No menu items!
HomeЭрүүл мэндБие махбодийн танд өгч буй анхааруулах 13 дохио

Бие махбодийн танд өгч буй анхааруулах 13 дохио

-

Амьд хүнийг машин шиг задалж эд ангиудыг нь оношлогоонд оруулж болох биш. Гэхдээ бидний дотоод “эд ангиуд” ямар нэгэн байдлаар доголдож байгааг бие махбодь маань байнга анхааруулж байдаг гэнэ. Бид өөрсдийгөө анхааралтай ажиглаж байх л хэрэгтэй юм байна.

Арьс цонхийх

Витамин Б12 дутагдвал таны арьс цонхийж, ядаргаанд амархан өртдөг болно. Хэрвээ хүндэрвэл саажилт болон бусад төрлийн сэтгэцийн эмгэг тусах магадлал тун өндөр. Мөн уг Витамин нь бодисын солилцоо, цусны төлжилт болон эсийн хуваагдалд маш чухал байдаг. Үхрийн мах, май загас болон бусад төрлийн загасыг тогтмол хэрэглэх Витамин Б12 дутагдлаас сэргийлэхэд тустай.

Хэрвээ та бүсэлхий орчмоороо мэдэгдэхүйц таргалаад байвал…

Энэ нь чихрийн шижин өвчин эсвэл буруу хооллолт, амьдралын эрүүл бус хэв маягаас болж үүсдэг бодисын солилцооны хам шинжийн тэмдэг байж болно. Амархан ядарч сульдах, анхаарлаа төвлөрүүлж чадахаа болих, ойр ойрхон шээс хүрэх, ам цангах зэрэг зовуурь илэрч яваандаа хараа муудаж ирдэг. Аль болох их хөдөлж, идэвхтэй дасгал хийж, хоолны цэсээ өөрчлөх хэрэгтэй. Мэдээж чихрийн шижингийн шинжилгээ өгөөрэй.

Үс хуурайших

Мэдээж үс хуурайших олон шалтгаан байдаг. Хэрвээ үс арчилгааны бүтээгдэхүүнээ солиод уг асуудлыг шийдэж чадахгүй бол танд Витамин Б7 буюу Биотин дутагдсаны шинэ юм. Уг  Витамин үс хуурайшихаас гадна хумс хэврэг болдог. Шар буурцаг, шош, улаан лооль, өндөг, овьёос зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж чадвал үүнээс сэргийлэх боломжтой.

Нүдний эргэн тойрон, эсвэл тохой дээр шар толгойтой юм гарах

Энэ нь холестериний түвшин дээшилсний шинж байж болох юм. Яваандаа зүрх судсанд нөлөө үзүүлдэг. Иймээс цусны шинжилгээ өгч, хоол ундаа тохируулах (эмчийн заавраар) мөн спортоор хичээллэх хэрэгтэй.

Үрчлээ

Нас явахын хэрээ үрчлээ нэмэгддэг. Гэхдээ наснаас болж үрчлээ нэмэгдэх нь удаан явцтай байдаг учраас богино хугацаанд үрчлээ мэдэгдэхүйцээр ихэсвэл энэ нь Витамин E-ын дутагдал гэнэ. Витамин E нь арьсны толигор байдалд чухал коллагенийг хэмжээг ихэсгэх үйлчилгээтэй. Ургамлын гаралтай тос, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, хушга зэрэгт тус Витамин ихээр агуулагддаг. 

Нүдийг тойрон хар хүрээ татах

Нийтлэг тохиолддог шалтгаан нь хангалтгүй нойр. Гэхдээ дээрээс нь нүд хамар чинь сэрвэгнэж загатнаад байвал харшлын шинж. Тоосны хачигнаас болж ийм байдал үүсдэг. Харшлаас хамгаалах эм уухаас өмнө заавал сорил тавиулах хэрэгтэй шүү. Сүүлийн үед харшилтай хүмүүс бие махбодийн эрүүл мэндийг дэмждэг бичил биет агуулсан пробиотик хүнс (цагаан идээ, ногоон ургамал) ихээр хэрэглэх болсон нь ач тусаа өгч байна.

Буйлны үрэвсэл

Буйл үрэвсэж, шүд мэдэгдэхүйц сул болох нь Витамин C-ын дутагдалд орсныг илтгэдэг. Витамин C нь коллагений хэмжээг ихэсгэж холбогч эдүүдийн үйл ажиллагаа дэмждэг бөгөөд уг витамины дутагдлаас үүдэн дархлаа суларч, шарх эдгэхдээ харьцангуй удаан болдог. Үүнээс сэргийлэхийн тулд цэцэгт болон ногоон байцай, бууцай гэх зэргийг хэрэглэх нь зүйтэй. 

Хөлийн хурууны салаагаар загатнах

Анхааралтай ажиглаад үзээрэй: хөлийн хурууны хооронд эсвэл өлмий дээр цагаан хайрс эсвэл чийгтэй тууралт гарсан байна уу? Энэ бол мөөгөнцрийн шинж. Ариун цэврийн энгийн арга хэмжээ тус болно. Мөөгөнцрийн эсрэг савангаар хөлөө өдөр бүр угааж, сайн хатааж байх, гуталдаа байнга салхи оруулж цэвэрлэж байх хэрэгтэй.

Батга

Цинк буюу цайр нь биемахбодийн дархлааны систем, эсийн хуваагдал маш чухал үүрэгтэй. Иймд батга болон бусад үрэвсэл ихээр гарч байгаа хэсэгтээ цайр түрхэх нь тун үр дүнтэй байдаг. Овьёос, үхрийн элэгт цайр ихээр агуулагддаг.

Завьж хагарах

Бие организмд В төрлийн витаминууд болон төмөр дутагдсаны шинж. Хагарсан шархыг яаралтай эмчлэхгүй бол халдвар орж өөр төрлийн өвчин үүсгэх аюултай. Хоол хүнсэндээ ногоон навчит ургамлыг ихээр хэрэглэх, мөн өөхгүй мах, өндөг идэж байх хэрэгтэй. Уруул хуурайшиж хагарахаас байнга сэргийлж зориулалтын тос түрхэж байгаарай.

Зовхи хавдах

Хэрвээ таны зовхи ямар нэг шалтгаангүйгээр хавдаж, бамбайгаад байвал хоол хүнсээрээ хангалттай хэмжээний иод авахгүй байна гэсэн үг юм. Иодын дутагдвал хүндэрвэл бамбайн булчирхайн хавдарт хүргэж аюултай. Сүү, сүүн бүтээгдэхүүн болон далайн гаралтай бүтээгдэхүүн тогтмол хэрэглэвэл уг дутагдлыг арилгах боломжтой. 

Үс нарийсаж, шингэрэх

Бие махбодид төмөр дутагдахад ингэдэг. Ялангуяа турахын тулд амьтны гаралтай хоол унднаас татгалздаг эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Мөн бамбай булчирхай асуудалтай болох үед ийм шинж тэмдэг илэрч болно. Шинжилгээ өгч байдлыг тодруулах хэрэгтэй. Төмөр дутагдсан үед уудаг тусгай бэлдмэл бий.

Хумс хугарах

Үргэлж нойтон чийгтэй нөхцөлд байдаг хумс (байнга юм угаах гэх мэт) хуурайшиж хугарамтгай болдог. Мөн хумсаа байнга будах үед ийм асуудал үүснэ. Бас мөөгөнцөр, псориаз, бамбай булчирхайн үрэвсэл, үе мөчний үрэвслийн үед хумс мууддаг. Хуурайшсан хумсыг байнга тосолж, биотин (витамин B7) хэрэглэвэл хэвийн байдалд ордог. Байдал дээрдэхгүй бол заавал эмчид үзүүлээрэй.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд