No menu items!
HomeЭрүүл мэндЯлгарах шингэн эмэгтэй хүний эрүүл мэндийн толь

Ялгарах шингэн эмэгтэй хүний эрүүл мэндийн толь

-

Цөөнгүй тохиолддог эмгэгийн нэг бөгөөд олон шалтгаантай өвчин юм. Ихэвчлэн өнд гөвч, үт рээний архаг хууч өвчин, үрэвсэл зэргийг хагас дутуу эмчилсэн, эсвэл анзааралгүй зөнд нь орхисон зэргээс үүдэн үрэвсэл даамжрах нь цөөнгүй. Түүнээс гадна хувийн ариун цэвэр голлох нөлөөтэй гэж үздэг.

Сүүлийн үед жирэмслэлтээс сэргийлэх элдэв эм, тариаг эмчийн зааваргүй дур мэдэн хэрэглэх болсон нь кольпит үүсэх нэг шалтгаан болж буй тухай бичигдэх болов.

Ү трээний үрэвсэл нянгаар үүсгэгддэг бөгөөд гол үүсгэгч нь ста филококк, ст рептококк, гэдэсний савханцар, т рихо монад байхаас гадна хүйтэн өвчин үүсгэгч гонококк, бэ лгийн замаар халдварладаг три хомонад, мөө гөнцөр багагүй үүрэг гүйцэтгэдэг юм.

Оношлоход төвөггүй. Ү трээнээс идээрхэг шүүрэл хэвийн байнга гарах ба тухай бүрт нь цэвэрлэхгүй бол эвгүй үнэр ордог. Хэвлийн доод хэсгээр унжиж хөшиж өвдөх ба заримдаа бие зарайн халуурдаг.

Гэхдээ үрэвсэл үүсгэгч ямар нянгаар өдөөгдсөнөөс хамааран илрэх шинжүүд адилгүй. Тухайлбал, го нококк, три хомонадаар үүсгэгдсэн бол загатнах, хорсох шинж гардаг бол мөөгөнцрөөр үүсгэгдсэн бол гарах ялгадас нь цайвар, ээдмэрхэг өнгөтэй байх ба загатнаж халуу оргиулах жишээтэй.

Эмчилгээг цаг алдалгүй эхлэхгүй бол үрэвсэл гадна бэлэг эр хтэнд нөлөөлөн вуль вова гинит гэх өвчин болж хүндэрнэ.

Ер нь аль ч тохиолдолд хувийн ариун цэвэр чухал үүрэгтэйг мартаж болохгүй. Ү т рээ ний үрэвсэл халдвараа дээш дамжуулж, бөөр, ш ээ с ний замыг гэмтээх үндсэн шалтгаан болдог тул эмчийн зөвлөгөө авч төгс эмчлүүлэх нь зүйтэй. Бага насны охидын бэл гийн ариун цэврийг эцэг, эх, асран хамгаалагчдын зүгээс илүүтэй анхаарахгүй бол угааж цэвэрлэлгүй 1-2 хоног өнжихөд л үрэвсэх хандлагатай байдаг.

Тэрчлэн ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд ү трээний салст хатангиршин, чийглэг нь багассан байх тул элдэв нян, гэмтэлд өртөмтгий болдог. Тиймээс эрүүл байсан ч гэлээ эмчийн зөвлөгөөнд хамрагдаж биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ, дасгал сургууль хийж байхад илүүдэхгүй.

Ямар ч төрлийн коль питын үед бэ лгийн харьцааг түр тэвчиж, шаардлагатай гэж эмч үзсэн тохиолдолд гэр бүлийн хос хамт эмчлүүлэх нь үр дүнтэй байдаг. Эмэгтэй хүний бие махбодь, тэр тусмаа бөөр, бэл гийн зам эрүүл байгаагийн үндсэн шинж нь ү трээ нээс гарах ялгадсаар шинжигддэг.

Хэвийн, эрүүл бүсгүйчүүдийн хувьд шингэн цайвар ял гадас гарах нь ердийн бөгөөд өмдөнд ямар нэг толбо, шаргал туяа бараг үлддэггүй. Түүнээс гадна элдэв үнэргүй байдаг. Гэхдээ сарын тэмдэг ирэхийн өмнө гарах ялгадсын хэмжээ бага зэрэг нэмэгдэх нь эмгэг биш гэж үзэж болно.

Бусад тохиолдолд эмчид хандах нь элдэв эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Үтрээнээс ялгарах шингэнийг эмэгтэй хүний эрүүл мэндийн толь гэж үздэг нь санамсаргүй хэрэг биш. Өөр нэг анхаарах зүйл бол хавар, намар, өвлийн сэрүүн улиралд доогуураа хэт хөнгөн нимгэн хувцаслах нь үтрээ үрэвсэх нэг шалтгаан болохыг санаж явахад илүүдэхгүй.   

“Эрүүл мэнд” номоос

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд