: тос муу шингэх, арьс өнгөө алдах, нөсөө толбо гарах, ядрах шинж илэрнэ

Анхааруулга: Амин дэмүүд ч гэсэн химийн найрлага, хольцгүй боловч эмчийн зааваргүй дур мэдэн ихээр хэрэглэвэл өвчин үүсгэх эрсдэлтэй. 

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд