No menu items!
HomeЭрүүл мэндБэтэг үүсгэгч туузан хорхойгоор үүсгэгдсэн өвчнийг бэтэгрэх гэж нэрлэдэг

Бэтэг үүсгэгч туузан хорхойгоор үүсгэгдсэн өвчнийг бэтэгрэх гэж нэрлэдэг

-

Бэтэг үүсгэгч туузан хорхойгоор үүсгэгдсэн өвчнийг бэтэгрэх гэж нэрлэдэг. Бэтэг үүсгэгч нян голдуу нохойн гэдсэн дотор шимэгч байдлаар оршин байх ба ялгадсаар нь гадагш гарч үсэнд наалдан тогтдог.

Ийм халдвар бүхий нохойтой тоглосон хүүхэд, том хүний гараар дамжин хүнстэй хамт амаар орж ихэвчлэн элгэнд очиж тогтоно. Аажмаар өсөж томордог юм. Гол дамжих зам нь энэ боловч муур зэрэг тэжээвэр амьтад ч халдвар дамжуулах нь бий.

Тэрчлэн хонь, үхэр, ямаа зэрэг бусад амьтад ч бэтэгний нян бүхий өвс, тэжээл идсэнээс дамжуулагч болох эрсдэлтэйд тооцогддог. Түүгээр зогсохгүй халдвар бүхий нохой, муур, бусад малын ялгадас дээр суусан ялаа ч хүнд халдвар дамжуулсан тохиолдол цөөнгүй.

Өөрөөр хэлбэл, гэрийн тэжээвэр амьтадтай тоглож наадсаны дараа гараа сайн угааж цэвэрлээгүй нь халдвар авах магадлалыг эрс нэмэгдүүлдэг. Гол тараагч болох нохойн ялгадсаар гадагш гарсан нян арьс, үсэнд нь 1-2 сар хүртэл хадгалан байх учир тэр үеийн туршид халдвар тараах аюултай гэсэн үг.

Тиймээс гэрийн тэжээвэр амьтдаа угааж, цэвэрлэх, мал эмнэлэгт үзүүлж ариутгах, тарилга хийлгэх нь зүйтэй. Бэтгийн халдвар авсан хүнд ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй. Хамгийн багаар бодоход 1-2 жилийн дараа анхны шинжүүд анзаарагдаж болно.

Ихэнхдээ их хожуу бүр 10-20 жилийн дараа ч оношлогдох нь бий. Гадна талдаа ямар нэг тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Харин хаана байрласнаасаа хамааран ойр орчимдоо байгаа эд эрхтэнг дарах, судасны гүйдэл хаах, мэдрэл хавчсан зэрэг тохиолдолд өвдөх, хавдах зэрэг шинж гарч болох нь тун ховор. Өөр бусад өвчнийг оношлуулахаар рентген, комьпютер, эхо зэрэг шинжилгээ хийлгэхэд тохиолдлоор оношлогдох нь бий.

Бэтэг ихэвчлэн элгэнд байрлах тул элэг томорч, орчны судсаа дарснаас өвдөх, гэдэс томрох шинж гарч болно. Түүнээс гадна бэтэг ясны хөндий болон мэдрэлийн эд дунд байрлах нь бий. Бэтэг голдуу нэг том уут бүхий цэврүү хэлбэртэй байдаг ч усан үзмийн багц мэт олон жижиг уйланхайтай, эсвэл хоорондоо тасалгаа бүхий хэд хэдэн уйланхайтай байж болно.

Ээж, аавыгаа ч юм уу хэн нэгэн ойр дотны хүнээ удаан санаж ганихарснаас болж бэтгэрсэн гэж ойлгох нь цөөнгүй бөгөөд бэтгэртлээ санах гэсэн үг ч байдаг.

Энэ бол бэтэг халдвар авснаас хойш хэдэн он элээж байж илэрдэгтэй холбоотой адилтгасан зүйрлэл юм. Үнэн хэрэгтээ халдвар бүхий нохой, муур, гэрийн тэжээвэр амьтадтай тоглодог хүүхдүүд л гараараа дамжуулан авдаг нь нэгэнт тогтоогдсон өвчин юм.

Цөөнгүй тохиолдолд бэтэг олон жил тухайн газраа оршин байсаар үржих нь зогсон шохойждог. Ийм төрлийн бэтэг амь насанд аюулгүй ч гэмтэл болон түүнд нөлөөлж болзошгүй бусад өвчний улмаас хоёрдогчоор халдварлан идээлэх, хагарах зэргээр хүндрэл өгч болзошгүй байдаг.

Бэтэг хэвлийн хөндийд хагарах юм уу, мэс заслын үед шингэн нь алдагдвал бэтэгний уйланхай хэвлийн хөндийд үржиж амь насанд халтай хүндрэл өгөх аюултай. Бэтэг оношлогдсон тохиолдолд эмчийн шийдвэрээр мэс заслын эмчилгээ хийх бэтгийг гаднах ууттай нь авах үндсэн арга өргөн нэвтэрсэн. Гэхдээ уйланхайн байрлалаас хамааран бэтэгний хальсыг нэвт хатгалт хийж доторх шингэнийг нь соруулж аваад тусгай уусмалаар бүрэн үхүүлж устгах арга ч бий.   

“Эрүүл мэнд” номоос  

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд